Хүний бие аянганд ниргүүлэхэд юу болдог вэ? Аянганд ниргүүлээд амьд үлдэж чадсан азтай хүмүүс

3

Жил бүр 300,000 хүн тутмын нэг нь аянганд ниргүүлэх эрсдэлтэй байдаг гэсэн судалгаа бий. Тэдгээр хүмүүсийн 90% нь аянганд цохиулсан ч амьд үлдэх боломжтой байдаг ба зарим нь шивээс шиг арилахааргүй толботой үлддэг /Лихтенберг/ байна. Гэвч үүгээр асуудал дуусахгүй.

Аянга цахилах үед 27,760 цельсийн халуун үүсдэг – энэ нь нарнаас 5 дахин илүү хална гэсэн үг юм – өөрөөр хэлбэл 1 тэрбум вольтын цахилгаан үүснэ. Энэ нь хүнд хэрхэн нөлөөлдөг бол гэж бодохоос ч аймшигтай санагдах нь дамжиггүй.

Аянганд ниргүүлэх үед богино-хэлхээ бүхий цахилгаан долгион зүрх, уушги болон мэдрэлийн системд нөлөөлдөг байна. Үр дүнд нь зүрхний цохилтонд нөлөөлж, багтрах, тархи болон нуруу нугас гэмтэх, ой тогтоолт муудахад хүргэдэг аж. Түүнчлэн цэврүү үүсгэхүйц халуун, гэрэл болон цахилгаан нь нүдэнд сөргөөр нөлөөлнө. Жишээ нь нүдний торлог бүрхэвч дэх цооног бүхий нүхнүүд болон хараанд нөлөөлж, манан татсан мэт мэдрэмж төрүүлдэг байна. Мөн эрчүүдийн хувьд бэлгийн сулрал болж, бэлгийн дур хүсэл буурахад нөлөөлдөг болохыг олж тогтоожээ.

Цахилгаан биеэр тархсанаар хялгасан судас дахь улаан цусны эсүүд задарч, улмаар арьсны аюултай өвчин тусах үндэс болно. Энэ нь дээр дурдсан Лихтенбергийн шинж тэмдэг юм. Хэт халуун температур нь таны өмсөж, зүүсэн металлд татагдах ба үр дүнд нь гуравдугаар зэргийн түлэгдэлт үүсгэдэг аж. Эсвэл арьсыг богино хугацаанд ууршуулах эрсдэлтэй. Заримдаа аянганд ниргүүлсэн хүний хамаг хувцас нь ууршиж, нүцгэн болсон байх нь ч бий. Ингээд аянганд ниргүүлсэн хүмүүсийн амьд гарсан түүхүүдтэй танилцана уу.

Жил бүр 300,000 хүн тутмын нэг нь аянганд ниргүүлэх эрсдэлтэй байдаг

 

Тэдгээр хүмүүсийн 90% нь аянганд цохиулсан ч амьд үлдэх боломжтой байдаг ба зарим нь шивээс шиг арилахааргүй толботой үлддэг

 

Энэ нь Лихтенбергийн шинж тэмдэг юм

 

Аянга цахилах үед 27,760 цельсийн халуун үүсдэг

 

Энэ нь нарнаас 5 дахин илүү хална гэсэн үг юм

 

Өөрөөр хэлбэл 1 тэрбум вольтын цахилгаан үүснэ

 

Аянганд ниргүүлэх үед богино-хэлхээ бүхий цахилгаан долгион зүрх, уушги болон мэдрэлийн системд нөлөөлдөг байна

 

Үр дүнд нь зүрхний цохилтонд нөлөөлж, багтрах, тархи болон нуруу нугас гэмтэх, ой тогтоолт муудахад хүргэдэг аж

 

Түүнчлэн цэврүү үүсгэхүйц халуун, гэрэл болон цахилгаан нь нүдэнд сөргөөр нөлөөлнө

 

Жишээ нь нүдний торлог бүрхэвч дэх цооног бүхий нүхнүүд болон хараанд нөлөөлж, манан татсан мэт мэдрэмж төрүүлдэг байна

 

Мөн эрчүүдийн хувьд бэлгийн сулрал болж, бэлгийн дур хүсэл буурахад нөлөөлдөг болохыг олж тогтоожээ

 

Лихтенбергийн шинж тэмдэг нь биеэр цахилгаан тархсаны үр дүн юм

 

Цахилгаан биеэр тархсанаар хялгасан судас дахь улаан цусны эсүүд задарна

 

Уинстон Кемп гэх залуу 2011 онд аянганд ниргүүлж байжээ

 

Сонирхолтой нь энэ хүн өөрөө цахилгаанчин

 

“Би хулуунуудаа оруулж ирэхээр гарсан. Үүний дараа, би гэртээ буцаж орж ирэх үед ийм зүйл болсон.”

 

“Би хөршийнхөө хашаанд байж байхад гэнэт гэрэл анивчаад, чанга дуу гарсан. Би юу ч мэдрээгүй.”

 

“Би юу ч болоогүй юм шиг эргээд гэртээ орж ирсэн. Гэтэл миний гар өвдөж байлаа. Толбуудыг харахаас цагийн өмнө өвдөлтийг мэдэрч эхэлсэн байх.”

 

“Энэ зүйл болсны дараа хэдэн цаг өнгөрөхөд надад төвөгтэй мэдрэмж төрсөн. Дараагийн өдөр нь бүр ч дор байсан. Цэврүүтэж эхэлсэн ба маш том хэмжээтэй болж байлаа. 7 хоногийн турш энэ цэврүүнүүд гарсаар л байсан.”

 

Аянга АНУ-д гэхэд жилд 25 сая удаа цахидаг гэнэ

 

Аянга цахих үед өвс, талбай дээр ч гэсэн ор мөрөө үлдэх нь бий

 

Гольфчид энэхүү Лихтенбергийн шинж тэмдгийг ихээхэн сонирхдог биз ээ

 

Ингэж нэрлэсэн нь Германы физикч Жорж Кристоф Лихтенбергийн аянга цахилгааны талаар судалж, аянганд ниргүүлэх үед хүний биед юу болдгийг олж мэдсэнтэй холбоотой аж

66
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
9
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Chinbold Lkhagva

    Chinbold Lkhagva

    2018/08/24 at 16:47

    Goyo yum bna haana ingej hiijiin ?

  2. О. Сэр-Од

    О. Сэр-Од

    2018/08/25 at 11:34

    Unegui shiveestei bolchihdog aztai humuus yumaa ??

  3. хэлэх албагүй

    2018/08/30 at 12:22

    gehdee uhej dald oroh hun baigaa baigaa XD

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *