Зэрлэг байгалийн гэрэл зурагчин урьд өмнө огт үзэгдэж байгаагүй, 146,000-д ганц л тохиох маш ховор шар оцон шувууны зургийг даржээ

1

Байгаль эх гэнэтийн бэлгээр дүүрэн байдаг учраас бид байсхийгээд тэдгээр гайхалтай зүйлсийн амьд гэрч болсоор өнөөдрийг хүрсэн. Зэрлэг шар шувуу таны толгой дээр суух, ягаан манта загасыг нарны туяанд олж харах, нар хиртэлтийн зургийг авахын тулд тохиромжтой цагийг хүлээх, эсвэл давжаа анааштай тааралдах зэргээр байгаль эх биднийг гоо үзэсгэлэн болон ер бусын өвөрмөц шинж чанараараа гайхшруулахаа хэзээ ч зогсохгүй биз ээ.

Энэ удаагийн байгаль эхийн гэнэтийн бэлэг – өөрийнхөө төрлөөс тэс өөр өнгөтэй амьтад гэж байдаг. Тэгвэл байгаль эх өөрийнхөө төрөлдөө ердөө ганц тохиох шар өнгийн оцон шувуугаар гэнэтийн бэлэг барьсан бөгөөд аз болоход тэрхүү торгон агшныг камерын дуранд буулгаж чаджээ.

Оцон шувуунуудын гадна төрхийг тухедо буюу үнсэн саарал өнгөтэй байдгаар нь бид сайн мэдэх боловч, шар өнгийн оцон шувуу байдгийг та мэдэх үү?

Yves Adams / Kennedy News

 

Бельгийн фото аяллын хөтөч Yves Adams өмнөд Гүржээс өөрийнхөө төрлөөс этгээд өөр өнгөтэй оцон шувууг олжээ

Yves Adams / Kennedy News

 

Leucism (лейцизм) буюу тухайн амьтан хэсэгчлэн пигментацаа алдсанаас болж үүсдэг нэгэн төрлийн эмгэгийн үр дүнд энэ оцон шувуу шар өнгөтэй болсон байна

Yves Adams / Kennedy News

 

Уг эмгэг нь оцон шувуунуудын хувьд ойролцоогоор 20-146 мянгад нэг тохиолддог гэнэ

Yves Adams / Instagram

 

Шар өнгөтэй оцон шувууны зургийг олон нийтэд хүргээд удаагүй байхад хүмүүсийн анхаарлын төвд орсон байна

Yves Adams / Kennedy News

 

“Түүний биднийг хөтөлсөн газар диваажин байсан. Хэрэв 50 метрийн зайд байсан бол, бид энэ амьдралд ховор тохиох зураглалыг камерын дуранд буулгаж чадахгүй байх байлаа.” хэмээн Adams хэлжээ

Yves Adams / Kennedy News

 

Yves Adams / Kennedy News
22
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *