Нийтийн ариун цэврийн өрөө нь олон хүний боддог шиг бохир, аюултай газар мөн үү?

2

Суух уу, болих уу гэсэн нэг том асуудал бий. Өөрийн эрүүл мэндийн төлөө санаа тавих явцад заримдаа нийтийн ариун цэврийн өрөөтэй холбоотой аль болох бага хохиролтой зүйл сонгох шаардлага гардаг тохиолдол бий. Ингээд энэхүү эмзэг асуудал болох нийтийн ариун цэврийн өрөө нь хэр аюултай вэ гэдэг талаар ярилцъя.

Энэ удаа нийтийн ариун цэврийн өрөөнд баримтлах хэрэгтэй хэд хэдэн зарчмын тухай ярилцах ба төгсгөлд нь танд хэрэгтэй бонус байх болно.

Нэгдүгээр дүрэм. Хамгийн аюултай зүйл нь хамгийн аюулгүй гэж боддог зүйлс байх

Суултуурын эргэн тойрон, түүний таг зэрэгт хичнээн хэмжээний бактери байдаг талаар ямар нэг тодорхой зүйл хэлж өгч чадах хүн үгүй. Ажлын газрын нэгэн ариун цэврийн өрөөний бүх л гадаргууг шинжилж, зарим нэг дээж авах ажлыг BioCote гэсэн бүлэг хийжээ. Шинжилгээгээр 50,000 орчим янз бүрийн микро организм бидэнтэй байнга цуг байдаг гэнэ. Санаанд оромгүйгээр хамгийн их бохирдолтой хэсэг нь угаалтуур байсан бөгөөд чухам энд гараас гарах микробууд хуримтлагддаг бөгөөд угаалтуурыг суултуур шиг сайн цэвэрлэдэггүй байна. Сүүлд Аризоны судлаачид бас судалгаа явуулан мөн адил дүгнэлтэнд хүрсэн ба угаалгын өрөөний нийт бактерийн 19% нь л суултуурт байх ба ихэнх нь ванн болон угаалтуурт байжээ. Мөн их хэмжээний бактери хана, шал, бариул, ус татах товч зэрэгт оршдог гэжээ.

 

Хоёрдугаар дүрэм. Дайснаа таньдаг байх

Агааржуулагчийн бүтэц болон бусад зүйлсэд бидний эрүүл мэндэд хамгийн их хор нөлөөтэй зүйл нь юу байдаг юм бол? Энэ нь шигелл, стафилокок, сальмонелл, болон гэдэсний савханцар зэрэг нэгэн бүлэг юм. Ариун цэврийн өрөөнд байх мянга мянган микро организмаас бидэнд аюултай хэсэг нь зөвхөн эд нар билээ. Эдгээрээс болж янз бүрийн үр дагавар үүсэх ба дотор муухайрах, гэдэсний халдварт өвчин, суулгалт, бөөлжих болон бусад хордлого, халдвар зэрэг болно.

 

Гуравдугаар дүрэм. Жижиг зүйлд анхаарал хандуул

Нийтийн ариун цэврийн өрөөнд орохдоо зарим нэг зүйлд онцгой анхаарах хэрэгтэй юм. Ариун цэврийн өрөөнд саван, цаас, цэвэрлэгээний хуваарь зэрэг нь ил байх ёстой. Хуваарийг сайн шалгах хэрэгтэй ба он сар нь өнөөдрийнх, цэвэрлэгээний хоорондох зай хэдхэн цаг байх ёстой.

 

Дөрөвдүгээр дүрэм. Зөв байрлал сонгох

Сонирхолтой нь ариун цэврийн өрөөнд хоёр жижиг хэсэг байхад хүмүүс ихэнхдээ хоёр дахь өрөө-хэсгийг сонгодог байна. Тиймээс та нийтийн ариун цэврийн өрөөнд орохдоо хамгийн эхний жижиг өрөө-хэсгийг зоригтой сонгож болох ба тэнд хүн цөөхөн орсон учир илүү цэвэрхэн байх билээ.

 

Тавдугаар дүрэм. Орчин тойрондоо зохицох

Хэрвээ та эд хэрэгсэл, гадуур хувцсаа аюулгүй газар тавих бол ариун цэврийн өрөөний гадна талыг сонгосон нь зөв юм. Хэрвээ өөрөөр байх боломжгүй, хатагтай хамартаа тос түрхэж байх үед цүнхийг нь бариад байж байх баатар олдохгүй бол цүнхээ шалан дээр тавьж огт болохгүй шүү. Хамгийн аюулгүй газар бол суултуурын ус хадгалах сав болон түүний арын хэсэг юм.

 

Зургаадугаар дүрэм. Сууж болно, суух ч хэрэгтэй

Энэхүү “цагаан суудалд” суух нь таны арьсанд гадны микроб орох нөхцөл болохгүй. Микробтой харьцах үед арьс нь өөрийгөө хамгаалах шинж чанартай боловч огт аюулгүй гэж тайвширч бас болохгүй. Аль болох нойтон, зунгааралдсан гадаргуугаас зайлсхийх хэрэгтэй ба танд ил шарх байгаа бол түүндээ анхаарах хэрэгтэй. Хэрвээ танд бактерийн эсрэг цаас байвал түүгээр арчиж цэвэрлээд сууж болох ба байхгүй байсан ч сууж болно. Харин “бүргэд” байрлал,  хагас суугаа байдал нь дасал бус нөхцөл байдлаас болон таны бие засах үйл явцад саадтай, тэнцвэрээ олохын тулд илүү бохир зүйлээс түших, барих хэрэгтэй болгодог байна.

 

Долдугаар дүрэм. Нэг удаагийн суултуурын цаас нь гарах гарц биш

Нэг удаагийн суултуурын  цаас нь бидний эмзэг хэсгийг үл хүсэх хүрэлцээнээс хамгаалах сайн талтай билээ. Гэхдээ суултуур дээр суух нь өөрөө аюулгүй, учир энэ цаасны ач холбогдол нь ямар нэгэн хэмжээгээр эргэлзээтэй болж байгаа юм. Арьс хамгаалах (гадаргуу дээр үлдэх харшил үүсгэх нөхцөл) зориулалтаар болон угийн ариун цэвэрч хүнд энэ нэг удаагийн цаас нь тус болох юм.

 

Наймдугаар дүрэм. Цэвэрхэн гарах

Бүхээгт ажлаа дуусгаад зөв гарах нь бас нэг чухал зүйл юм. Суултуурын хаалтыг тэр даруй хаасны дараа усаа татах хэрэгтэй.

 

Есдүгээр дүрэм. Гараа сайн угаа

Гараа маш нямбай угаах хэрэгтэй ба чухам энд хамаг хортой бактери байх билээ. Бид нүүрээ минутад 2-5 удаа гараараа илэх байдлаар хүрэх учир элдэв бактерийг амны хөндийн ойролцоо аваачдаг гэдгийг санах хэрэгтэй. Ийм нөхцөлд микробууд хаашаа зүтгэх нь ойлгомжтой. Тиймээс ариун цэврийн өрөөнд ороод гараа угаахдаа саван ашиглан нэг минутаас доошгүй хугацаа зарж, элдэв бактери гараас салахаас өмнө нүүрэндээ гараа хүргэж байгаа эсэхээ маш сайн хянах нь зөв юм. Бүх ажлаа дуусгаад өрөөнөөс гарахдаа аль болох бариул болон бусад гадаргууд хүрэхгүй байгаарай.

 

Бонус

Янз бүрийн цуу яриа байдаг ч ариун цэврийн өрөөнөөс болж БЗХӨ авах нь бараг боломжгүй зүйл юм. Тийм учраас энэ тал дээр та тайван байж болно.

Нийтийн ариун цэврийн өрөө гэдэг маань бидний бодож байгаа шиг тийм ч аюултай газар биш юм.

8
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *