Хэрэв та дасгал сургуулилт хийж байхдаа огт ус уухгүй бол таны бие махбодид дараах 9 сөрөг өөрчлөлт гарна!

2

Бэлтгэл сургуулилт хийж байх явцдаа болон яг дараа нь шууд ус ууж болохгүй гэж бидэнд зааж сургаж байсан. Харин мэргэжлийн тамирчид болон эрдэмтэд тэс өөр үзэл бодолтой байна: бие махбодийг нэн шаардлагатай шингэний дутагдалд оруулж огт болохгүй.

Бэлтгэлийн үеэр ус уухгүй бол таны бие махбодид ямар таагүй шинж тэмдэг илэрч танд аюулын дохио өгч байгаатай танилцацгаая.

Таны арьс хөгширнө

© depositphotos.com

Биеийн хөдөлгөөн залуужуулах нөлөөтэй гэдгийг бид сайн мэднэ. Арьсны эд эсэд очих цусан хангамж нь хүчилтөрөгчөөр баяжуулдаг, коллагений ялгаруулалтыг идэвхжүүлэх бөгөөд арьсны үрчлээг тэнийлгэнэ. Тиймээс цусан хангамжийн хэвийн үйл явцыг дэмжихийн тулд хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй.

 

Та өөх тос биш харин ус алдаж байгаа

© depositphotos.com

Бэлтгэл сургуулилт хийж байхдаа ус уухгүй бол илүү хурдан турна гэж бодож явдаг хүмүүс цөөнгүй. Тийм ээ, үнэндээ шууд бэлтгэлийн дараа жингээ үзэхэд жин хасагдсан дүр зураг харагдана. Үнэн хэрэгтээ та илүүдэл өөхнөөсөө хасаагүй харин бие дэх усны хэмжээ л багассан байгаа юм шүү. Амны цангаагаа тайлангуут л жингийн зүү буцаад байрандаа ирэх болно.

Хангалттай хэмжээний ус уухгүй бол өөхний эд эс үр дүнтэй шатаж багасахгүй. Ус дутагдсаны улмаас цусан хангамж доголдоно, чухам цусны эргэлтийн тусламжтайгаар эд эс хүчилтөрөгчөөр хангагдаж өөх тос хайлж байгааг бодох хэрэгтэй.

 

Бие махбодиос хорт бодис гадагшлахгүй

© depositphotos.com

Эрч хүчтэй бэлтгэл сургуулилтын үеэр цусны эргэлт болон ихээр ялгарч байгаа хөлсөөр дамжин биеэс хорт бодис гадагшилдаг. Хэрвээ та бие махбодид хангалттай хэмжээний шингэн өгөхгүй бол дээрх эерэг үр дүн гарахгүй, өөрөөр хэлбэл бие махбодь хорт бодисоосоо ангижирч чадахгүйд хүрнэ.

 

Бэлтгэл сургуулилтын үр дүн мэдэгдэхүйц буурна

© depositphotos.com

Шингэний дутагдалд ороход бэлтгэл сургуулилтын үр дүн буурна гэж эрдэмтэд үзэж байна. Шингэний 5 хувийг алдахад л таны хийсэн дасгалын үр дүн шууд 30%-иар буурах ажээ. Жишээ нь, авах ёстой шингэний дутагдал 2 хувьтай байхад өөх тос шатах боломж үгүй болохоос гадна булчингийн массыг нэмэгдүүлэх боломж эрс буурна.

 

Булчин өвдөж эхэлнэ

© depositphotos.com

Биеийн хэт их бөгөөд хүнд ачаалал авсан ямар ч тохиолдолд булчин өвдөх нь дамжиггүй. Гэхдээ энэ тохиолдлоос гадна хангалттай шингэн аваагүй бол булчингийн өвчин таниас салахгүй байнга дагасаар байх болно.

Таны бие өөрт хангалттай уураг болон нүүрс усыг авсны дараа л бэлтгэл сургуулилтын үеийн булчингийн жижиг бэртэл гэмтэл эдгэнэ. Эдгээр бодисуудыг авахын тулд хангалттай хэмжээний шингэн хэрэглэх ёстойг анхаараарай.

 

Зүрхний ачаалал эрс нэмэгдэнэ

© depositphotos.com

Хэрвээ хангалттай хэмжээний шингэн авахгүй бол цус өтгөрнө, бие махбодид байгаа шингэний хуримтлалаа “шахах”-ын тулд судас агшина. Үр дагаварт нь таны зүрх өндөр ачаалалд ажиллаж эхэлнэ – өтгөрсөн цусыг агшсан судсаар шахахын тулд бүх хүч чадлаа дайчилдаг байна.

Үүний үр дагаварт юу болох вэ – амьсгал давхцах, даралт ихсэх, зүрхний шигдээс. Та эрүүл биетэй байсан ч хамаагүй байнгын ийм ачаалалд ороод байвал тун удахгүй зүрх өвчилж эхэлнэ.

 

Хавагнана

© depositphotos.com

Бэлтгэлийн үеэр хангалттай шингэн авахгүй бол хавагнахад хүргэнэ. Бие махбодь шингэний дутагдалд орно, ингээд шингэнээ өөрөө нөөцлөх оролдлого хийдэг, үр дагаварт нь хавагнах, нүдний доогуур хөхөрч эхэлнэ.

 

Анхаарал төвлөрөл буурна, амархан ядарж сульдана

© depositphotos.com

Шингэний дутагдал 1-2 хувьтай байхад л анхаарал төвлөрөл эрс буурч амархан ядарч сульдана. Үр дагаварт – байнгын ядаргаа, сэтгэл санаа тавгүй болно.

 

Та илүү их иднэ

© depositphotos.com

Бид ам цангаж байгааг ихэвчлэн өлсөж байгаа мэдрэмжтэй андуурдаг. Хэрвээ бэлтгэлийн үеэр ус уухгүй бол дараа нь маш ихээр өлсөж байгаа мэдрэмж төрнө. Угтаа бол таны бие махбодь шингэний тэнцвэрт байдлыг хангахыг л хүсэж байгаа юм. Эхлээд аяга ус уу, харин дараа нь өлсөх мэдрэмж төрж байгаа эсэхийг ажиглаарай. Хэрвээ тэр мэдрэмж арилаагүй бол хөнгөхөн эрүүл зууш зоригтой ид.

 

Бэлтгэлийн үеэр усыг хэрхэн зөв уух вэ?

© depositphotos.com

Идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа үед 15- 20 минут тутамд шингэн уух ёстой гэж үздэг, гэхдээ бага хэмжээгээр ууна – ойролцоогоор 150-250 мл-аар уугаарай. Гэхдээ бэлтгэл сургуулилт хэр идэвхтэй байгааг мөн харгалзан үзэх ёстой.

Бие махбодийн хэвийн үйл ажиллагааг дэмжих болон биеийн халуун дулааны солилцоог дэмжихийн тулд эрдэмтэд бүлээн биш харин хүйтэн ус уухыг зөвлөж байна. Ингэснээр бие махбодийн хэм хэвийн байдлаа хадгалж үлдэх ажээ.

 

Ус уух уу эсвэл спортын ундаа уух уу?

© depositphotos.com

Хэрвээ та богино хугацааны бэлтгэл сургуулилт хийж байгаа бол өөрт шаардлагатай шингэнийг авахад хангалттай. Хэрвээ 2 цагаас илүү хугацаагаар бэлтгэл сургуулилт хийж байгаа бол спортын ундаа илүү тохиромжтой сонголт болно.

Уг ундаа нь бие махбодийг шингэнээр хангаад зогсохгүй мөн түүнд шаардлагатай нүүрс ус, эрдэс бодисоор хангана – бие махбодийн кальц, магнийн эх сурвалжийг бүрэн нөхөж өгөх ажээ.

Спортоор хичээллэхээс хэдэн цагийн өмнө спортын ундаа биш харин 500 мл цэвэр ус ууж заншаарай. Мөн идэвхтэй бэлтгэл сургуулилтын дараа шингэний тэнцвэрт байдлыг хангахыг хичээнэ – ус уух эсвэл спортын төрөл болон авч байгаа ачааллаас хамааран спортын ундаа ууна.

10
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *