Биеэ хуурай сойзоор зүлгэж үрэх нь таныг илүү залуу, гэрэлтсэн арьстай болгож хөгшрөлтөөс хамгаална

0

Сойз, сам зэргийг бид үс, шүд, хөмсөг зэрэгт тогтмол ашигладаг. Харин та тэднээр биеэ үрж байсан уу? Сүүлийн үед олны дунд, тэр ч бүү хэл оддын дунд ч ихээр хэрэглэгдэх болсон арьсыг залуужуулах ид шидтэй нэгэн арга бол сойзоор арьсаа үрэх ажээ.

Арьсаа хуурай сойзоор үрэх нь үхэжсэн арьсаа гуужуулах төгс арга юм

Арьсаа хуурай сойзоор үрснээр таны арьс хурдан гуужиж, нөхөн төлжилтийг түргэсгэж, арьсыг илүү залуу харагдуулах ач тустай ажээ. Мөн түүнчлэн арьс арчилгааны бүтээгдэхүүний шингэцийг сайжруулж, илүү үр дүнтэй болгож буй нь ажиглагджээ. Тухайлбал, чийгшүүлэгч бүтээгдэхүүн гуужсан арьсанд илүү үр дүнтэй байдаг байна.

 

Цусны эргэлтийг дэмжинэ

Хуурай сойз эсвэл багсаар биеэ үрэх нь цусны эргэлтийг идэвхжүүлдэг. Иймээс арьсанд тань бага зэрэг улайлт үүсдэг байна. Харин хэт чанга үрж, арьсаа үрэвсэлд хүргэж, гэмтээхээс болгоомжлоорой.

 

Эрч хүч нэмнэ

© shutterstock.com, © shutterstock.com

Хуурай сойз эсвэл бие үрэгчээр арьсаа үрэх нь цусны эргэлтийг сайжруулдаг гэж өмнө дурьдсан билээ. Харин цусны эргэлт сайжирснаар хүн илүү эрч хүчтэй болж эхэлдэг ажээ. Оройн цагаар цусны эргэлтээ нэмэгдүүлж, биеэ сэргээх нь нойронд сөргөөр нөлөөлөх тул өглөөд хийж хэвшээрэй.

 

Дутуу ургасан биеийн илүүдэл үсний ургалтыг хэвийн болгоно

© artursfot/easyfotostock/Eastnews, © depositphotos.com, © depositphotos.com

Биеэ тогтмол сойзоор үрж арьсаа гуужуулснаар дутуу ургалттай биеийн илүүдэл үс ил гарч, хусах болон вакс хэрэглэхэд илүү хялбар бөгөөд үр дүнтэй болгодог ажээ.

 

Биеийг тайвшруулж, амраах үйлчилгээ үзүүлнэ

© Toa Heftiba / unsplash, © shutterstock.com

Хуурай сойзоор биеэ зүлгэх нь таны хувьд биеэ амрааж, алжаалаа тайлах хамгийн сайн арга гэдгийг та мэдэх үү? Энэ арга нь хүний биед яг л бариа засал хийлгэсэн мэт үйлчилгээ үзүүлэх бөгөөд таны биеийг амрааж, сэргээх үр нөлөөтэй.

 

Бонус: Алдартнууд энэ аргыг тогтмол ашигладаг

© Wiese/face to face/FaceToFace/REPORTER, © face to face/FaceToFace/REPORTER

Миранда Керр өөрийн Instagram хуудастаа арьсаа хуурай сойзоор зүлгэж үрэх дуртай талаараа “Цусны эргэлт сайжруулж, арьс гуужуулахад үр нөлөөтэй байдаг учраас би хэрэглэх дуртай” хэмээжээ. Мөн тэрээр арьсаа багсаар үрж гуужуулсны дараагаар арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж илүү үр дүнд хүрдэг талаараа ч дурьджээ. Мөн түүнчлэн Gwyneth Paltrow ч энэ аргыг өдөр тутамдаа ашигладаг талаараа нэгэн ярилцлагад орох үеэрээ ярьжээ.

Та хуурай сойзоор биеэ үрж байсан уу?

3
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Bayarsaikhan Dash

    Bayarsaikhan Dash

    2020/12/14 at 08:40

    За, боль амьдралд хэрэгтэй, өөр зөндөө
    сайхныг бичээч, хөгшрөх
    нь нар, салхи , хоол, хүнс
    унтаж,амрах гм зүйлээ зөв
    зохицуулах, багаас нь
    зөв дадалд хэвшүүлэх нь л
    чухал шүү?! Зөндөө л зөв
    зүйл бий дээ?! Туслая гэвэл энэ талаар бичнэ үү ?! Баярлалаа

  2. Bayaraa Munkh-Undrakh

    Bayaraa Munkh-Undrakh

    2020/12/14 at 09:22

    Manaih shg huurai uur amisgaltai gazar. Arisaa zulgaruulah yum shg l bna🙃😜

  3. Batchuluun Battsetseg

    Batchuluun Battsetseg

    2020/12/14 at 12:19

    Цусны эргэлтэнд сайн гэдэг ём бна лээ шүү

  4. Shiruum umaar chine yaj urdeg um zuger alga urj baigad uuriguu ileh n tsusni ergelt saijruldag shude

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *