Орчин цагт хувцаслалтад хүйсийн ялгаа төдийлөн хамааралгүй болж, хаана ч, хэн ч хүссэн загвараараа хувцаслах боломж бүгдэд ижил нээлттэй болжээ. Манай сайт уншигч танд олны танил алдартан бүсгүйчүүд хослол өмсөж, зангиа зүүж, залуус нь даашинз өмсөж, биеэ барьсан цамц өмсөж хүйсийн ялгаа хувцаслалтад хамаагүй гэдгийг олонд харуулсан тохиолдлуудаас хүргэхээр бэлдлээ.
Zendaya болон Timothée Chalamet нарын ягаан цамц, хослол


Zendaya болон Michael B. Jordan нарын өмссөн саарал өнгийн хослол. Zendaya-ын хувьд зангиа зүүж ялгарчээ


Naomi Campbell болон Antoni Porowski нар кофе бор өнгийн ганц товчтой хослолтой тун чамин харагдаж байна


Jameela Jamil болон Jonathan Van Ness нарын өмссөн мөрөвчгүй ягаан даашинз


Jamie Lee Curtis болон Timothée Chalamet нарыг энэ улаан хослолын цаанаас ялгаж харна гэдэг хүндхэн хэрэг шүү


Lady Gaga болон Harry Styles нар шар хослол дээрээ нил ягаан ороолтоор гангарсан байгааг та харж байна. Lady Gaga-ийн зураг нь Elle сэтгүүлийн нүүр зураг бол Harry Styles энэхүү хувцсаараа нэгэн арга хэмжээнд гоёжээ.


Jennifer Lawrence болон Billy Porter нар дөрвөлжин энгэртэй даашинзаар улаан хивсний ёслолд гоёжээ. Jennifer Lawrence-ын хувьд хар өнгийн мөр гарсан даашинз сонгосон бол Billy ногоон өнгийн мөрөвчгүй даашинз сонгожээ.


Victoria Beckham болон Harry Styles нарын зүрхэн хээтэй цамц


Davina McCall болон Jonathan Van Ness нарын нэвт гэрэлтэн харагдах цамц сонгодог хослолтой тун сайхан зохицож байна


Courteney Cox-ын нэвт гэрэлтдэг хар цамц Harry Styles-ын сувдан ээмэгтэй төгс зохицож байгааг та харж байна


Хэний хувцаслалт нь танд хамгаас их таалагдаж байна вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.
Гоё
Тэнэглэл
Гайхмаар
Ха Ха
Буруу
Харамсалтай
Хөөрхөн
Бахархмаар



