Цусны даралтын хэлбэлзлээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

0

Цусны хананд нөлөөлөх цусны эргэлтийн хүчийг цусны даралт гэнэ. Хэвийн хэмжээ нь 120/80.

Хэвийн хэмжээ алдагдсан тохиолдолд хүний биеийн байдал ямар нэг хэмжээгээр муудна. Толгой өвдөх, дотор муухайрах, нойр хүрэх, цээжээр өвдөх зэрэг нь цусны даралт өөрчлөгдсөнтэй холбоотой гарах шинж тэмдгүүд юм.

Зарим нэг хүмүүсийн цусны даралт нь ихсэх эсвэл багасдаг. Энэ нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарч байгаа юм. Хүний цусны даралтын дундаж хэмжээг тодорхойлохын тулд удаан хугацаанд ажиглаж, хянах хэрэгтэй. Хэрвээ та өөрийн цусны даралтыг мэдэж байгаа бөгөөд сүүлийн үед ямар нэгэн өөрчлөлт гараад байгаа бол таны бие махбодь эрүүл мэндийн асуудалтай байгаагийн дохио гэж үзнэ.

Цусны даралт хэлбэлзэх шалтгаан:

  • Дотор эрхтнүүдийн өвчлөл, бөөр, зүрх-судасны өвчлөл
  • Остеохондроз
  • Гормоны тэнцвэрт байдал алдагдах, түрүү булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдах, гормон ихдэх
  • Стресс, айдас
  • Архаг депресс
  • Амьтны гаралтай өөх тос их хэрэглэх, эрүүл бус хоол, хэтрүүлэн идэх
  • Давсны хэрэглээ хэтрэх
  • Хяналтгүйгээр энергийн ундаа, кофе, цай уух, шоколад идэх
  • Хэт мэдрэг хүмүүс цаг агаарын өөрчлөлтөнд хямрах
  • Зарим нэг төрлийн эм нь цусны даралтанд нөлөөлдөг
  • Согтууруулах төрлийн ундаанд донтох
  • Биеийн ачаалал хэт авах эсвэл хөдөлгөөнгүй идэвхгүй байх
  • Огцом ачаалал авах
  • Төрсний дараах үе
  • Цаг агаар, цагийн бүс өөрчлөгдөх, оршин суугаа газраа өөрчилж шинэ газар дасан зохицох
  • Тамхи нь судасны хана сулруулдаг тул цусны даралт хэлбэлзэхэд нөлөөлнө
  • Оюуны ачаалал хэт их авах, ядрах

Цусны даралт хэлбэлзэхээс хэрхэн зайлсхийх вэ?

Цусны даралтыг тогтворжуулахад дараах арга хэмжээ авна:

  • Ямар ч цаг агаартай байсан явганаар алхах. Энэ нь биед ачаалал өгөөд зогсохгүй цаг агаарт мэдрэг чанар буурна.
  • Биеийн тамир, йог, амьсгалын дасгалаар хичээллэх
  • Давсны агууламж багатай хоол хүнс мөн өөх, тостой хоолноос татгалзах
  • Цагаан хоол
  • Сэтгэл зүйн ариун цэвэр. Депресс, ядаргааг цаг тухайд нь эмчлэх, сэтгэл зүйчид үзүүлж зөвлөгөө авах
  • Эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, гормоны тэнцвэрт байдлыг хангах. Дотор эрхтнүүдийн эрүүл мэндийг хангах.
  • Биеэ чийрэгжүүлэх
  • Контраст шүршүүрт орох – судас бэхжүүлэх шилдэг арга
  • Биеийн болон оюун ухааны хэт ачааллаас зайлсхийх
  • Архи, тамхинаас татгалзах

Заримдаа ажил болон амралтаа зохицуулахад л хангалттай байдаг, мөн зөв хооллохоо мартаж болохгүй. Хэрвээ эдгээр арга хэмжээ үр дүнгээ өгөхгүй байвал эмнэлгийн тусламж авахаар эмчид хандахаас өөр аргагүй.

Цусны даралтыг тэнцвэржүүлэхэд рашаан, сувилал зохих үр дүнгээ өгдөг, мөн нуурын эрэгт байрлах сувиллын газарт амарч байгаарай.

7
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Sainbuyan Otgonkhuu

    Sainbuyan Otgonkhuu

    2017/11/16 at 14:08

    Сайн байна уу

    Хэрэв би энэ тухай танд ярих юм бол зүрх сэтгэлд минь байгаа баяр баясгалангаар би даван гарах болно гэдгийг ойлгох ёстой. Өнөөдөр миний дансанд Мари Алленаас 45 мянган ам.долларын зээл авсан! Энэ эмэгтэйд маш их баярлалаа. Бурхан түүнийг адисална. Хэрэв танд жинхэнэ зээлдүүлэгч хэрэгтэй бол та түүнд и-мэйлээр холбогдож болно: [email protected] эсвэл whatsapp: [email protected]

  2. Boogii Boogii

    Boogii Boogii

    2017/11/17 at 07:50

    Enkhee Ch

  3. Boogii Boogii

    Boogii Boogii

    2017/11/17 at 07:50

    Tungaa Daagii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *