Кофег уухаас гадна бусад зүйлд ашиглах аргууд

3

Тархи сэргээх увдистай амтат кофег хүн болгон л тамшаалан уух дуртай бизээ. Тэгвэл кофе ууж тархи сэргэхээс өөр ид шид бас байдаг байна. Таны өглөөний сэргээш болох кофег ууж хэрэглэхээс ч амарханаар та хоолоо амталж болно. Ингээд кофег уухаас өөрөөр ашиглаж болох 15 хувилбарыг танилцуулж байна.

1. Шарсан мах амтлах

Кофены шаарыг ашиглан шарсан махаа утсан махны амттай болгомоор байвал энд дарж жортой нь танилцаарай.

Кофег уухаас гадна бусад зүйлд ашиглах аргууд 1

2. Бордоо болгох

Кофены шаараар бордоо хийж болно. Кофены шааранд кальци, магни, азот ихээр агуулагдах тул хөрсөнд амьдрах өт, хорхойны дуртай хоол болохоос гадна химийн ямар нэгэн хольцгүй. Бонус: малын шивтэр үнэртэхгүй шүү.

3. Байгалийн гаралтай шумуул, шавьж үргээгч

Кофенд шумуул, зөгий, шоргоолж зэрэг шавьж үргээх үнэр агуулагддаг. Өрөөний булан, хаалга, хана зэрэгт багахан хэмжээний кофены шаар цацах юм уу дүүжлэхэд шавьжнаас та ангижрах болно. Өөрийнхөө биеийг кофены үрээр багахан үрэхэд л та шумуулаас өөрийгөө хамгаалж чадна шүү.

Кофег уухаас гадна бусад зүйлд ашиглах аргууд 2

4. Байгалийн гаралтай үнэртүүлэгч

Агаар нэвтрүүлдэг жижиг уутанд кофены үр хийж өрөөний болон хөргөгчний эвгүй үнэрийг төвөггүй дарах болно. Ялангуяа хятад хоолны эвгүй үнэрийг та энэ аргаар арилгаж үзээрэй.

5. Өвлийн хальтиргаа гулгаа гэж мэдэхгүй болно

Тусгай давс худалдан авч мөнгө үрж байхаар уусан кофеныхоо шаарыг хальтиргаатай хэсэгт цацаарай.

6. Модон тавилгад үүссэн толбыг арилгах

Кофе таны хувцсан дээр толбо үлдээдэг бол модон тавилганы толбонд ашиглаж болох юм. Чанасан кофены шаараа асгахын оронд кофе руугаа буцаагаад хийгээрэй. Модон тавилга дээрээ асгаад шаргал өнгөтэй болтол нь арчина.

Кофег уухаас гадна бусад зүйлд ашиглах аргууд 3

7. Угаалтуурын хоолойн бөглөрсөн хэсгийг арилгах

Аяга таваг угаагч шингэн бодис, кофены шаар, халуун ус байхад та угаалтуурын хоолойн бөглөрөөг төвөггүй арилгана.

8. Хоолны сав суулгыг гялалзсан болгох

Кофены шаараар тостой сав суулгыг уугахаад тос амархан арилна, яагаад гэвэл кофены шаар тосыг өөртөө маш сайн шингээж авдаг юм.

Кофег уухаас гадна бусад зүйлд ашиглах аргууд 4

9. Модон тавилгын өө сэвийг арилгана

Нунтаг кофег халуун усанд уусгаж өтгөн зуурмаг бэлдэнэ. Хар, бор өнгийн тавилганд үүссэн жижиг өө сэв дээр бэлдсэн кофены зуурмагаа түрхэж арчаарай.

10. Дарга шигээ гялалзмаар байна уу

Ихэнх нүүр цэвэрлэгч бодисууд нүүрний нүхийг нээхийн тулд элдэв хуванцар нунтгийг ашигласан байдаг. Насан туршдаа ийм химийн орцтой зүйл нүүрэндээ нялаад байхыг хэн ч хүсэхгүй. Тэгэхээр кофены шаараар нүүрээ цэвэрлэж өдөржингөө Италийн эспрессо шиг үнэртэхийг хүсэхгүй хэн байх билээ.

Кофег уухаас гадна бусад зүйлд ашиглах аргууд 5

11. Жоомноос ангижрая

Кофены үнэр ихэнх шавьжийг дайжуулдаг бол жоомыг өөрийн үнэрээр татдаг байна. Жоомны наалддаг хорон дээр кофены шаар асгахад жоомны сайхан урхи болно доо.

12. Хоол амтлагч

Кофе бол хоолны нууц амтлагч юм. Хоолоо онцгой амт, үнэртэй болгох жорыг энд дарж үзнэ үү.

Кофег уухаас гадна бусад зүйлд ашиглах аргууд 6

13. Угаалтуурын хэрчигчийг хурцлах

Кофены шаарыг халбага усаар шингэлж угаалтуур луугаа хийх хогтой цуг устгаарай. Угаалтуурын хэрчигчийн ир нь хурц болж илүү хурдан, найдвартай ажиллах болно.

14. Амны эвгүй үнэр дарна

Кофены бүтэн үр зажлахад амны эвгүй үнэр дарагдана. Гаатай бохь шиг сэнгэнэхгүй хэдий ч эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй.

Кофег уухаас гадна бусад зүйлд ашиглах аргууд 7

15. Хайртай амьтныг тань бөөснөөс хамгаалах болно

Хэрвээ та хайртай нохойдоо нохойн бөөсний эсрэг элдэв химийн гаралтай бодис хэрэглэхийг хүсэхгүй байгаа бол нохойгоо усанд оруулсны дараа кофены шаараар арчаарай. Нохойн бөөс устах болно.

Кофег уухаас гадна бусад зүйлд ашиглах аргууд 8

14
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *