Та өөрийн фэйсбүүк дэх бүх мэдээллээ татаж авч хадгалах боломжтой гэдгийг мэдэх үү?

0

Та фэйсбүүкээ хэрхэн хөтлөн явуулдаг вэ? Фэйсбүүк хаяг анх нээсэн өдрөөсөө эхлээд өнөөдрийг хүртэлх өдөр тутмын сэтгэгдэл, мессеж болон шинэчилж устгасан бүхий л мэдээллээ бүхэлд нь харах боломжтой гэдгийг та мэдэх үү? Өөрийнхөө фэйсбүүк хаяг дээрх бүх мэдээллээ татаж авахаар зориг шулуудсан та бүхэнд зориулж дараах мэдээллийг бэлтгэлээ.

Нэгдүгээр алхам

Хамгийн эхэнд хийх алхам бол та өөрийн фэйсбүүктээ нэвтэрч ороод Settings цэсний доод хэсэг дэх “Download a copy of your Facebook data” буюу фэйсбүүкийнхээ мэдээллийг татаж авах гэсэн сонголтыг идэвхижүүлнэ.

Та өөрийн фэйсбүүк дэх бүх мэдээллээ татаж авч хадгалах боломжтой гэдгийг мэдэх үү? 1

Хоёрдугаар алхам

Үүний дараа дэлгэцэн дээр гарч ирэх “Start My Archive” сонголт дээр дарна. Бүх файлыг архив байдлаар нэгтгэж татаж авахад бэлэн болгох хүртэл хэдэн минут хүлээх хэрэгтэй ба бэлэн болмогц татаж авах холбоосыг таны и-мэйл хаяг руу илгээх болно.

Та өөрийн фэйсбүүк дэх бүх мэдээллээ татаж авч хадгалах боломжтой гэдгийг мэдэх үү? 2

Гуравдугаар алхам

Уг файлыг нээхэд Photo ба HTML гэсэн хоёр хавтас байна. “Photos” гэсэн хавтаст таны фейсбүүк, инстаграмдаа оруулж байсан бүх зургууд байршсан байна. Тухайн хавтсууд нь нэрээр биш  тоогоор дугаарлагдсан байдаг учраас та юу юуг харах вэ гэдгээ ангилан ялгах хэрэгтэй болно. Фэйсбүүкийн нүүр царай таних аппликейшнийг туршиж үзэхийг хүсвэл “facedata” гэсэн сонголт дээр дарна уу. Ингэснээр зөвхөн таны нүүр царайг танихад зориулагдсан тоон  утгуудыг харах боломжтой. (Та хэзээ нэгэн цагт хүмүүсийг зурган дээр хэрхэн “Tag” хийдэг бол хэмээн гайхаж байсан бол хариултаа авч чадсан гэдэгт итгэлтэй байна)

Та өөрийн фэйсбүүк дэх бүх мэдээллээ татаж авч хадгалах боломжтой гэдгийг мэдэх үү? 3

Таны сонирхолыг хамгийн ихээр татах зүйлс “html” нэртэй хавтас дотор байх болно. Энэхүү хавтаст байгаа сонголтуудаас аль нэг дээр нь дарснаар тухайн хавтастай холбоотой бүх мэдээллүүд гарч ирэх юм. Жишээлбэл “ads” дээр дарснаар таны үзэж байсан зар сурталчилгааны жагсаалтууд гарч ирэх юм. Үүнтэй адилаар “events”–ийг нээснээр таны уригдаж, оролцож байсан бүх арга хэмжээний жагсаалт гарч ирэх юм. Таньд тус болох болов уу гэсэн үүднээс нэршлүүдийн тайлбарыг хүргэж байна.

Та өөрийн фэйсбүүк дэх бүх мэдээллээ татаж авч хадгалах боломжтой гэдгийг мэдэх үү? 4

  • Ads: Таны сүүлийн үед үзсэн зар сурталчилгаанууд
  • Contact_info: Таны профайл дээрх холбоо барих мэдээлэл
  • Events: Таны уригдаж байсан бүх арга хэмжээний тухай мэдээлэл
  • Friends: Таны найз болсон, найзын хүсэлтээ цуцалсан, найз болохоор хүлээж буй хүмүүсийн жагсаалт
  • Messages: Фэйсбүүкийн чатаар бичиж байсан бүх бичвэрүүд (илгээж байсан файлуудын хамтаар)
  • Photos: Таны фэйсбүүкийн бүх зургууд
  • Places: Таны фэйсбүүк дээрээ үүсгэсэн бүх газруудын нэр, байршил
  • Pokes: Таны “poke”-ын түүх
  • Security: Интернэтийн өөр өөр IP хаягаас Фэйсбүүктээ нэвтэрч байсан он сар өдөр ба давтамжууд
  • Survey_responses: Фэйсбүүкээс явуулсан санал асуулгын тухай мэдээлэл
  • Timeline: Фейсбүүкт бүртгүүлсэн өдрөөс хойшхи таны сэтгэгдлүүд, мэдээ мэдээлэл
  • Videos: Таны фэйсбүүктээ оруулж байсан бүх видеонууд

Төгсгөлд нь таны өнгөрсөн цаг хугацаагаар аялсан аялал таньд таалагдсан гэдэгт итгэлтэй байна.

5
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Мегатрон Ч.Т

    Мегатрон Ч.Т

    2016/07/30 at 17:18

    Ss

  2. Catcher Wild Hunter Member

    Catcher Wild Hunter Member

    2016/07/30 at 17:22

    мэднээ

  3. П. Э. Номинзул

    П. Э. Номинзул

    2016/07/30 at 17:29

    Сш

  4. Э. Отгонзул

    Э. Отгонзул

    2016/07/30 at 17:30

  5. 장현승

    장현승

    2016/07/30 at 17:39

    medne

  6. Sole Undoo

    Sole Undoo

    2016/07/30 at 18:32

    Bayrlalaa. Saihan zuil medej avlaa

  7. Nomin Nomin Nomio

    Nomin Nomin Nomio

    2016/07/30 at 18:33

    .

  8. Болоршагай

    Болоршагай

    2016/07/30 at 19:30

    мэднээ

  9. Sukhbaatar Ganzorig

    Sukhbaatar Ganzorig

    2016/07/30 at 19:45

    Medehgui yaj hadgalah be?

  10. l.otgoo

    2016/07/31 at 00:24

    umnuh buh zuilig ustgay gvl bolno bizdee.

  11. Zoloo Lozoo

    Zoloo Lozoo

    2016/07/31 at 00:55

    Mail ruuga orj blhgui bgn tgwl shuud com dr tataj boldiin bolu

  12. Jijgee Dorj

    Jijgee Dorj

    2016/07/31 at 10:20

    Bayrlala heregtei medelel bn

  13. Ботакөз Төлеген

    Ботакөз Төлеген

    2016/07/31 at 22:33

    faced bga bishlegiig yaj awdag bol

  14. hhhHhh

    2016/08/01 at 00:53

    ‘’

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *