Эцэг маань биднийг орхиж явсан. Гэвч өвөө маань амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл надтай хамт байж, өөрийгөө бидэнд зориулсан юм

0

Намайг хэдхэн сартай байхад минь аав гэрээсээ яваад өгсөн юм гэнэ лээ. Ээжид минь өр төлбөрөө барагдуулах, гэрийн ажлуудаа амжуулах, гэр бүлдээ анхаарал тавих гээд олон ажил үлдэж билээ. Гэр бүл гэдэг нь ах, бид хоёр.

Аав өөрийгөө энд байх ёсгүй л гэж бодсон байх, тэр үүрэг хариуцлага хүлээхийг хүсээгүй, үр хүүхдүүдээсээ илүүтэй эрх чөлөөг эрхэмлэж… За энэ ч яахав, түүний л хэрэг биз. Бид дэлхий ертөнцийн эсрэг ингээд гурвуулхнаа хоцорсон юм.

Гэхдээ эцгийг минь муу өвөө маань бүрэн орлосон доо. Хэн ч түүнийг ингэ гэж гуйгаагүй, тэр өөрөө л бидэнд эр хүний гар хэрэгтэй гэж бодсон байх. Хэн нэг нь биднийг сайн, мууг ялгаж сургахад чиглүүлэх ёстой, унадаг дугуй унахыг заах ёстой, бидэнтэй цуг үржүүлэхийн хүрд цээжлэх ёстой, бас орой унтахад минь үлгэр уншиж өгөх ёстой. Ээж минь дандаа л ажил дээрээ өнжинө, ингэж байж л бид хоногийн хоолтойгоо золгож байсан биз.

 

Өвөө минь өрөвч, хайрлах сэтгэлийнхээ дуудлагаар л энэ бүхнийг бидний төлөө хийж байлаа. Тэр биднийг төрсөн цагаас минь хойш хайрлаж байсан болохоор л өөрийгөө бидэнд зориулсан юм.

Бид үнэндээ эцгийн хайр халамжийг огт үгүйлж байсангүй. Аавыгаа огт санаж үгүйлсэн удаагүй, яагаад гэвэл өвөө маань түүнийг орлосон юм. Тэр бидний мөрөөдөж байснаас ч илүү сайн аав болж чадсан. Тэр үнэ цэнэ гэж юу болохыг бидэнд ойлгуулсан, энэ дэлхий дээр хүн биеэ хэрхэн зөв авч явахыг зааж сургасан, би түүгээрээ бахархаж байна.

Биднийг ямар нэгэн зүйлд гуниж гутарсан байхад тэвэрч үнсэж тайтгаруулдаг байж билээ. Биднийг хүчтэй болгох үгийг тэр яг онож хэлнэ, тэр бидэнд итгэл найдвар бэлэглэж байж дээ.

Миний өвөө – намхан, хошигнох дуртай, цаанаа л нэг жогтой инээнэ, миний өвөө жижигхэн нүдтэй бас хүрэн бор арьстай, миний өвөө хариуд нь юу ч горьдолгүй өгч чаддаг хүн байж. Миний өвөө хамгийн шударга хүн, миний мэдэх хүмүүсээс хамгийн зарчимч, хүндэтгэл хүлээсэн цорын ганц хүн.

 

Өвөө минь надад хэчнээн ч удаад тусалсан юм бэ дээ. Тэр надтай тоглох цаг яаж ийж байгаад л гаргаад ирдэгсэн. Миний өвөө миний эцэг болсон юм. Тэр эцсийн амьсгал хүртлээ миний төлөө санаа тавьсан хүн.

Миний өвөөд супер хүч байдаг байж билээ: тэр юм бүхнийг анагааж чадна, жижигхэн шархнаас эхлээд л сэтгэлийн шархыг ч анагаана. Бүх зүйл сайхан болно гэж бидэнд байнга хэлдэг, гай зовлон мөнх байдаггүй, ямар ч зовлон шаналал дуусна, асуудал болгонд тохирох шийдвэр байгаа гэж зааж билээ. Хайр дурлалгүй амьдрал бол амьдрал биш.

Өвөө минь бурхныхаа оронд заларсан, гэхдээ миний зүрх сэтгэлд мөнх оршино. Тэр минь бидний амьдралыг гэрэлтүүлэх гэрэл минь болж, одоо ч тэнгэрээс бидний замыг гэрэлтүүлсээр л байна. Өвөө минь л намайг хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн юм.

Хайр, халамж, үнэ цэнэтэй сургаал айлдаж байсанд баярлалаа, өвөө минь! Та минь байхгүй байсан бол бүх зүйл өөр байх байсан юм. Харин одоо та байхгүй болохоор бүх зүйл өөр байна…

23
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Bayarmaa Bayanbileg

    Bayarmaa Bayanbileg

    2020/12/14 at 05:14

    Өвөөтэй байна гэдэг бас нэг аз жаргал юм, Өвөөгөө харж чадаагүй,танилцаж амжаагүй хүмүүс амьдралд зөндөө шүү дэ.

  2. Минии аав манай хүүхдүүдэд яг энэ хүн шиг бүх амьдарлаа зориулсан даа хөөрхий.

  3. Бааска Бааска

    Бааска Бааска

    2020/12/14 at 17:59

    My uwuu yag l ene hvn shig nadad aawiig mini orloj bvh yumiig zaaj surgasandaa uwuu mini tengeriin orond bga achiig ni sain yawj hariulna geed hicheej bna

  4. Bulagmaa Chultem

    Bulagmaa Chultem

    2020/12/14 at 18:13

    Анхны хайртай эхнэр (ээж)тэвчиж болохоор хүн үү үгүй юу
    Сонгосон 2 дахь эхнэр хайр татам бас сайхан сэтгэлтэй сайн хүн мөн үү үгүй юу хүүхдүүд мэднэ ойлгоно
    Ээжийн талын өвөө эмээ бол

  5. Minii Owoo ene hvn shig nadad aawiig mni orloj bvh yumiig zaaj surgasandaa Owoodoo mash ih hairtai shvv

  6. Batchuluun Dorjsuren

    Batchuluun Dorjsuren

    2020/12/15 at 01:52

    Hairtai uvuuguu durslaa.Gaihamshigtai hairiig uvuguusuu mederch ussun duu.

  7. Borchuluun Manka

    Borchuluun Manka

    2020/12/15 at 16:07

    Ubuu nar vrgelj saihan bvhnii tuluulul baisaar irsen burhaduud shvv

  8. Purev Gantulga

    Purev Gantulga

    2020/12/16 at 02:08

    Өвөөгөө санчлаа.

  9. Lhagvasuren Sodnom

    Lhagvasuren Sodnom

    2020/12/16 at 19:55

    Намайг өсгөж хүмүүжүүлсэн нагац өвөө минь одоо ч надад үлгэр дуурайлал болж байдаг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *