
Алдартай хүүхэлдэйн киноны дүрийг хоосон газраас гаргаж ирдэггүй, харин хэн нэгнээс санаа авч бүтээдэг туршлага нэгэнт тогтжээ. Зураач, хүүхэлдэйн кино бүтээгчид хэнээс ч санаа авч болно – дэлхийн хэмжээний алдартнаас авахуулаад өөрсдийн сайн мэдэх найз нөхдөөс жишээ авдаг ажээ. Энэ тохиолдолд хүүхэлдэйн киноны дүрийн гадаад төрх, хөдөлгөөн, зан авир нь бусдад ямар нэгэн илгээмж өгөх зорилгыг агуулдаг юм.
Disney, Союзмультфильм зэрэг олон жилийн түүхтэй хүүхэлдэйн киноны студиудын алдартай дүрүүдэд нийтлэг нэг зүйл бий: зөвхөн дуу оруулах жүжигчнийг төсөөлж дүрийг гаргаж ирэхгүй – энэ бол сүүлийн үед гарч ирсэн тренд юм. Урьд нь бол тухайн хүүхэлдэйн кинонд оролцоогүй хүмүүсээс санаа авч бүтээдэг байв.
Таны өмнө алдартай хүүхэлдэйн киноны дүр болон алдартай хүмүүсийн гэрэл зураг байна: тухайн дүрийг чухам эдгээр хүмүүсээс л санаа авч бүтээжээ.
Аладдин — Том Круз

Том Круз “Rain Man” (1989) киноны дүрээр.
“The Little Mermaid” (1989) киноны Ариэль – Алиса Милано

Алиса Милано 1987 онд.
“Aladdin” (1992) хүүхэлдэйн киноны Бирд – Робин Уильямс

Жүжигчний тоглосон “Good Morning, Vietnam” (1987) киноны хэсгээс.
Оросын хүүхэлдэйн киноны Винни Пух – Евгений Леонев

Жүжигчний тоглосон “Жентльмены удачи” (1971) киноны хэсэг.
“Who Framed Roger Rabbit” (1989) хүүхэлдэйн киноны Жессика Рэббит — Рита Хейворт

Рита Хейвортын тоглосон “The Lady from Shanghai” (1947) киноны хэсэг.
“The Lion King” (1994) хүүхэлдэйн киноны Сорвит – Жереми Айронс

Айронс мөн Сорвитод дуу оруулсан. Хүүхэлдэйн кино бүтээгчид жүжигчний тоглосон “Reversal Of Fortune” (гэрэл зураг дээр, 1990) киноны дүрээс санаа авч xорон муу санаатай арслангийн дүрийг гаргажээ.
“The Princess and the Frog” (2009) хүүхэлдэйн киноны Доктор Фасилье – Майкл Жексон

Майкл Жексон 1983 онд Thriller дууныхаа клипийг хийж байгаа нь.
“The Incredibles” (2002) хүүхэлдэйн киноны Эдна Мод – Эдит Хэд

Баруун гар талын гэрэл зураг дээр Холливудын хувцасны алдартай зураач Эдит Хэд 1955 онд өөрийн авсан “Оскар”-ын шагналын хамт.
“The Little Mermaid” (1989)-ийн Урсула – Дивайн

Америкийн жүжигчин, дрэг-квин Дивайны тоглосон “Pink Flamingos” (1972) киноны хэсэг.
“The Jungle Book” (1967) –ийн Дэлт бүргэдүүд – The Beatles

Жон, Жорж, Пол болон Ринго нар хүүхэлдэйн киноны дүрүүдэд дуу оруулж болох байсан ч төлөвлөсөн ёсоор болоогүй гэдэг.
“Futurama”-гийн Филип Ж.Фрай – Жеймс Дин

Тодруулж хэлбэл америкийн домогт жүжигчний тоглосон “Rebel Without a Cause” (1955) киноны хэсэг.
“38 попугаев” хүүхэлдэйн киноны Тоть – Владимир Ленин

Хүүхэлдэйн киноны зураач Леонид Шварцман тотийг “Лениний дүр төрх”-өөс хуулсан гэж хэлж байсан түүхтэй.
Дээрхээс хамгийн тод сэтгэлд тань үлдсэн дүр аль нь бэ?







