
1880-аад оны сүүлээр анхны киноны камер зохион бүтээгдсэнтэй зэрэгцэн кино урлагийн түүх эхэлдэг. 1930 оноос өмнө олонх кинонууд дуугүй байсан ба тухайн үеийг дуугүй киноны эрин гэдэг. Харин түүнээс хойшхи үеийг дуутай киноны эрин үе гэх болсон ба 1990-ээд оноос кино урлагт шинэ тусгай эффектүүд хүч түрэн орж ирсэн. Найруулагч Жеймс Камеруны 3D кино Аватар бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай кино болсны дараа 2010 оноос эхлэн олон кинонууд 3D хэлбэрээр гарч, 3D кинонуудын үе эхэлсэн. Дээр дурдсан түүхийн үе шатуудыг дамжин туулж ирсэн Дэлхийн кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай дэлгэцийн бүтээлүүдийн зураг авалтын үеийг харуулсан гэрэл зургийн багцыг кино урлагт хайртай үзэгч та бүхэнд толилуулж байна. Тухлан сууж таалан болгооно уу.

















































Alexandro
2013/05/08 at 11:38
Жинхэнэ торгон агшнууд байна