Хүүгийн сургуулиасаа авчирсан тэмдэглэл ээжийн зүрх сэтгэлийг хөдөлгөжээ

2

Сургуулиас хүүхдүүдээр өгч явуулдаг элдэв  бичиг цаасыг эцэг эхчүүд дуртайяа хүлээж авдаг: сурах бичгийн жагсаалт, зун унших номын жагсаалт, дүрэмт хувцаст тавигдах шаардлага гээд… АНУ-ын Бельмонт хотын нэгэн бага сургууль сурагчдадаа тэмдэглэл хөтлөхийг санал болгожээ.

Dessert and a facial. #DontBeBlueUnlessItsDelicious #kidsaretheworst

A photo posted by Anna Macfarlane, @ahhnnab (@kidsaretheworst) on

Хүүгийнхээ тэмдэглэлийн авсан ээж энэхүү тэмдэглэлийг бусадтай хуваалцахаар шийдсэн байна. Энгийн бөгөөд амьдралын үнэн үгсийг хүүхдүүд хэрхэн буулгасныг  та уншиж сонирхоно уу.

  1. Намайг байнга эрхлүүлэх хэрэггүй, миний хүссэн болгоныг гүйцэлдүүлэх үүрэг та хоёрт байхгүй.
  2. Надтай шулуун  шударга хандахаасаа бүү ай.
  3. Муу зуршлыг минь хурдан болиул: зуршлаасаа салах гэж бүр хэцүү байх болно.
  4. Миний үзэл бодол хэнд ч хамаагүй мэт бүү хандаж бай: тоохгүй байвал би тэс өөрөөр та бүхэнд хандах болно шүү.
  5. Гаднын хүмүүсийн хажууд надад бүү сургаж бай: хоёулханаа нүд нүд рүүгээ хараад ярилцахад би дуртай.
  6. Миний хийсэн алдаа засагдашгүй гэмт хэрэг мэт бүү хүлээн авч бай.
  7. Миний хийсэн үйлдлээс гарах үр дүнгээс намайг бүү хамгаалж бай: аливаа зүйлд хариу үйлдэл байдаг гэдгийг би өөрөө ойлгох ёстой.
  8. Хааяахан дэггүйтэхэд бүү зэмлэж бай: заримдаа би өөрөөр баймаар санагддаг юм.
  9. Чамайг үзэн ядаж байна гэж хэлэхэд минь бүү санаагаар унаж байгаарай: би таныг үзэн ядаагүй, намайг дарангуйлах гэсэн хүслийг чинь эсрэг босч байгаа юм.
  10. Юм болгоныг хэдэн зуун удаа бүү давтаж хэлээрэй, эс бөгөөс би дүлий юм шиг л байх болно шүү.
  11. Биелүүлж чадахгүй бол амлалт бүү өгч байгаарай: биелэгдэхгүй амлалт болгонд чинь би гомддог юм.
  12. Юу бодож байгаагаа зөв ил гаргаж чадахгүй байгааг минь ойлгож байгаарай.
  13. Ууртай байхдаа надаас үнэнийг сонсох гэж бүү хүчил, уурлахаас чинь айгаад би худлаа хэлэх болно.
  14. Тогтвортой байгаарай: тайван биш байх чинь надад ч бас нөлөөлдөг юм шүү.
  15. Миний асуултыг хоосон битгий орхиж бай, хариултыг нь би өөрөөр газраас хайх болно.
  16. Миний айдас хамаагүй гэж бодож болохгүй. Айдас минь маш чухал шүү, намайг үл тоох, ойлгохгүй байхад бүр аймшигтай санагддаг гэдийг битгий мартаарай.
  17. Төгс мэт эсвэл хэзээ ч алдаа гаргаж байгаагүй мэт бүү царайлж байгаарай. Тийм хүн байдаггүй гэдгийг би мэддэг болсон.
  18. Надаас уучлалт гуйх нь таны хувьд гутамшиг гэж бүү бодож бай. Хэрвээ алдаагаа ойлгож надаас уучлалт гуйвал би ч бас танаас  үлгэр дууриалал авах болно.
  19. Би хурдан том болж байгааг мартаж болохгүй. Тэгэхээр та  ч бас надтай харилцах харилцаагаа байнга өөрчлөх ёстойгоо санаж яваарай.
  20. Бас нэг чухал зүйл – би туршилт хийх дуртай. Ингэж байж би хөгжиж байгаа болохоор заримдаа өршөөл үзүүлж байвал сайн байна.
  21. Сүүлд нь: гэрт минь намайг хайрлахгүй юм бол өөр хаана намайг хайрлах юм бэ? Гэртээ хайрлуулж байгаа болохоор би хамгийн аз жаргалтай хүн гэдгийг танд хэлэх гэсэн юм.

Хүүхдүүд ертөнцийг ийн харж байна. Олон зүйл нуршаад хэрэггүй болов уу, та дээрх жагсаалтыг уншаад үнэн эсэхийг нь өөрөө тунгаана биз ээ.

13
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Nara Khanda

    Nara Khanda

    2016/09/29 at 11:15

    Huurhiin be unen unen

  2. Suvd-Erdene Choijilsuren

    Suvd-Erdene Choijilsuren

    2016/09/29 at 11:23

    Mundag huu bna.zarim eej nar bodmoor l um bna daa

  3. Erde Netsetseg Banzragch

    Erde Netsetseg Banzragch

    2016/09/29 at 12:03

    I don’t believe it

  4. Авирмэд Чулуунжав

    Авирмэд Чулуунжав

    2016/09/29 at 12:13

    ЯМАР ГОЁ БИЧЭЭ ВЭ.ДОТОРХ АГУУЛГА БОЛ АГУУ.

  5. Bayar Bayasgalan

    Bayar Bayasgalan

    2016/09/29 at 13:49

    Huuhed bidnii toli gdgdee.Ooroo iim bj huuhed humuujuulne gdg ch yu l bol doo…

  6. soyol

    2016/09/29 at 20:40

    huuhduud tomchuudaas iluu uhaantai gej unen ed nar shig ariun ed nar shig shudraga biaj tomchuud hezee ch chadahgui ed nariinhaa omno bid ymar ch ih buruu yum hiideg yum be gol n huuhduudee oilgoh m hamgiin chuhal yum biadag yum bina odoo eej n aav n ta naraasaa uuchlalt guij surna urs mn Az jargaltai baih boltugai

  7. Зочин

    2016/09/30 at 07:09

    Наадах чинь өгүүллэг 1 гэсэн номноос л авцан бна шд яг л бна

  8. Зочин

    2016/09/30 at 07:10

    Өгүүллэг 1 дээрээс авцан л бна шд

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *