Алдартай одууд хүртэл гоо сайхны стандартыг тоодоггүй гэдгийг харуулах, ойроос авсан 15 гэрэл зураг

0

Саяхан Кейт Уинслет “Mare of Easttown” цувралд тоглохдоо найруулагчдаа өөрийнхөө хэсгийн дүрс кадруудыг засаж янзлахыг xориглосон тухай мэдээг хүмүүс их л сонирхон ярилцаж байв. Мөн жүжигчин бүсгүй маань гоо сайхны стандартыг зөpчиж, нүүр болон биеийнхээ өө сэвийг зассан фотошоп болон бусад оролдлогуудыг эрс эсэргүүцдэг байна. Титаник киноны гол дүрийн бүсгүй маань сэтгүүл, киноны хэсгийн хэт төгс зургууд нь охидыг өөртөө итгэлгүй болгоход хүргэдэг гэж үздэг ажээ.

Бид ч мөн Кейт Уинслет болон гадаад төрхөөсөө санаа зовж, түүнийгээ нууж хаадаггүй бусад олны танил эмэгтэйчүүдтэй санал нийлж байгаа хэдий ч нийгэмд эдгээрийг өө сэв, согог мэтээр харж буй шүүмжлэгчид ч бас олон бий.

Ихэнх хүмүүс нүүрэн дээрх толбо, сорвиноосоо ичдэг. Харин дуучин Рианнагийн хувьд бол үгүй шүү

© Matrix Media Group / face to face / FaceToFace / REPORTER / East News

 

Женнифер Лопез

© AXELLE / BAUER-GRIFFIN / MEGA / Mega Agency / East News

 

Виктория Бекхэм ч мөн тэдний адил духан дээрх насны толбоо нуухыг хичээдэггүй. Тэдний гадаад төрхөнд нь угаасаа ичмээр зүйл байдаггүй, харин энэ нь байгалийн жам ёсны үйл явц гэдгийг бүсгүйчүүд мэддэг аж.

© Fred Duval / MEGA / Mega Agency / East News

 

Харин Билли Эйлишийн хувьд батга болон батганы дараах сорвиндоо тийм ч их ач холбогдол өгдөггүй. Тийм ээ, бид бүгд л өсвөр насыг туулсан шүү дээ.

© Invision / Invision / East News

 

Бритни Спирс ч ялгаагүй нөсөө толбоо нууж, өө дарагч хэрэглэхийн оронд зүгээр л тоолгүйгээр тайзан дээр гарчихдаг нэгэн.

© Grosby Group / East News

 

Шарлиз Теронд бусад хүмүүсийн л адил хамранд нь үс ургана шүү дээ. Харин ч энэ нь түүнийг дур булаам харагдуулахгүй байна гэж үү?

© Grosby Group / East News

 

Шарон Стоун нүдэндээ “галууны сарвуу” хэмээх наснаас үүдсэн олон үрчлээг та бүхэн харж байгаа байх. Гэхдээ тэр огт ажралгүй нүдний харандаагаа үргэлжлүүлэн ашигласаар л байна. Түүнийг аль ч насандаа гайхалтай жүжигчин гэдгийг нь бид мэднэ шүү дээ.

© Zed Jameson / Broadimage / Broad Image / East News

 

Жулиа Робертсийн үрчлээс нь сэтгэл татам байдлыг харуулж буй мэт. Эмэгтэй хүн үргэлж инээмсэглэж, аз жаргалаар гэрэлтэж байгааг үрчлээнээс нь харж болохоор.

© Matrix Media Group / face to face / FaceToFace / REPORTER / East News

 

Моника Беллуччи залуу насны араас хөөцөлддөггүй нэгэн. Тэр төгс төгөлдөр нүүрний хэлбэргүй ч өөрийгөө яг л 20 настай мэтээр хардаг нь гайхалтай.

© Isopix / East News

 

Олон эмэгтэйчүүд хүзүүндээ үүссэн гинж мэт үрчлээг арилгахын тулд гоо сайханчид ханддаг. Харин Анжелина Жоли өөрийгөө байгаагаар нь хүлээж авдаг. Тиймдээ ч тэр дотроосоо ч, гаднаасаа ч гэрэлтдэг нэгэн.

© Marechal Aurore / ABACA / Abaca / East News

 

Кинонд тоглохдоо Риз Уизерспун үргэлж нүүр будалт хийлгэдэг хэдий ч бодит амьдрал дээр нүднийхээ доорх харласан хэсгээ нуух тухай ч боддоггүй байна.

© MEGA / Mega Agency / East News

 

Духан дээрх үрчлээнд эмэгтэйчүүд маань бас л санаагаа чилээдэг үү? Гэхдээ Аманда Сейфрид үүнд огт санаа зовдоггүй.

© CHRIS PIZZELLO / AFP / East News

 

Хүний биеийн зөвхөн хөл төдийгүй нүүр нь ч мөн толигор, гөлгөр байх ёстой гэж зарим хүмүүс үздэг. Эмма Уотсоны хувьд багагүй үстэй хэдий ч энэ нь түүнийг илүү өвөрмөц гоо үзэсгэлэнтэй харагдуулдаг.

© Invision / Invision / East News

 

Амжилтанд хүрэхийн тулд өнгөлсөн тэгшхэн шүдтэй байх шаардлагагүй. Элизабет Моссын дур булаам инээмсэглэл бол түүний хамгийн сайхан чимэг нь юм.

© Grosby Group / East News

 

Рене Зеллвегер гялалзсан гоёмсог маникюр хийлгэхгүйгээр илүү тухтай байж чаддаг. Жүжигчин бүсгүй улаан хивсний ёслол дээр ч гэсэн ямарваа нэгэн стандартад нийцэж амьдрахыг хичээдэггүй нэгэн.

© Sipa USA / Sipa USA / East News

Харин та байгалийн гоо үзэсгэлэнг илүүд үздэг үү? Эсвэл өөрийн зургаар засварлах мөн арьсныхаа өө сэвийг гоо сайхны бүтээгдэхүүн ашиглан нууж далдлах нь зөь зүйл гэж та бодож байна уу?

11
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *