Улиг болсон хэвшмэл ойлголтоосоо салцгаая! Гэрийнхээ интерьер дизайнд гаргаж байсан бидний ичгэвтэр алдаанууд юу байв?

2

Хэрвээ урлагийн мэдрэмжтэй бол “өөрөө өөртөө зураач” гэдэг зарчмыг баримталж болно. Хэрвээ байхгүй бол? Дизайнерын олон санаанууд хуучирчээ, зарим нэг нь ч бүр эхнээсээ худлаа байсан юм. Хивс ханандаа өлгөх, хөшгөө жигд унжуулах, ханаа цагаанаар будах – энэ бүгд үеэ өнгөрөөсөн зүйл. Та гэр орноо найз нөхдийнхөө доог тохуу болгох гэж байна. Энд байгаа санаанууд стандарт сэтгэлгээг эвдэнэ, та хэрэгжүүлээд загварлаг болохыг хичээгээрэй.

Гэр орны орчин үеийн дизайны шийдэл

1. Хана дагуулж тавьсан тавилга

Маш их тархсан улиг болсон ойлголт. Ингэснээр хоосон орон зай гаргаж байна гэж боддог. Хэдий таны байр жижигхэн ч гэлээ жижигхэн ширээтэй гоёмсог буйдан гэрийг тань чимэх л болно.

 

2. Цагаан хана

Ханаа хэзээ ч цагаанаар будах хэрэггүй, ямар эмнэлэг биш дээ! Орчин үеийн гэр орны дизайнд зөөлөн, завсрын өнгө ашигладаг болсон шүү. Тавилга нь гоёл чимэглэлтэйгээ уусах ёстой. Өнгөөр зөв тоглохгүй бол ямар ч дизайныг эвдэж орхино.

 

3. Нэг загварын биш тавилга

Гэрээ гоёж чимэх хамгийн шилдэг санаа болов уу? Өнгө өнгийн буйдан тавь, тасалгаандаа өөр өөр загварын сандал байрлуул. Өнгө нэмээд л явчихна.

 

4. Зохилдлогоотой унтлагын өрөө

Унтлагын тавилгыг хослуулж битгий аваарай, нэг ор байхад л хангалттай. Орны хажуудах шургуулга, жижиг ширээ, тавиур – энэ болгоныг тус тусад нь худалдаж авна. Хамаагүй илүү хямд бас загварлаг харагдуулдаг юм.

 

5. Өөр өөр сандлууд

Гал тогоог уйтгар гунигаар дүүргэхээ больё. Стандарт барих нь цаг үеэ өнгөрөөсөн. Төрөл бүрийн өнгөтэй бас загвартай олон сандал тавиарай. Хамгийн гол нь сандлууд нь нэгэн чиглэлтэй байх ёстой.

 

6. Овор ихтэй тавилга

Нэг чухал дүрмийг санаж яваарай: байр жижиг байх тусам тавилга бага байна. Том овортой арьсан тавилга, тавиурууд – огт тохирохгүй шүү. Орчин үеийн сонголт – хөнгөхөн буйдан, уутан – кресл, жижиг ширээнүүд.

 

7. Тод өнгийн хүүхдийн өрөө

Хүүхдийн өрөөнд солонгын долоон өнгийг бүгдийг нь ашиглах огт хэрэггүй. Хэт тод өнгийн хана – эрүүл мэндэд хортой. Хэт хурц, тод өнгөнөөс болоод хүүхдийн сэтгэл зүй буруу тогтдог. Хүүхдүүд уур уцаартай, анхааралгүй болдог байна. Хүүхдийн өрөөг зөөлөн өнгөөр тохижуулна, жижгэвтэр тавилга тавиарай. Цайвар өнгийн хананд хүүхдийн зураг өлгөх – хамгийн шилдэг арга.

 

8. Ханын бүдүүлэг будалт

Өнөөдөр өрөөний ханыг будахгүй байх нь моод болоод байна. Гэхдээ хэтэрхий бүдүүлэг харагдах хана огт хэрэггүй гэдгийг анхаараарай.

 

9. Гэгээлэг хөшиг

Цайвар өнгийн хөшиг өлгөх хүсэл бидний сэтгэхүйд өөрийн эрхгүй суучихжээ. Энэ бодлоосоо салах цаг болсон, хар бараан өнгийн хөшиг өлгөж үзээрэй. Хэрвээ жижигхэн өрөөтэй бол үүнийг мартахаас өөр аргагүй.

 

10. Угаалгын өрөөний гоёл чимэглэл

Угаалгын өрөөний засалд ч гэсэн туршилт хийж болно. Хана, таазандаа заавал плита наа гэсэн хууль байхгүй. Орчин үеийн технологиор хийгдсэн ус үл нэвтрүүлэх олон төрлийн материал сонголт арвинтай байна.

 

11. Хангалттай гэрэлтүүлэг

Нэг дүрэм бий – гэрэлтүүлэг их байх тусам сайн. Нэг талаасаа үнэн, гэрэл ихтэй өрөө үнэхээр цэлгэр харагддаг. Гэхдээ энэ зөвлөгөөг ухаантай ашигла. Гэрэл, чийдэн ихийг асаалаа гээд өрөө уужим цэлгэр болохгүй, харин тавилгыг аль болох багасгах, цэвэрхэн хана, цэлгэр цонх л өрөө тасалгааг цэлгэр уужим болгоно. Таазнаас гэрэлтэх гэрлийг гал тогоо болон угаалгын өрөөндөө нэмэлт байдлаар суурилуулж болох юм.

Гэрийн тохижилтыг тав тухтай бас хэрэглээ ихтэй зохион байгуулах нь тийм ч амар ажил биш. Засвар хийх гэж байгаа бол төлөвлөлтөөс эхлээрэй. Алдаа гаргахгүйн тулд бидний зөвлөгөөг ч бас хараарай.

Таны байр жижигхэн ч гэсэн гэрээ орчин үеийн бас загварлаг харагдуулах бүхий л боломжит зөвлөгөөнүүдийг судлаарай.

21
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Б. Дөлгөөн

    Б. Дөлгөөн

    2019/02/25 at 12:20

    Enkhjin Enji

  2. Golden Ray

    Golden Ray

    2019/02/25 at 17:14

    Chunchig Chunchig

  3. Perenlei Narantuya

    Perenlei Narantuya

    2019/02/26 at 09:41

    Enkhbold Tumurpurev

  4. Чимэд Аззаяа

    Чимэд Аззаяа

    2019/02/26 at 15:44

    Sukhbat Dorj

  5. Khongorzul Byambadorj

    Khongorzul Byambadorj

    2019/02/26 at 19:48

    Tuuhiin oldworuud muzei s vzej bga yumshig u erni enh tsegtsgui haragdah bhada

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *