
Нэгэн цагт аз жаргалаар халгиж цалгиж, хамтын амьдралаа итгэл төгс эхлүүлж байсан хоёр хүн хожмын нэгэн өдөр бүтээж босгосон бүхнээ ардаа орхиж, амьдралын хоёр салаа замыг сонгох үеүд цөөнгүй. Гэхдээ тэд салъя гээд шуудхан салчихдаггүй. Учир нь тэднийг холбосон олон зүйл байдгийн дотор тэднийг нэгэн гэрт нэгэн гэр бүл болсныг баталсан гэрлэлтийн баталгаа хэмээх зүйл байдаг. Хэрвээ гэр бүл салж байгаа л бол гэрлэлтийн баталгаагаа цуцлуулах шаардлагатай байдаг ба үүнийг шүүх шийдвэрлэдэг. Зарим тохиолдолд гэрлэлт эдийн засгийн нөхцөл байдлыг үүсгэдэг бөгөөд энэ нь багахан зэргийн мөнгөнөөс эхлээд хэдэн сая доллараар үнэлэгдэх нь ч бий. Үүний жишээ бол доор нийтэлсэн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй салалтуудын жагсаалт юм.

















