Хааяа ч болов саунд орж байх нь ямар ач тустай болохыг батлах 7 шалтгаан

2

Саун – бэлтгэлийн заалыг бүрэн орлох хэдий ч төдийлөн үнэлэгдээд байдаггүй арга болов уу. Сауны давуу талыг олон удаагийн судалгаа шинжилгээнүүд баталж байна. Саунд аль болох тогтмол орж байхыг батлах 7 шалтгааныг Prevention нэрлэж байна.

mediabakery

1. Саунд суух нь идэвхтэй дасгал сургуулилт хийсэнтэй дүйнэ

Тийм ээ, үнэхээр дүйнэ. 25 минут саунд суухад төдий хэмжээний хугацаанд спортоор хичээллэж байгаатай адил үр дүн өгч байгааг Германы судлаачид тогтоожээ. Туршилтад орсон хүмүүсийн биеийн байдлыг ажиглахад саунд суугаа хүмүүсийн зүрхний цохилт, амьсгалын тоо зэрэг нь яг л спортоор хичээллэж байгаа шиг өөрчлөгдөж байжээ.

Биеийн ерөнхий үзүүлэлтэд гарч байгаа дээрх өөрчлөлт нь идэвхтэйгээр дугуй унаж байгаа хүмүүст ч илэрсэн байна. Үүнээс дүгнэхэд халуун агаар зүрхэнд дасгалын адил нөлөөлөх ажээ.

 

2. Саун бидний сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө

Өөртөө анхаарал тавих уламжлалт аргуудаас та уйдсан бол саун орохыг зөвлөж байна:

“Саун нь зүрхний болон мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлж байгааг бидний сүүлийн үед хийсэн хэд хэдэн судалгаанууд баталсан” гэж Хойд Финляндын их сургуулийн профессор, анагаахын шинжлэх ухааны доктор Яри А.Лаукканен ярьжээ.

Саун нь зөвхөн бие махбодийг тайвшруулаад зогсохгүй мөн оюун ухааныг тайвшруулж чадаж байна. “Мөн бидний хийсэн судалгаанаас харахад, хүн саунд тогтмол суудаг бол сэтгэл зүй хямрах эрсдэлээс хамгаалагдах ажээ” гэж тэрээр нэмж хэлэв. “Саунд сууснаар үнэхээр сэтгэл зүйн хямралд орох эрсдэлээс өөрийгөө хамгаалж болно, гэхдээ бид өөрсдийн судалгааны үр дүнг баталгаажуулахын тулд ажлаа цааш үргэлжлүүлэх болно” гэжээ.

inventure

 

3. Саун цусны даралтыг тэнцвэржүүлнэ

2017 онд Лаукканен докторын хийсэн судалгаанаас (тухайн үедээ Америкийн цусны даралтын сэтгүүлд судалгааны үр дүн хэвлэгдэж байсан) харахад, саунд долоо хоногтоо 4 хүртэл удаа ордог эрчүүдийн дунд саунд долоо хоногтоо нэг удаа ордог эрчүүдийг бодвол цусны даралт ихсэх эрсдэл 50 хувиар бага байгааг тогтоожээ.

Яагаад гэдгийг тайлбарлах хэд хэдэн шалтгаан үүнд бий: нэгдүгээрт, саунд таны биеийн дулаан нэмэгдэхэд судас тэлнэ. Судсыг байнга тэлснээр цусны эргэлт сайжирч цусны даралтыг тогторжүүлж өгдөг байна. Үүнээс гадна хөлөрч, та шингэнээ алдаж байгаа нь цусны даралт тогтворжиход нөлөөлөх ажээ.

Мөн саунд сууж байхад бие суларч сэтгэл санаа тайвширдаг, энэ бүгд цусны даралтыг тэнцвэржүүлэх нөлөө үзүүлнэ.

shutterstock

 

4. Саун таны дархлааны системийг бэхжүүлнэ

Ханиад, томууны улиралд саунд суух нь нэн тустай. 15 минут саунд суухад лейкоцит, лимфоцит, нейтрофил болон базофилын түвшинг нэмэгдүүлдэг – энэ бүгд дархлааны системийг идэвхжүүлдэг бодисууд гэж 2013 онд Польшид хийсэн томоохон судалгааны үр дүнд дурджээ.

Үр дүнг тамирчдад хийсэн судалгаанаас илүү тодорхой харж болно. Сауны халууны нөлөөнд сэргэсэн биеийн стресс нь дархлааны системийг илүү сэргэг байлгаж өгдөг ажээ.

 

5. Саун зүрхний үйл ажиллагааг сайжруулна

Лаукканен доктор бусад судлаачдын хамтаар финляндын эрчүүдийн эрүүл мэндийн байдлыг сүүлийн 20 жилийн турш тасралтгүй ажиглажээ. Саунд тогтмол ордог, саунд илүү их цаг зарцуулдаг эрчүүдийн дунд зүрхний шигдээсээр нас барах, зүрхний өвчлөлөөр өвдөх магадлал эрс бага байгааг тэд олж илрүүлсэн байна.

Судалгааны үр дүнг 2015 оны JAMA Internal Medicine сэтгүүлийн нэгэн дугаарт хэвлэн гаргасан байдаг. Доктор Лаукканенийн хэлснээр, саунд тогтмол орсноор зүрхний эрүүл мэндийг дэмжинэ, судас тэлж байгаа учраас цусны даралт багасна, мэдрэлийн системийн үйл ажиллагаа ч төдий хэмжээгээр сайжирч байгаа юм гэжээ.

shutterstock

 

6. Саун цус харвалтын эрсдэлийг бууруулна

Доктор Лаукканен болон түүний багийн хийсэн судалгааны бас нэгэн дүгнэлт 2018 оны Neurology сэтгүүлд хэвлэгдэн гарчээ: долоо хоногт 4-7 удаа саунд суудаг эрчүүд болон эмэгтэйчүүдийн дунд цус харвах магадлал 61 хувиар бага байв.

Эдгээр хүмүүс цус харвах эрсдэлтэй бүлэгт хамаарч байсан буюу чихрийн шижинтэй, биеийн жин ихтэй, согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэдэг бас биеийн хөдөлгөөн багатай зэрэг өөрийн гэсэн онцлогтой хүмүүс байв. Тэдний цус харвах магадлал бага байгаагийн шалтгааныг эрдэмтэд үнэндээ шууд саунтай холбон бас тайлбарлаж чадаагүй юм.

YouTube

 

7. Саун – харилцах бас нэгэн таатай арга

Финлянд улсаар аялж байгаа бол саунд суугаарай – хүмүүстэй харилцаа холбоо тогтоох сайхан арга болно. Финчүүд шинэ мэдээ сонсох, зүгээр л хов жив ярих, найз нартайгаа уулзахаа саунд суудаг уламжлалтай. “Биеийн хүчний дасгал хийх, спортоор хичээллэх нь бидэнд хүнд хөдөлмөр санагддаг, харин саун бол – бидний хувьд амьдралын эрүүл хэв маяг болжээ” гэж доктор Лаукканен хэлжээ.

Сауны эрүүл мэндэд үзүүлэх давуу тал маш их, тиймээс найз нөхөдтэйгөө саунд суухыг зөвлөж байна.

9
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Zuzka Mgl

    Zuzka Mgl

    2019/08/21 at 09:19

    Saund suugaagui heden ch jil bolchiv do

  2. SEXSY

    2023/07/13 at 12:54

    80055877

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *