12-р сард хаашаа аялах вэ: өвлийн хүйтэн, уйтгар гунигийг мартагнуулах шилдэг 10 газар

0

Яг одоо Монголд ид хүйтэрч халтиргаа гулгаа, түгжрэл, утаа гээд олон асуудлууд мандаж буй цаг дор та наранд биеэ шарж сайхан дурсамжтай үлдэх боломж танд бий.

Нарлаг 5 газар

1. Ливингстон, Гватемал

  • Агаарын хэм: 28-30 0С
  • Усны хэм: 260С
  • Амьдрах өртөг: өдөрт 10 орчим доллараас эхлэнэ

10 сард Карибын бүс нутгаар дулаахан, таатай цаг агаар эзэгнэх учраас далайн эрэг дээр амрах сайхан боломж. Хэрвээ та гүн сэтгэгдэлтэй үлдэхийг хүсэж байгаа бол Гватемалын Ливингстон хотыг зориорой.

Энэ хотоос холгүйхэн гайхалтай наран шарлагын газар бий, хот өөрөө ч дэд бүтцээрээ хөгжсөн. Эндээсээ сонирхолтой газруудаар аялж болно: хадан хавцал, хүрхрээ, эртний балгас гэх мэт.

Хэрвээ цаг, төсөв тань зөвшөөрч байгаа бол Ливингстоноос эртний Тикаля хотоор ороорой. Уг нь бол Петен-Ица нуур цэлийх Флоренсогоор дамжиж очвол илүү ойр дөт.

 

2. Лангкави, Малайз

  • Агаарын хэм: 29-32 0С
  • Усны хэм: 28-300С
  • Амьдрах өртөг: өдөрт 8 орчим доллараас эхлэнэ

Өмнөд Азийн 12-р сарын тухай ярихад юуны түрүүнд Тайланд санаанд ордог. Гэхдээ Малайз юугаараа ч дутахгүй. Ялангуяа Тайландтай хил залгаа орших Лангкави бол үнэхээр сайхан газар.

Цэвэрхэн наран шарлагын газар, тухтай зочид буудал, цаг агаар, байгалиараа алдаршсан 12-р сараас 4-р сар хүртэл диваажин л гэсэн үг.

 

3. Фукуок, Вьетнам

  • Агаарын хэм: 26-32 0С
  • Усны хэм: 28-390С
  • Амьдрах өртөг: өдөрт 6 орчим доллараас эхлэнэ

12-р сард амрахад тохиромжтой азийн бас нэгэн улс. Вьетнам нь уртаашаа сунгагдсан улс учраас цаг агаарын хувьд харилцан адилгүй байдаг, харин Фукуокийн хувьд бол өвлийн эхний сарууд маш дулаахан. Цэвэрхэн наран шарлага, баялаг усны амьтад, хамгийн гол нь маш хэмнэлттэйгээр амарч болно, гэхдээ авах үйлчилгээ дээд зэргийн түвшинд.

 

4. Оаху, Хавай, АНУ

  • Агаарын хэм: 23-26 0С
  • Усны хэм: 24-250С
  • Амьдрах өртөг: өдөрт 33 орчим доллараас эхлэнэ

12-р сард Хавайн арал дээр халуун биш дулаахан байдаг. Бас салхи, шуурганы аюул энэ үеэр байхгүй. Арлын аль ч буланд байрлаж болно, хамгийн алдартай нь Оаху.

Наран шарлага, сүм хийд, брэнд дэлгүүрүүд бүгд бий. Бас холливудын киноны зураг авалт хийгдсэн газруудаар ч зугаалж болно, жишээ нь Пэрл-Харбор кино.

 

5. Кейптаун, Өмнөд Африк

  • Агаарын хэм: 23-26 0С
  • Усны хэм: 24-250С
  • Амьдрах өртөг: өдөрт 33 орчим доллараас эхлэнэ

12-р сард Кейптаун хотод зөвхөн наран шарлага бус өөр үзэж харах маш олон зүйл бий. Жишээ нь, нутгийн түүхэн газрууд, соёл урлагийн үзүүлбэр, “Гарден Роуд” аялал, ширэнгэн ой, хот, тосгодоор дайран өнгөрөх нийт 350 км үргэлжлэх аялал. Танд аяллын маш олон хувилбарыг санал болгоно.

 

Сонирхолтой 5 газар

1. Иерусалим, Израиль

  • Агаарын хэм: 12-180С
  • Амьдрах өртөг: өдөрт 80 орчим доллараас эхлэнэ

Магадгүй 12-р сард хамгийн их баяр тэмдэглэдэг хот гэж хэлж болно. Энэ сард хот гэрлээр цацарч, нутгийн иргэд Хануку болон Зул сарын баяр тэмдэглэнэ, амралтын өдөр болгон урлагийн “Хамшушалаим” наадмыг тэмдэглэн өнгөрүүлнэ. Уг наадмаар концерт, кино хаа сайгүй үзүүлж ресторан, зочид буудлууд нь хямдрал зарлана. Бонус – цаг агаар харьцангуй дулаахан.

 

2. Будапешт, Унгар

  • Агаарын хэм: 0-80С
  • Амьдрах өртөг: өдөрт 80 орчим доллараас эхлэнэ

12-р сард Европ тэр аяараа Зул сардаа бэлдэж хаа саагүй зул сарын яармаг худалдаа гардаг. Энэ утгаараа Герман илүү алдартай. Гэхдээ зөвхөн шинэ жилийн уур амьсгалд умбахаас гадна багахан хэмнэлт гаргахыг хүсэж байгаа бол Будапештийг зориорой.

Унгарын нийслэл хотын Вёрёшмарти талбай дээр бүтэн сарын хугацаанд зул сарын үзэсгэлэн худалдаа үргэлжилнэ. Европын бусад захуудаас илүү хямдаар хөөрхөн бэлэг дурсгалын зүйл авчихна. Глинтвейн шимэнгээ гудамжны тоглолт бас үзэх боломж олдоно.

 

3. Женев, Швейцарь

  • Агаарын хэм: 2-80С
  • Амьдрах өртөг: өдөрт 80 орчим доллараас эхлэнэ

12-р сарын 8-10-ны өдрүүдэд Швейцарийн том хотод Fête de l’Escalade эртний баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Баярыг 1602 оноос эхлэн тэмдэглэдэг болсон түүхтэй, Савойн гүнтний армийг ялсны баяр.

Баяраар тулааныг харуулсан жүжиглэсэн тоглолт, парад, үзэсгэлэн худалдаа, үндэсний хоол-ногооны халуун шөл, глинтвейн, швейцар алдарт шоколадаар дайлна.

 

4. Сочи, Орос

  • Агаарын хэм: 6-120С
  • Усны хэм: -110С
  • Амьдрах өртөг: өдөрт 20 орчим доллараас эхлэнэ

Энэ хот руу аялах гурван шалтгаан бий. Нэгдүгээрт – уулын цанын спортын улирлын нээлт. Хоёрдугаарт – 12-р сарын 22-24-ний өдрүүдэд болох “Snowvision 2017” экстрим киноны наадам. Хөтөлбөрт – гурван өдөр кино үзүүлж, дуу хөгжим, уралдаан тэмцээн болно. Гурав дахь шалтгаан бол – 12-р сарын 11-16-ны өдрүүдэд үргэлжлэх орон нутгийн кино наадам. Ямартай ч та уйдахгүй.

 

5. Титибу, Япон

  • Агаарын хэм: 8-150С
  • Амьдрах өртөг: өдөрт 230 орчим доллараас эхлэнэ

Жил бүрийн 12-р сарын 2-3-ны өдрүүдэд Титибу хотод шөнийн Chichibu Yomatsuri наадам зохиогддог. Дуу хөгжим, парад, үндэсний хоолоор дайлахаас гадна наадмыг нэг цагаас илүүтэй үргэлжлэх салютаар хаадаг байна. Уг наадмаар явах парад нь улсдаа томдоо багтдаг ажээ.

4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Emeegiin Tselmeg Suvdaa

    Emeegiin Tselmeg Suvdaa

    2017/11/17 at 07:25

    Mongol goe

  2. Boogii Baagii

    Boogii Baagii

    2017/11/19 at 21:43

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *