Bugatti Veyron-ы талаарх сонирхолтой баримтууд

0
Гудамжинд явахад зөвшөөрөгдсөн хамгийн хурдан машин болох Bugatti Veyron машиныг ВВС телевизийн Top Gear нэвтрүүлгээс 2000-2009 оны шилдэг машин болгон зарласан. Хамгийн дээд тал нь 437,072 км/цаг хүртэл хурдалсан энэ спорт машин нь 2005 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа билээ. Энэ машины талаарх сонирхолтой зарим баримтуудыг та бүхэнд хүргэе.

Bugatti Veyron-ы талаарх сонирхолтой баримтууд 4

1. 16.4 литрийн хөдөлгүүр өвлийн нөхцөлд 10 айлыг дулаацуулах хэмжээний дулаан ялгаруулдаг байна.

2. Вэйроны нэг радиаторыг хийхэд 10 цагийг зарцуулдаг. Түүнд нийт 10 ширхэг радиатор байдаг.

3. Тоормосны систем нь 1800 градусын халууныг тэсвэрлэж чаддаг.

4. 55 градусын өнцөгтэй босох хойд спойлер нь тоормосны хүчийг 70% сайжруулдаг.

5. Бугатти Вэйрон 3 хэсгээс бүрдэх бөгөөд тэдгээрийг ердөө 14 боолтоор хооронд нь тогтоож холбодог

6. Вэйронд өөр ямар ч машинд хэрэглэдэггүй Michelin PAX дугуйг ашигладаг бөгөөд хойд дугуй нь гэхэд 14.5 инчийн өргөнтэй байдаг. Энэ нь энгийн машинаас 2 дахин өргөн гэсэн үг юм байна. Хэрвээ дугуйг солих шаардлага гарвал Франц руу зөөвөрлөх хэрэг гарах бөгөөд энэ бүгдийг хийхэд $70.000 ам.долларын өртөгтэй.

7. Бензин савыг нь 8 өдөр гагнаж боловсруулдаг.

8. Бугатти Вэйроны бензин насос энгийн машиныхаас 9 дахин хурдан ажилладаг.

9. 500 км туршилтад орсны дараагаар машин тус бүрийг дахин хяналтад оруулдаг төдийгүй бүтэн 2 өдрийн туршид өнгөлдөг байна.

Эх сурвалж: www.cardoctor.mn

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. eej

    2014/06/23 at 22:37

    Birdman ulaan veyron unadag

  2. Зочин

    2014/06/24 at 11:13

    uneheer tasartsan tusgai baidlaar hiigddeg yum bna shd, anh udaa l sonsoj bna

  3. M

    2014/06/24 at 15:45

    manai mongold haa saigvi hadaas chuluu shil baihad eniig unaad yahawde gants dugui chad hiihed horwoo bolhiin bnda

  4. Зочин

    2014/06/24 at 18:22

    mongold hezee ch hen ch unahgui bh l daa. une dagaj chanar gedeg ugnii bodit jishee bol ene l bna

  5. Зочин

    2014/06/25 at 14:48

    AСА Давгаад 1 байдаг гэж сонссон юм байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *