Франц бүсгүйчүүдийн хамгийн дуртай 16 зүйл. Харин бид яагаад ч юм хажуугаар нь тоолгүй өнгөрдөг

2

Франц эмэгтэйчүүд – хэв маягийг тодорхойлогч гэхэд буруудахгүй. Тэдний хээнцэр дүр төрх нь загвар сонирхогч дэлхийн бүсгүйчүүдийн хөнгөхөн атаархлыг төрүүлнэ. Өдөр болгон Парисийн өргөн чөлөөгөөр тайван зугаалж, амтат круассан идэж, Эйфелийн цамхагийг ширтэн суух охид бүсгүйчүүд л гоё хувцасладаг юм болов уу гэсэн бодол толгойд өөрийн эрхгүй зэрвэс хийх юм. Гэтэл үгүй болж таарлаа. Парис эмэгтэйчүүдийн загварыг ямар ч эмэгтэй дуурайж болно.

Бид францын загварлаг бүсгүйчүүдийн шкафыг сонирхож үзсэн юм. Францын эмэгтэйчүүд эдгээр хувцасгүйгээр өөрийгөө “жинхэнэ франц бүсгүй” гэж хэлж чадахааргүй ажээ.

Бүс

© UK-team / East News, © jeannedamas / Instagram

Юу ч бүсэлж болно: даашинз, пиджак, блейзер, пальто, тэр бүү хэл нэхий дээл ч бүсэлдэг. Бүс нь галбирыг илүү эмэгтэйлэг бас элсэн цаг шиг “төгс” харагдуулдаг байна.

 

Элдэв маяггүй хар лофер

© GONZALO / Bauergriffin.com / East News, © picture alliance / Runway Manhat / East News

Сонгодог лофер франц эмэгтэйчүүдийн хувцасны төрлөөс хэзээ ч шахагдаж байгаагүй юм. Дурын хувцастай зохицно, мөн эмэгтэйлэг харагдуулдаг.

 

Сонгодог загварын жийнс

© PxHere, © bettyautier / Instagram

Шулуун эсвэл бага зэрэг өргөссөн сонгодог загварын жийнсэн өмд – франц эмэгтэйчүүдийн дунд алдартай хувцас. Ямар ч хувцас, гуталтай хослуулж өмсөж болдгоороо амар. Тэгээд ч таны биед яг таарсан жийнсэн өмд хэзээ ч моодноос гарахгүй.

 

Том нарны шил

© thomsenmichaela / Instagram

Франц бүсгүйчүүдийн хувьд цүнх эсвэл цагны адил маш чухал хэрэгсэл. Францад нарны шилийг цаг агаартаа тохируулж биш харин ихэнх тохиолдолд загвараа тодосгох гэж зүүдэг ажээ.

 

Чөлөөтэй, сул загварын цагаан цамц

© Depositphotos, © Andrews Archie / ABACA / East News

Франц эмэгтэйчүүд цагаан өнгийн чөлөөт загварын цамц өмсдөг, бариу загварын цамцтай эмэгтэйчүүд Францын гудамжаар ер нь л харагдахгүй. Товчийг бүгдийг нь товчлох эсвэл хагас товчилсон байсан ч хамаагүй цамц загвараа огт алдахгүй.

 

Хөнгөн даашинз

© thomsenmichaela / Instagram, © annelauremais / Instagram

Уйтгартай, саарал болон ажил хэрэгч даашинз франц эмэгтэйчүүдэд зориулагдаагүй гэмээр. Франц бүсгүйчүүд чөлөөт загварын цэцгэн хээтэй даашинз өмсөх дуртай.

 

Сонгодог загварын цув

© Depositphotos, © jeannedamas / Instagram

Франц загварын дүрмээр бол цувны бүх товчийг товчлох албагүй. Энэ төрлийн хувцсыг өмсөх нийтлэг дүрэм байдаг – хамаагүй байх. Өөрөөр хэлбэл яаран сандран өмссөн мэт харагдаж болно. Сул зангидсан бүс дүрийг илүү тодосгож өгөх ажээ.

 

Задгай топ

© bettyautier / Instagram, © sabinasocol / Instagram

Энэ төрлийн хувцас сонгохдоо франц бүсгүйчүүдийн баримталдаг нэгэн шалгуур бий – эгэм ил харагдаж байх ёстой. Ингэснээр илүү уян зөөлөн, эмэгтэйлэг харагдана гэж үздэг. Мартаж болохгүй чухал дүрэм: хэрвээ хурц өнгийн топ бол бусад хувцас зөөлөн өнгөтэй байх ёстой.

 

Загварлаг, гэхдээ даруухан клатч

© Depositphotos, © Depositphotos

Бид яагаад ч юм хурц өнгийн клатч барих дуртай, харин франц бүсгүйчүүд даруухан өнгийн клатч барьдаг нь сонин. Клатч цүнх – таны хэв маягийг илэрхийлэх гол хэрэгсэл биш харин загварыг зөөлөн дуусгаж байгаа нэмэлт хэрэгсэл юм шүү.

 

Эрэгтэй загварын пиджак

© kenzasmg / Instagram

Чанартай бөгөөд биед яг таарсан пиджак – эмэгтэй хүний шкафанд байх ёстой хувцас. Юун дээр ч өмссөн зохино: сонгодог загварын том, жийнсэн өмд, даашинз, банзал, тэр бүү хэл богино өмдөн дээр өмссөн ч аятайхан гээч.

 

Чөлөөт загварын банзал

© Depositphotos, © sabinasocol / Instagram

Франц эмэгтэйчүүд банзал өмсөхөөр шийдсэн бол чөлөөт загварынх л байна. Ийм загварын банзал илүү эмэгтэйлэг, мөн туяхан гараа илүү тодосгохын тулд дээгүүр нь бариу топ өмсөнө. Банзлын урт ямар ч байж болох ажээ.

 

Сүлжмэл цүнх

© Depositphotos

Бүтэн жилжингээ барьдаг: дулааны улиралд нимгэн, хөнгөн даашинзтай, харин өвөл нь шубтай. Хотын нөхцөлд, жийнсэн өмдтэй гээд ямар ч хувцастай гайхалтай зохицдог байна.

 

Кардиган бие даасан эд

© sabinasocol / Instagram, © sabinasocol / Instagram

Францад эмэгтэйчүүд кардиганаар үлгэрийн юм шиг загварыг гаргаж чаддаг. Тэд шууд нvцгэн биен дээрээ кардиган өмсөх боломжтой бол дээд талын товчийг задгай орхидог. Гэхдээ доогуур өмсөх хувцас нь сонгодог загварынх байх ёстой, ингэж байж төгс харагдана.

 

Зузаан ултай сандаль

© Depositphotos, © Depositphotos

Францад зуны цагаар эмэгтэйчүүд нь жут задгай сандаль өмсөх дуртай. Энэ загварын сандаль нь үндсэн хувцастай зохицдог. Бүсгүйчүүдийг загварлаг харагдуулахын зэрэгцээ хөлөнд ч эвтэйхэн байдаг ажээ.

 

Улаан уруулын будаг

© Depositphotos, © Depositphotos

Франц эмэгтэй бүрийн хувьд маш чухал будаг – улаан бадмаараг өнгийн уруулын будаг. Уруул чийгтэй, хурц өнгийг бага зэрэг багасгасан байх нь чухал. Энэ тохиолдолд хүний анхааралд өртөөд байхгүй ч гэлээ үзэсгэлэнтэй харагдана.

 

Тэр болгон трико өмсдөггүй

© Depositphotos, © bettyautier / Instagram

Намар болон хавар нь охид бүсгүйчүүд гуталтай, даашинзтай, савхин хүрэм өмсдөг, гэхдээ трикогүй (мэдээж европын дулаахан өвлийн тухайд л ярьж байгаа шүү дээ). Франц бүсгүйчүүд маш цөөн тохиолдолд л хагас гэрэлтэх хар өнгийн трико өмсдөг.

Франц бүсгүйчүүдийн ямар хувцаснаас та өөрийнхөө шкафанд нэммээр санагдав? Эсвэл таны шкафанд аль хэдийн байгаа юу?

14
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/04/29 at 09:29

    зарим нь л зүгээр юм б

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *