Аюултай нөхцөл байдалтай тулгарсан үед таны амь насыг аврах 7 чухал зөвлөмж

0

Аюулгүй байдлаа хамгаалах тухай зөвлөмжүүдийг харах тусам хүмүүс өөрт нь ямар нэгэн аюул учрахгүй гэж бодох нь олширдог. Үүний улмаас бид аливаа гамшиг, аюултай нөхцөл байдалд бэлтгэлгүй байснаас болж учирж болох эрсдлийг улам бүр нэмэгдүүлж орхидог билээ. Хэдийгээр амь насанд халтай аюул осол байнга тохиолдоод байхгүй ч дараах 7 зөвлөмжийг мэдэж байхад гэмгүй болов уу.

1. Машинтайгаа хадан хавцлын ирмэг рүү орчихсон тохиолдолд хэрхэн амьд үлдэх вэ?

1. Юуны өмнө огцом хөдөлгөөн хийлгүй, гүнзгий амьсгал авч, хэрхэн амьд үлдэх боломжтой талаар бод.

2. Машины тэнцвэрийг алдагдуулах хөдөлгөөн бүү хий. Хэрэв машинд олон хүн байгаа бол бүгд эсрэг чиглэлд хөдөлгөөн хийснээр машин унахгүй тэнцвэртэй хэвээр байх болно.

3. Хөлөө тоормосноос авах хэрэггүй. Учир нь тоормос дээр гишгэж байгаа учраас ч машин доош уналгүй үлдсэн байх магадлалтай.

4. Хэрэв машины урд хэсэг хавцал руу орсон бол суудлаа аажим хойш налуулж, арын суудал руу орж, хойд хаалгаар гарах боломжийг эрэлхийлээрэй. Хамгийн чухал нь машины тэнцвэрийг алдагдуулах хөдөлгөөн хийж огт болохгүй.

5. Машины бүх хаалга болон цонхыг нээ. Ингэснээр танд машинаас гарах олон гарц нээгдэх болно.

6. Хэрэв бага насны хүүхэд машин байгаа бол насанд хүрсэн хүнийг машинаас эхэлж гаргаад хүүхдийг тосож авах боломжийг үүсгэх хэрэгтэй.

 

2. Мөс цөмөрч ус руу унасан үед яах вэ?

1. Хүйтэн ус руу гэнэт орсон тохиолдолд хүн шоконд орж, багтрах магадлалтай байдаг. Иймээс та амьсгал авах болон гаргахдаа анхаарлаа хандуулаарай. Хүйтэн ус руу орох үеийн цочрол 1-3 минут үргэлжилдэг тул энэ хугацаанд өөрийгөө сайтар хянах хэрэгтэй.

2. Толгой болон их биеэ аль болох уснаас ил байлгах арга хэмжээ аваарай.

3. Өөрт буй хүнд жинтэй бүхнийг хая.

4. Биеэ босоо байрлалд бус хэвтээ байрлалд байлгахыг хичээгээрэй.

5. Биеийн дээд хэсгийг уснаас гаргах нь нэн чухал тул цөмөрсөн хэсгийн ирмэгийг тохой эсвэл шуугаараа тулах хэрэгтэй.

6. Хэрэв биеийн дээд хэсгээ уснаас гаргаж чадсан бол биеэ шууд уснаас гаргах гэсний хэрэггүй. Энэ нь хувцаснаас усыг шавхаж биеийн жинг хөнгөлөх ач холбогдолтой.

7. Мөснөөс гарсан тохиолдолд мөлхөж болохгүй. Өнхрөх нь мөс цөмрөх аюулаас таныг хамгаалах болно. Аль болох хурдан хугацаанд хуурай газарт гарч хувцсаа хатаах хэрэгтэй.

8. Гар дээр суниаж цусны эргэлтээ дэмжээрэй.

 

3. Чонотой таарсан тохиолдолд яах хэрэгтэй вэ?

1. Чонотой таарсан тохиолдолд зугтах хэрэггүй. Учир нь чоно зугтаж буй зүйлс рүү дайрах төрөлхийн араншинтай амьтан.

2. Чонын нүд рүү харах хэрэггүй.

3. Хэрэв чоно дөхөж ирвэл гараа толгойн дээрээ өргөж сүрдмээр харагдахыг хичээгээрэй. Чоно айхгүй байж болох хэдий ч танд зугтах цагийг олгоно.

4. Чоно зогсохгүй урагшилсаар байгаа бол бага зэрэг арагш ухарч зайгаа барих хэрэгтэй. Ингэхдээ нүүр бууруулж хэрхэвч болохгүй.

5. Хэрэв та модтой газарт байгаа бол модонд авираарай. Гэхдээ харцаа чононоос бүү салгаарай.

6. Чоно дайрсан тохиолдолд биеэ хумьж хэвтээрэй.

7. Мөн чулуу эсвэл мод авч чонын толгой руу шид. Зэрлэг амьтад энэ тохиолдолд зугтах магадлалтай байдаг.

8. Олон тооны хүмүүстэй хамт явж буй бол бүх зүгт аюулгүй эсэхийг харж байхын тулд бүгд нэгэн рүүгээ нуруугаа харуулан нийлж зогсоорой.

 

4. Цасны нурангитай нүүр тулсан тохиолдолд хэрхэн амьд үлдэх вэ?

 

1. Хүчтэй салхилдаг, цасан нуранги үүсэх магадлалтай газарт цанаар гулгах хэрэггүй.

2. Биедээ буй хүнд жинтэй зүйлсийг хая. Гэхдээ үүргэвчээ хаях хэрэггүй. Энэ нь таны нурууг хамгаалагч болох болно.

3. Аль болох хамгийн бат бөх байх магадлалтай модноос бариарай.

4. Цасан дээгүүр гүйх бус сэлж буй мэт хэвтээ байрлалтай хөдлөөрэй. Энэ нь таныг цасанд дарагдахаас сэргийлэх болно.

5. Цасны зузаан нэмэгдэж, нурангид дарагдах магадлалтай болсон тохиолдолд нэг гараа дээш өргөж цаснаас ил гаргахыг хичээгээрэй. Ингэснээр та тэрхүү нүхээр чөлөөтэй амьсгалах боломж бүрдэх юм. Мөн түүнчлэн бусад хүмүүст цасан доор буйгаа мэдэгдүүлэх дохио өгөхөд энэ нүх чухал ач холбогдолтой байх болно.

6. Цасан шуурга зогссон ч цас удах тусам илүү нягтаршиж, даралт үзүүлж эхэлдэг тул нүүрний хэсэгт илүү их зай гарган, цасыг зайлуулах хэрэгтэй. Энэ нь танд амьсгалах боломжийг бүрдүүлнэ.

7. Биедээ байршил тогтоогч авч явах хэрэгтэй. Хэрэв хүчтэй цасан нуранги үүсч дарагдсан тохиолдолд аврах багийнхан таныг цаг алдалгүй олоход байршил тогтоогч хамгаас чухал.

 

5. Ширэнгэн ойд төөрсөн тохиолдолд яах вэ?

1. Хамгийн эхний дүрэм бол “зогс, бод, тунгаа, төлөвлө.”

2. Аль замаар явж ирснээ санахыг хичээ.

3. Явж буй зүгээ өөрчлөх хэрэггүй. Явж буй газартаа тэмдэг тавь.

4. Замаа олох найдлага тасарсан тохиолдолд түр хугацаанд байрлах нуувч засах хэрэгтэй. Ингэхдээ аль болох урт мөчир олоод модонд налуулж тавиад, хоёр талаас нь 45 хэмийн налуутай жижиг мөчир тавьж, дээрээс нь том навч зэрэг байж болох бүхнийг тавьж нуувч хийгээрэй.

 

6. Ширүүн урсгалтай гол руу унасан бол хэрхэн өөрийгөө аврах вэ?

1. Эрэг рүү шууд сэлэх хэрэггүй. 45 хэмийн налуу өнцөг үүсгэн сэлэх нь хүч бага зарцуулахад тань тусална.

2. Урсгал сөрөг сэлж хэрхэвч болохгүй.

3. Эсвэл дээш харж урсгал даган зөөлөн урсгалтай хэсэг хүртэл хөвөөрэй. Ингэхдээ толгойгоо бага зэрэг өргөх хэрэгтэй гэдгийг анхаарна уу.

 

7. Анаконда могойн дайралтанд өртвөл хэрхэн амиа аврах вэ?

1. Анаконда могойн амьдардаг гүехэн устай голоос аль болох хол байх хэрэгтэй. Хэрэв могойтой таарвал ойртох хэрэггүй. Түүнийг ямар хөдөлгөөн хийж буйг сайтар ажигла.

2. Могойнд баригдсан бол зугтахаар хүчлэх хэрэггүй. Энэ тохиолдолд могой улам чанга боож эхэлдэг байна.

3. Могойн сүүлийг маш хүчтэй хаз. Учир нь анаконда могойн сүүл тун мэдрэмтгий байдаг.

4. Могойг чулуу, мод зэрэг гарт баригдаж болох боломжтой бүх зүйлсээр цохих хэрэгтэй. Могой нь барихад хялбар өгөөш хайж явдаг тул хоолоо олохын тулд төдийлөн хүч шавхаж, тулалдах дургүй байдаг ажээ.

Энэ мэт хүндхэн нөхцөлд та орж байсан уу? Гэнэтийн зүйлд өртөж балмагдсан үедээ та хэрхэн тайвширдаг вэ?

20
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.