Жуулчдын гарын авлага, хөтөч ном зэрэгт огтхон ч дурдагдаагүй байдаг Солонгосчуудын амьдралын 18 онцлог

1

Сүүлийн жилүүдэд Солонгос улсын тухай их шуугих болсон, энэ байдал ч мөддөө намжихгүй нь бололтой. Өдөр ирэх тусам Солонгосын олон ангит кино, технологи, гоо сайхны бүтээгдэхүүн мөн к-поп урлагийг сонирхох, шүтэн бишрэгчид нэмэгдэж байна. Энэ бүгдийг харан суух хүмүүс Солонгос улсаар аялах хүсэлд автах ажээ.

Ид шидийн дохиураар дохиод л бүх ажлаа хаяж хүссэн газраа очиж чадахгүйг бид сайн мэднэ. Гэхдээ интернет хэрэглэгчдийн ачаар Өмнөд Солонгосын амьдрал хэрхэн өрнөж байдгийг зах зухаас нь ч болов мэдэх боломжтой юм.

  • Солонгосчууд цүнх эсвэл чемодандаа огт санаа зовохгүйгээр сандал дээр эзэнгүй орхидог. Бас түгжээгүй машинууд ч цөөнгүй харагдана. Солонгосын статистик тооноос харахад үрэгдэж гээгдүүлсэн эд зүйлс ихэвчлэн эзэндээ буцаж очдог ажээ. Эзэндээ эргэж очсон эд зүйлийн тоо ч жил ирэх тусам өсөж байгаа гэнэ.
  • Жирийн кофены газраас гадна нэгэн сонирхолтой газар бий. Жишээ нь, кафе-номын сан – ном уншиж өнгөрөөсөн цагаараа төлбөр төлнө, мөн гэрэл зурагчдад зориулсан кафе – өөрийн гэрэл зургийн камертай бол төрөл бүрийн дуран туршиж үзэх боломжтой газар, өөр бусад зориулалттай кафе ч их бий.
  • Солонгосын метроны онцлог – тасалбарын үнэ явах замын уртаас хамаарна.
  • Жуулчид онгоцны буудлаас эсвэл дэлгүүрээс цахилгаан “өндөг” авч болно – өөрөөсөө интернет цацдаг өндөг юм. Өөр нэгэн үйлчилгээ – жуулчдад зориулсан гар утасны түрээс.
  • Солонгосын агаарын тээврийн онгоцнуудад тусгай наалтууд байдаг – нислэгийн үеэр та унтаж байхдаа онгоцны үйлчлэгчдэд “илгээмж үлдээх” зориулалттай.
© RepostStat / Reddit

“Саад болохгүй байхыг хүсье”. “Татваргүй бараа бүтээгдэхүүний худалдаа эхлэх үеэр намайг сэрээхийг хүсье”. “Хоолоор үйлчлэх үед намайг сэрээхийг хүсье”.

  • Солонгост эмэгтэй хүн төрсний дараа зөвхөн халаалттай байранд л байх ёстой, зун ч гэсэн энэ үеэр агааржуулагч, сэнс асаахыг xориглоно. Эмэгтэй хүн хүүхэд гаргасны дараа нэг хэсэг зөвхөн бүлээн ус уух ёстой. Эхийн бие дөнгөж төрсөн хүүхдийн адил нялхардаг гэж үздэг. Энэ дэглэмийг баримтлахгүй бол үе мөчөөр өвдөх эрсдэлтэй гэж болгоомжилдог ажээ.
  • Солонгост нохойнуудад зориулсан нохойн цэцэрлэг байдаг. Эзэн нь өглөө нохойгоо цэцэрлэгт нь гэртээ бэлдсэн өөрийн хоол хүнстэй нь хүргэж өгнө. Сургагч багш нохойнуудад төрөл бүрийн зүйл зааж сургахаас гадна цэвэр агаарт салхилуулдаг.
  • Солонгосчууд тэр болгон хүнтэй болзоод байдаггүй, ялангуяа танихгүй хүнтэй. Гэхдээ залуучууд найз нарын эсвэл эцэг эхийн зүгээс зохион байгуулсан болзоонд сохроор явдаг байна. Солонгос хосууд жилд хэд хэдэн удаа харилцааны тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүнд цуг байгаагийн 100 дахь, 200 дахь эсвэл 1000 дахь өдөр гэж үргэлжилнэ.
  • Солонгост хосууд гэрлэсний дараа тэр болгон хуримын бөгж зүүдэггүй.
© Pexels, © Pexels
  • Солонгосын шуудангийн салбар харааны шилээ мартсан хүмүүст шил санал болгодог.
  • Маш олон нарийн боовны газар болон дэлгүүрүүд худалдан авагчдадаа өндөр анхаарал тавина: хэрвээ та төрсөн өдрийн бялуу худалдаж авсан бол бялууг зүсэх xутга, чүдэнз болон лааг дагалдуулна.
© kimchi4life / Reddit
  • Хүүхдүүдийг төрөл бүрийн аялалд байнга авч явдаг. Бөөрөлзгөнө хураана, улаан лооль тарина, байгаль орчинтой танилцана.
  • Солонгосын зарим нэг ресторануудад үйлчлүүлэгчид нь өөрийн хүрэм зэрэг эд зүйлээ хийж болох тусгай уут байдаг. Нэг ёсондоо хоолны үнэр шингэхээс хамгаалдаг ажээ.
© Laxanh / Reddit
  • Өмнөд Солонгост чи өөрийнхөө тухай юу гэж бодох нь төдийлөн чухал биш, харин эргэн тойрны хүмүүс юу гэж бодох нь илүү чухал: царайлаг уу, гуалиг уу гэх мэт.
  • Намтар дээрээ заавал гэрэл зургаа наах ёстой. Гэрэл зураг дээр ямар харагдах нь ажил олгогч танд боломж олгох эсэх шийдвэрт мөн хамаарна.
  • Солонгосчууд липофилинг хийлгэх нь их – дух болон хацартаа өөх шахуулж цулцгар бас толигор харагдахыг хүсдэг.
  • Солонгосын эмнэлгүүдэд этгээд хачин үйлчилгээнүүд байдаг, жишээ нь “Цасан цагааны тaрилга” – арьсыг цайруулж пигментийг арилгах эмчилгээ. Нүүрний төрөл бүрийн хэсэгт филер хийлгэх зэрэг эмчилгээ ч мөн бий.
  • Охид, залуучууд нь “эгье саль” гэдэг нэртэй үйлчилгээ хийлгүүлэх хүсэлтэй байдаг – нүдний доорх жижиг уут.
© Depositphotos.com, © Pexels

Та Солонгосын эдгээр онцлогуудыг мэддэг байсан уу? Алийг нь хэрэгжүүлж, алинаас нь татгалзах вэ?

6
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *