Үхсэн мэт унтах 12 хялбар арга

1

Секс бол дараачийн асуудал, харин унтах бол амьдралын хамгийн таатай хэсэг гэж хэлж болно (сексгүйгээр бид амьдраад л байна). Амьдралынхаа гуравны нэгийг бид ухаангүйгээр унтаж өнгөрүүлдгийг тооцож үзэх юм бол үүнд анхаарал хандуулахаас өөр аргагүй. Таныг үхсэн мэт унтахад зориулж хэд хэдэн аргыг зааж өгье.

1. Хэдэн цаг унтах ёстойгоо тодорхойлоорой

Хүн болгон 8 цаг унтаж амрахгүй нь мэдээж. Өөрийнхөө унтаж амрах цагийг тодорхойлохын тулд унтах цагаа өдөр болгон 15-30 минутаар ахиулаарай. Ингээд сэрүүлэггүйгээр 2-3 өдөр босч чадаж байвал та өөрийнхөө унтаж амрах цагаа оллоо гэсэн үг шүү. Мөн ухаалаг утсандаа Sleep Cycle app-ыг суулгаж болно. Уг аппликейшн нүдний хөдөлгөөнийг (REM) шөнийн турш утасны мэдрэгчээр дамжуулан хэмжиж таны нойрны цагийг тодорхойлохоос гадна таныг тохиромжтой цагт зөөлөн сэрээх сэрүүлэгтэй юм.

Үхсэн мэт унтах 12 хялбар арга 2

2. Нойрсох цагтаа нухацтай хандаарай

Унтахаас өмнөх мөчийг бэлдэх нь чухал. Унтахаасаа цагийн өмнө тайвширсан байх ёстой. Элдэв ажил төрөл хийхээ зогсоож, зөөлөн аядуу яриа хөөрөө өдөөж, зөөлөн уянгалаг дуу сонсоорой.

3. Унтахаасаа өмнө биеийн дулааныг өөрчлөөрэй

Унтаж байхад хүний биеийн дулаан өөрөө буудаг. Унтахаасаа өмнө хүчээр биеийн дулааныг бууруулахад нойр хүргэхэд нөлөөлдөг байна. Өвлийн хүйтэнд халуун шүршүүрт, харин зун хүйтэн шүршүүрт орж биеийн дулааныг өөрчилж нойроо хүргэж болно.

4. Дэлгэцээс зайлсхий

Унтахаасаа өмнө багаар бодоход 30 минутын өмнө элдэв дэлгэцээс зайлсхий, тухайлбал утас, компьютер, таблет харахгүй байх хэрэгтэй. Ингэснээр элдэв мэйл, мэдээ үзэж өөрийгөө үймүүлэхгүйгээс гадна тархинд буруу мэдээлэл очилгүй нойр хүргэх мелатонин хэмээх бодис ялгарахад хүндрэл учрахгүй болно.

Үхсэн мэт унтах 12 хялбар арга 3

5. Унтахаасаа өмнө тамхи татаж, уухыг хориглоно

Таны татсан тамхины никотин, уусан цай, кофены кафеин таныг сэргэлэн хэвээр байлгаж унтахад тань саад болно. Таны уусан согтууруулах төрлийн ундаа таны нойрыг хүргэх хэдий ч REM-ийн хэвийн хөдөлгөөнийг алдагдуулах тул гүн нойрсож амарч чадахгүй.

6. Хөнгөн зууш идээрэй

Унтахаасаа өмнө өөх тос ихтэй эсвэл хүчиллэг ихтэй хоол хүнс идэхгүй, харин 150-200 калорийн илчлэгтэй хөнгөн зууш идвэл тавтай нойрсоход тус болно.

7. Бага багаар унтах горимыг туршаарай

Өдрийн турш бага багаар унтах зуршилтай болсноор бүтэн найман цаг унтсанаас илүүтэй өдрийг сэргэлэн өнгөрөөх болно. Ийм зуршилтай болоход эхний ээлжинд хүндрэлтэй байх хэдий ч Эдисон, Да Винчи, Тесла мэтийн ухаантнууд шиг толгой тань ажиллахыг үгүйсгэхгүй шүү.

Үхсэн мэт унтах 12 хялбар арга 4

8. Тулгарч буй бэрхшээлээ жагсааж бичээрэй

Таныг зовоож буй асуудал ч юм уу, ямар нэгэн бэрхшээл байгаа бол унтахаасаа өмнө жагсааж бичээрэй. Ингэснээр элдэв бодол толгойд тань эргэлдэж таныг нойрноос сэргээхгүй гэдгийг шинжлэх ухаан нотолсон байна.

9. Лаванд цэцгэнд дурлаарай

Цэцгийн анхилам үнэр таныг өглөөний гүн нойрноос сэрэхэд туслах болно. Бас л шинжлэх ухаан нотолсон юм шүү.

10. Цаг харгалзагч байх хэрэггүй

Цагаасаа өмнө сэрвэлзээд 20 минутын дотор эргэж унтаж чадахгүй бол шулуухан боссон нь дээр. Ном унш эсвэл зөөлөн алхаарай эргээд таны нойр хүрэх болно.

Үхсэн мэт унтах 12 хялбар арга 5

11. Дутуу нойртой байна гэдэгт бэлтгэлтэй байгаарай

Долоо хоногийн сүүлээр элдэв найр наадамтай бол бэлэн байгаарай. Удаан хугацааны (хэдэн долоо хоног, сараар үргэлжлэх) турш дутуу нойртой байлгах ажил төрөл гэж байхгүй нь мэдээж, богино хугацааны турш таныг дутуу нойртой байлгах ажил төрөлд өөрийгөө бэлдэж амралт, ажлаа урьдчилан зохицуулсан нь дээр шүү.

12. Унтлагын өрөөг зориулалтаар нь ашиглаарай

Таныг гонсойлгохыг хүсэхгүй байгаа ч үнэндээ унтлагын өрөөнд ТВ байх ямар ч шаардлага байхгүй. Унтлагын өрөө бол секс хийх болон унтахад л зориулагдсан байх хэрэгтэй. Де-факто талбар ч юм уу, хөнгөн зуушны булан болгох хэрэггүй. Унтлагын өрөөг зориулалтаар нь ашигласнаар таны бие сэтгэл нойрсоход бэлэн байх болно.

Үхсэн мэт унтах 12 хялбар арга 1

36
БахархмаарБахархмаар
12
ХөөрхөнХөөрхөн
11
БурууБуруу
6
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/21 at 11:01

    Iishee orood hussen zuilee olj medeerei http://adf.ly/1NDFN9

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *