
2011 онд нээлтээ хийснээс хойш “Game of Thrones” цуврал телевизийн хамгийн алдартай кино болсон бөгөөд “HBO” компанийн хувьд сүүлийн 4 жилийн хугацаанд хамгийн их ашиг орлого өндөртэй шоу хэмээн нэрлэгдсэн байна, харин 2018 оны хувьд нэг ч анги гараагүй. Хууран мэхлэлт, хайр, тулаан, луунууд, цагаан алхагчид болон зэрлэгүүдийн дүрүүд бидний сэтгэл зүрхэнд хэдийнээ хоногшин үлджээ, тэр ч бүү хэл зарим фенүүдийн хувьд өөрсдийгөө энэхүү киноны үйл явдал өрнөж байгаа тэр цаг үед төрөхгүй яав даа ч гэж бодох нь бий.
Та өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийсэн энэхүү алдарт цувралын төгсгөлийн бүлгийн эхний ангийг шимтэн үзсэн гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл бид “Game of Thrones” цувралын фенүүдэд зориулж, гэр орноо алдартай цувралаас санаа авч тохижуулах гайхалтай санаануудыг хүргэхээр бэлтгэлээ. Бонус бичлэгийг үзэхээ бүү мартаарай.
Хамгийн эмгэнэлтэй агшныг үүдний бяцхан гишгүүр болгожээ.

Үргэлж үнэнч байна, хувийн ажлаа хийж байхдаа хүртэл. (Тайрионыг эргэн тойронд байхгүй гэж найдъя.)

Бид бүхэн бүгдээрээ хойд зүгийн Цагаан алхагч бүхий ганбанз дээр хоол хийвэл илүү амттай болно гэдгийг мэдэж байгаа.

Овог угсааны билэг тэмдгийг шигтгэсэн эдгээр хундаганы сууриуд гайхалтай харагдаж байна!

Танай гэрийн зочдын өрөөнд энэ зүйл өлгөөтэй байна гээд төсөөлөөрэй.

Лууны эх Калисигийн сүүдэр хөрөг зураг таны гал тогооны өрөөнд гэрэл гэгээ нэмнэ.

Гайхалтай, хэрэв танд тэжээвэр амьтан байхгүй бол танихгүй хүмүүст зориулж ингэж анхааруулж болно.

Унтлагынхаа өрөөнд Хойд зүгийн уур амьсгалыг оруулаарай.

Үнэнч фенүүдийн хувьд, хэн нь өрөөнийхөө голд энэ гайхалтай ширээг байрлуулмаар байна?

Зөвхөн бүргэдийн нүдтэй буюу хурц, гярхай хүмүүс үүнийг анзаарах биз ээ.

Хайртай хүндээ бэлэглэхэд хамгийн тохиромжтой бэлэг, та хоёр Хал болон Калиси болцгооно.

Эдгээр гэрэлтүүлгүүд ямар ч өрөөг тав тухтай болгоно.

Заримдаа өрөөндөө дүрүүдийг илтгэсэн зарим нэг үг болон зургуудыг байрлуулах нь танд таалагдах болно.

Үүнийг хаалгыг онгойлгохгүй байна гэдэгт итгэлтэй байна, Цагаан алхагчид ирсэн ч гэсэн.

7 хоног бүр шинэ анги гарахыг хүлээж, энэхүү цагийг гэртээ өлгөөрэй.

Та гэртээ өөрийн гэсэн Дрогон, Раегал болон Визерион хэмээх луунуудтай байх боломжтой. Надад итгэ, тэд таныг муу муухай зүйлсээс хамгаална.

Өөрийнхөө гэрийг Вестеросын 7 хаант улсын нэг мэтээр дүрсэлж, дараах жаазтай зургуудыг өлгөж болно.

Дрогон лууг бодит мэт зурсан энэ мэтчилэн ханын зургуудаар гэрээ гоёорой.

Старкын билэг тэмдгийг ханандаа тавьж, энэ гэр бүлийг дэмждэг гэдгээ илэрхийлэх боломжтой.

Ариун цэврийн өрөөний 00-ын цаас тогтоогч бас л янзын загвартай байгаа биз дээ?

Энэ хөнжлийн сав үнэхээр гайхалтайгаас гадна таныг өвөл дааруулахгүй нь лавтай.

Гэрийнхээ аль нэг өнцөг буланд яг л Вестеросыг бодогдуулам туг өлгөөрэй. Учир нь төгсгөлийн бүлэг эхэлчихлээ шүү дээ: Та галзуу хаан шиг дураараа байх ёстой

Бонус: Таны өөрийн гараар бүтээж, хийж болох зүйлс
Хэдийгээр төмрөөр хийгээгүй ч гэсэн, энэ бүтээл үнэхээр гайхалтай зохицож байна.

Модоор хийсэн төмөр сэнтийн дотор гэрэл суурилуулсан нь бүр ч илүү гоёмсог болгосон байна.

Заримдаа хамгийн энгийн үлгэр дуурайлал хамгийн ихээр бусдад нөлөөлөх нь бий

Гэртээ луугийн эхийн хувцсыг хэрхэн хийж өмсөх вэ?
Аль санаа нь танд хамгийн ихээр таалагдсан бэ? Та эдгээр санаануудын алийг нь ашиглаж гэрээ тохижуулах вэ? Хариултаа үлдээгээрэй.








Nar Sar
2019/04/22 at 19:05
Joymaa Narangerel ?