Таны эрүүл мэндэд огт мэдэгдэхгүйгээр аюул учруулж байдаг 10 зуршил

2

Бид бүгдийг зөв хийж байгаа гэж бодож явдаг: гар хатаагчид хүрэхгүйгээр гараа хатаана, бохир сав суулгаа угаалтуурт хийж дэвтээнэ, ажил дээрээ цай, кофе уух болгондоо аягаа тогтмол угаана. Гар хатаагч нян тараана, угаалтуур – суултуураас ч бохир, харин цэвэрхэн аяга таныг кофены машины бактериас аврахгүй.

Эрүүл мэнддээ анхаарал тавихын тулд та дараах дүрмийг баримтлах хэрэгтэй, үүнийг шинжлэх ухаанаар баталсан юм.

Харахад ямар ч гэм хоргүй мэт боловч шинжлэх ухааны үүднээс харахад ариун цэврийг жинхэнэ утгаар нь зөрчиж байгаа дадал зуршлыг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Угаалтуурт сав суулга дэвтээж орхих

Угаалтуур – нян үржих таатай орчин: сальмонелла, стафилококк зэрэг гэдэсний савханцар байж болзошгүй. Гэдэс, ходоодны хямралаас зайлсхийхийн тулд аяга таваг угаасны дараа угаалтуураа заавал угааж байх ёстой, бас хоол хүнс угаасан ч гэсэн: түүхий загас, мах, сүүн бүтээгдэхүүн, ногоо, жимс. Овоолсон сав суулга – асуудлыг шийдэх амархан арга ч гэлээ эрүүл мэндэд хортой.

 

2. Гараа халуун усаар угаах

Усны хэм микроб устгахад нөлөөлөхгүй гэдгийг судалгаагаар баталсан. Үүнд гар угаах хугацаа чухал: 5 секундэд та юу ч устгаж амжихгүй, харин 30 секундэд гар дээр байгаа бараг бүх микробыг устгаж чадна. Халуун усанд гараа байнга угаах нь арьсны өөрийгөө хамгаалах чадварыг алдагдуулж арьсны өвчин тусах үндэс болно.

 

3. Нүүрний будгаа арилгахгүйгээр дасгал хийх

Заримдаа ажлаа тараад л яаран сандран бэлтгэл сургуулилтандаа ордог, нүүрний будгаа арилгах тухай бодох ч үгүй: тэртээ тэргүй дараа нь шүршүүрт орохоос хойш. Дасгалын үеэр арьс амьсгалж цэвэрлэгдэж байх ёстой, хэрвээ будагтайгаа яваа бол – нүхийг бөглөж амьсгалах боломжийг хаана. Үр дагавар – арьсны асуудал. Бэлтгэл сургуулилтаас өмнө нүүрний будгаа заавал цэвэрлэнэ.

 

4. Гар хатаагч ашиглах

Гар хатаагчид хүрэхгүй байх – ариун цэвэр сахиж байна гэж л харагдуулдаг. Үнэн хэрэгтээ цахилгаан гар хатаагч ариун цэврийн шаардлага хангадаггүй: маш их нян үржсэн байх бөгөөд гараас гарт дамжин тархдаг байна. Үүний оронд цаасан алчуураар гараа арчиж заншаарай.

 

5. Хүнсний уутыг нэгээс илүүгүй удаа хэрэглэнэ

Хүнсний уутыг нэгээс олон удаа хэрэглэсэн бол – 99,9%-д нь маш их хэмжээний нян тээж байдаг. Хэрвээ уутанд түүхий мах хийсэн бол давхар ууттай байсан ч хамаагүй, нян өөр бусад хүнсэнд халдварлах магадлал маш өндөр. Гарах гарц – нэг удаагийн уутанд хийх эсвэл хэрэглэх тоолондоо угаах, ахуйн хэрэглээний уутанд хийнэ.

 

6. Мах, ногоог нэг модон дээр хэрчих

Микробиологч Чарльз Гербийн батлан хэлж байгаагаар бол махны модон дээр суултуураас 200 дахин их бактери үржиж байдаг гэжээ. Тиймээс салатны ногоо хэрчих аюултай. Түүхий мах хэрчсэний дараа модон дээр сальмонеллы болон кампилобактерууд үлддэг – хоолны хордлогод хүргэх маш түгээмэл шалтгаан болно. Гарах арга зам – мах, ногооны мод нь хоёр тусдаа байх ёстой (ялгахын тулд модон эсвэл хуванцар).

 

7. Оффисын кофены машин ашиглах

Оффисын кофены машинд маш их нян үрждэг газар. Таны гэрийн угаалгын өрөөний бариулаас ч их нян бий. Эрүүл мэндээ хамгаалахын тулд кофены машины хоолойг зүгээр ч нэг бүлээн усаар угаахгүй, өндөр уураар цэвэрлэж ариутгаж байх хэрэгтэй. Нэг удаагийн порц кофе хийж уух нь аюул багатай.

 

8. Утсаа цүнхэнд хийх

Цүнх – цахилгаан хэрэгслийг гадны бохир орчноос хамгаалах хамгийн цэвэрхэн, тохиромжтой газар гэж үзэж байна уу? Үгүй гэж хэлмээр байна: цүнхэнд биш халаасандаа хий – хамаагүй бага нян үржих болно. Гар утас дунджаар жорлонгийн суултуураас 10 дахин их бохир байдаг. Гар утсаа өдөр болгон нойтон салфеткаар/цаасаар арчиж байгаарай.

 

9. Өвлийн хувцсаа хавар нь угаах

Хиртэй ороолт, бээлийгээ бохир хувцасны сагсанд хийх санаа ямар санагдаж байна? Мэргэжилтнүүд малгай, бээлий, ороолтоо 1-2 долоо хоногтоо угааж байхыг зөвлөж байна. Энэ гурван төрлийн хувцас бидний нүүр, ялангуяа – ам, хамартай их шүргэлцдэг. Нян ихээр үржих эдгээр хувцастай байнга харилцаж байгаа учраас дархлаа суларч аливаа өвчинд өртөмтгий болно.

 

10. Хөлдөөсөн хүнсийг тасалгааны хэмд гэсгээх

Эргэн тойрны хэм болон гэсгээх хугацаа хүнсний бүтээгдэхүүний чанарт хэрхэн нөлөөлж байгааг тэр болгон боддоггүй. Хөлдөөсөн мах, загасыг ширээн дээр тавиад гэсгээх нь маш аюултай. Тасалгааны хэмд хөлдүү хүнсийг гэсгээхэд муу нян үржих таатай орчин бүрдүүлж өгөх тул хөргөгчний жирийн тавиурт тавьж гэсгээж байгаарай.

 

Бонус: найз нөхөдтэйгөө хоолоо хуваах – ашигтай

Хэн нэгэнтэй нэг тавагнаас десертээ хуваах эсвэл шарсан төмсөө нэг соусаар амталж идэхэд бидний дархлааны систем талархах болно. Бид ингэж хэрэгтэй нянгаа хуваалцаж байгаа хэрэг гэж эрдэмтэд үзэх болжээ. Гэхдээ өвчтэй хүмүүсийн хувьд энэ дүрэм хамаарахгүй – тэдэнтэй хоолны хэрэгслээ аль болох хуваалцахгүй байх нь зөв.

Олон нийтийн газар, ажил, гэртээ хэрхэн эрүүл мэндээ хамгаалах вэ? Танд өөрийн гэсэн нууц байгаа юм биш биз? Сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

35
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Bayaraa Bayaraa

    Bayaraa Bayaraa

    2018/02/27 at 17:20

    Narangerel Naraa

  2. Bayaraa Bayaraa

    Bayaraa Bayaraa

    2018/02/27 at 17:20

    Narangerel Naraa

  3. Huba Mend

    Huba Mend

    2018/02/27 at 17:57

    .

  4. Huba Mend

    Huba Mend

    2018/02/27 at 17:57

    .

  5. Naraa So

    Naraa So

    2018/02/27 at 18:10

    Тэргэл Б.

  6. Naraa So

    Naraa So

    2018/02/27 at 18:10

    Тэргэл Б.

  7. Naraa So

    Naraa So

    2018/02/27 at 18:10

    Mytm Candy

  8. Naraa So

    Naraa So

    2018/02/27 at 18:10

    Mytm Candy

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *