Дэлхий дээрх хамгийн үнэтэй “SUV буюу Жийп ангилал”-ын автомашинууд. Сyм үл нэвтрэх хуяг, хүчирхэг хөдөлгүүр, тансаг салон гээд байхгүй юм алга аа…

2

Та сайн жийп машин ямар үнэтэй гэж бодож байна? 10, 50, 100 мянган доллар уу? Ийм үнээр нээрээ л сайн машин авч болох ч тийм машинд ямар ч онцгой юм гэж үгүй билээ.

Үнэт металл, зузаан хуяг, хүчирхэг хөдөлгүүр, цөөхөн тоогоор үйлдвэрлэсэн – чухам энэ л чанарууд энд танилцуулах жийп машинуудыг хамгийн үнэтэй болгох ба харин яг ямар үнэтэй болгодгийг нь одоо сонирхоцгооё.

Gemballa Tornado 750 GTS Porsche Cayenne Turbo – $540,000

Porsche Cayenne Turbo Gemballa Tornado 750 GTS – энэ бол Gemballa тюнинг ательегийн мастеруудын гараар орж тоноглогдсон жирийн л Porsche Cayenne юм.

Харахад тэдний хийсэн ажил жирийн нэг сонирхогч нарын хийсэн ажил мэт санагдах боловч (гэхдээ 22 инчийн хөнгөн дугуйн диск, 335/25 Z22 дугуйтай байхдаа сайхан харагдаж байгаа биз) машины дотор талын өөрчлөлт анхаарал татахгүй байхын аргагүй.

Хөдөлгүүрийн хэмжээ 4,8 байснаа 5,0 болж, шинэ уралдааны турбо, интеркүүлер, удирдлагын шинэчилсэн систем гээд олон зүйлс тэнд бий.

Үр дүнд нь 750 морины хүчтэй, минутад 6400 эргэлт бүхий хөдөлгүүр нь 4,3 секундэд 100 км/ц хүртэл хурд авах (дээд хурд нь 300 км/цаг) боломжтой болжээ.

 

Mercedes-Benz G63 AMG 6×6 – $544,378

Энэ загвар дээр Техасын Texas Armoring компани ажиллахдаа хөдөлгүүрийн капот дотор юу ч өөрчлөлгүй зөвхөн Mercedes-Benz G63 AMG 6×6 их бие дээр л ихээхэн өөрчлөлт хийсэн байна.

Энэ зургаан дугуйт мангасын гол онцлог нь В6+ ангиллын хуяг юм. Энэ нь М16 болон Калaшниковын автоматын сyм түүнд аюулгүй буюу 7,62 мм-ийн сyм түүнийг нэвтэлж чадахгүй явдал юм.

Давхар турбо, V8, 544 морины хүчтэй, 5,5 литрийн багтаамжтай, 100 км/цаг хурдыг 6 секундэд авдаг нь хуягласан, бас ийм хэмжээтэй жийпний хувьд тун ч сайн үзүүлэлт гэнэ.

Түүний шатахуун зарцуулалт нь ч “морь шиг” буюу 100 км-д 18 литр хэрэглэх ба энэ байдлаар бол амархан модоо барих байх. Гэхдээ 550,000 долларын үнэтэй машин авч байгаа хүний хувьд шатахууны үнэ ямар байх нь хамаагүй байдаг биз ээ.

 

Brabus GLK V12 – $580,000

Давхар турботой, 12 цилиндртэй, 750 морины хүчтэй хөдөлгүүртэй энэ машин нь өвөрмөц Brabus GLK билээ.

100 км/цаг хурд авахын тулд 4,2 секунд зарцуулдаг, 12,8 секундын дараа 200 км/цаг хурд авч чадна. Энэ машины тоноглол ч бас хангалттай: агаар сорогч, дээвэр дээрх спойлер, өргөсгөсөн далавч, спорт систем, орчин үеийн диодон гэрэл гэх зэргээр хүссэн ч өөлөх зүйл олдохгүй. Магадгүй үнэ нь арай л их мэт боловч зарим нэгэнд нь яг л сайхан таарсан үнэ гэнэ.

 

Knight XV – $629,000

Knight XV бол люкс ангилалын жинхэнэ танк бөгөөд Armet Armored Vehicles Gurkha хэмээх хуягласан машиныг Conquest Vehicles-ын мастеруудын өөрчилсөн загвар нь юм.

Хувь хүнийг тээвэрлэх энэ хуягт нь хамгийн найдвартай “араг ястай” бөгөөд сайн хуягласан гэдэгтэй нийлээд дотор байгаа хүнээ элдэв мөргөлдөөн, дэлбэpэлт, винтoвын сyм зэргээс найдвартай хамгаална.

Үүнээс гадна энэ машин нь дугуйгаа автоматаар хийлэх, бүхээгт хий орж ирэхээс хамгаалах систем, бүр бүхээгийн дотор талын гал унтраах автомат системтэй байна.

Дээр дурдсан бүхэнтэй зэрэгцээд дотоод орчин тохилог гэж онцгой: эвхэгддэг шингэн кристалл дэлгэцүүд, Andrew Muirhead-ын арьсан суудал, доторлогоо, үнэт хивс, бүр Xbox юм уу PlayStation тоглоом хүртэл байна. Энэ хуягласан ганган машинд 6 хүн (жолооч ороод) зорчиж болох билээ.

 

Paramount Marauder – $650,000

Хуягт тээвэрлэгч Marauder-ыг 2008 онд Paramount Group олон нийтэд танилцуулснаас хойш их алдаршсан билээ. Энэ машиныг зөвхөн Өмнөд Африкт (энэ машины эх орон) биш, Азербайжан, Казахстан зэрэг улсад Арлан нэрээр угсардаг байна.

Гурван хаалгат машин маань 1800 кг-ын даацтай, өөрийн жин нь 9 тонн (бүрэн тоноглолтой үед 15 тонн), нилээд тохитой орчинд 10 хүн зөөвөрлөх боломжтой.

Paramount Marauder-ын тоноглол нь зориулалтаасаа шалтгаалан өөр байх ба учир нь энэ машиныг явган цэрэг, эмнэлэг, харуул, цэргийн удирдлагын төв зэрэг зориулалтаар ашиглана.

Цэрэг армиас тусдаа алдаршсан үе нь 2011 он бөгөөд энэ машиныг тэр үед Top Gear шоуны алдарт шоумэн Ричард Хаммонд туршиж үзсэн байдаг.

 

2013 Brabus 800 Widestar – $653,000

2013 онд Катарт болсон автошоуны үеэр 6,0 хөдөлгүүртэй, давхар турботой, 800 морины хүчтэй (588 кВт), 1420 Нм ,V12 хөдөлгүүртэй энэ машиныг танилцуулсан бөгөөд тэр үед эргэх момент нь 1100 Hм-ээр хязгаарлагдсан байж. Энэ машины жирийн загвар болох G65 AMG нь 612 морины хүчтэй (450 кВт), 1000 Нм байсныг сануулах хэрэгтэй болов уу.

Иймэрхүү хүчний том өөрчлөлтийн дүнд Widestar 800 нь “зуу” хүрэхэд 4,2 секунд л хангалттай ба электроникийн хязгаарлалтайгаар 250 км/цаг хурдална.

Харин ийм хязгаарлагчгүйгээр 270 км/цаг хурдалж чадна. Моторын хүч 7 шатлалт автомат хурдны хайрцагны тусламжтайгаар дамждаг байна.

Хүч нэмэгдүүлэхээс гадна энэ G-Class далавчны өвөрмөц өөрчлөлт, диодон гэрэл бүхий урд далавч, нүүрний шинэ дүр төрх, 23 инчийн дугуйн диск тавих боломжтой өвөрмөц өөрчлөлт хийсэн байна.

 

Dartz Gold Aladeen Edition Prombron – $750,000

Prombron Gold Aladeen Edition хэмээх энэ жийп машиныг Dartz хэмээх VIP – үйлчлүүлэгчид зориулж маш өвөрмөц, өндөр үнэтэй машин хийдэг Оросын компани бий болгосон юм.

Алтадсан Prombron-ыг The Dictator кинонд, Саша Барон Коэн-ны дүрд зориулж бүтээсэн гэдэг бөгөөд дүртэйгээ ч ихэд зохицсон машин болжээ.

Дизайнеруудын боловсруулсан арьс, жинхэнэ үнэт мод, карбон, асар том дэлгэц (42 инч хүртэл) зэрэг нь энэ машины гайхуулах зүйлийн нэг л хэсэг нь юм шүү.

 

BMW X6 Typhoon RS V10 – $875,000

BMW X6 M дээр суурилсан RS нь одоо үйлдвэрлэгдэхээ больж буй BMW M V10 хөдөлгүүртэй G-Power-ын дурсгалд зориулсан бүтээл юм. Загварын хувьд RS нь ихээхэн түрэмгий тоноглолтой гэж болох ба 23 инчийн Silverstone RS диск, өндөр үзүүлэлт бүхий Michelin дугуйтай байна.

Дотор талд 4 тусдаа, тусгай материалаар хийгдсэн суудал, спорт жолооны хүрд, карбон, нүүрстөрөгч гаралтай эдлэлээр доторлогдсон билээ. Энэ машиныг ердөө 5-хан ширхэгийг үйлдвэрлэсэн учир танд мөнгө байлаа ч Typhoon RS V10-ыг олж авахад ихээхэн хэцүү байх биз ээ.

 

Dartz Prombron Monaco Red Diamond Edition – $1,500,000

Dartz-ын бас нэг бүтээл болох энэхүү Red Diamond нь өмнө хэлсэн Prombron загварын бас нэгэн хувилбар юм.

Сyм үл нэвтрэх цонх, дугуйнаас гадна алтадсан вольфрам яндан гэх мэт олон онцгой деталь бий. Тэр ч бүү хэл хянах самбарын заалтууд нь цэвэр цагаан алтаар хийгдсэн, эсвэл үнэт чулуу шигтгэсэн гэсэн онцлогтой.

 

Karlmann King – $2,000,000

Энэ удаагийн цуглуулгаа хятад машин маш сайн чанартай, өндөр үнэтэй байж болно гэдэг баталгаагаар төгсгөе.

Karlmann King нь маш өвөрмөц их бие, дизайнтай учир та нэг л харсан бол түүнийг мартана гэж үгүй.

Уг машиныг Ford F-450 Super Duty машинаас үндэслэн тэр чигээр нь өөрчилсөн юм: 6,8 литрийн V10 хөдөлгүүр тавьж, салоныг нь үнэт арьсаар доторлож, байж болох бүх л деталийг алтдаж, цагаан алт, үнэт чулуугаар чимэглээд энэ ганган амьтнаа Бээжингийн автосалонд танилцуулахад л 2 сая долларын үнэтэй машин маань бий болж байгаа нь тэр.

19
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Renchindash Otgonkhuu

    Renchindash Otgonkhuu

    2019/08/04 at 13:20

    Marauder

  2. Би

    2021/08/11 at 10:36

    Гоё

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *