Холливудын хүрээллээс татгалзаж энгийн хүмүүстэй гэр бүл болсон 15 алдартан

0

Холливудад хамт ажилладаг хүмүүс хоорондоо гэрлэх, болзох тохиолдол олон гардаг. Энэ талаар харилцааны мэргэжилтнүүдийн зүгээс амьдралын хэмнэл болон итгэл үнэмшил нь ижил төстэй хүмүүс хоорондоо амархан учраа олдог гэдгийг онцолж байна. Хэдийгээр амьдрал нь олны нүдэн дээр байдаг хүмүүсийн хувьд хувийн амьдралын асуудал бага зэрэг төвөгтэй ч энэхүү сорилтыг нүүр бардам давж гарсан хосууд байдаг. Ингээд бид танд алдартай биш хэрнээ жинхэнэ одуудтай гэр бүл болж чадсан хүмүүсийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

1. The Rock

© Photoshot/REPORTER/East News

Гэр бүлийн хүн: “Lauren Hashian” (2019 онд гэрлэсэн)

Хашиан бол хөгжмийн гэр бүлээс гаралтай бүсгүй юм. Түүний аав сид нь рок хамтлагийн бөмбөрчин байсан бөгөөд Хашиан багаасаа хөгжимд дурлаж өссөн байна. Жонсон болон Хашиан нар өдгөө 2 хүүхэдтэй.

 

2. Zoe Saldana

© JAXON/Mega/Mega Agency/East News

Гэр бүлийн хүн: Marco Perego (2013 онд гэрлэсэн)

Салданагийн хайрт залуу бол жинхэнэ авьяаслаг Итали уран бүтээлч юм. Тэрээр алдартай эхнэртээ галзууртлаа дурласан бөгөөд түүнийг хүндэтгэж байгаагаа илэрхийлэн овгийг нь хүртэл авчээ. Хосууд одоо 3 хүүхэдтэй.

 

3. Sylvester Stallone

© jenniferflavinstallone / Instagram

Гэр бүлийн хүн: Jennifer Flavin (1997 онд гэрлэсэн)

“Stallone”-гийн үзэсгэлэнтэй эхнэр нь загвар өмсөгч байсан бөгөөд бүтэлтэй болоогүй ч баримтат кино сонирхдог байсан гэдэг. Харин одоо Флавин өөрийн гэсэн арьс арчилгааны компани эзэмшдэг. Хосууд 3 охинтой.

 

4. Scarlett Johansson

© AFP/EAST NEWS

Гэр бүлийн хүн: Romain Dauriac (2014 онд гэрлэж 2017 онд салсан)

Йоханссоныг гайхалтай Франц эрийг өөрийн болгосонд гайхах зүйл байхгүй. Ромайн бол зар сурталчилгааны компанийн захирал бөгөөд Холливудтай маш өргөн хүрээнд харилцдаг байжээ. Тэд дундаасаа нэг охинтой боловч гэрлэлт нь удаан хугацаанд тэсэж үлдэж чадаагүй юм.

 

5. Jeff Bridges

© AXELLE WOUSSEN/Bauer Griffin/East News

Гэр бүлийн хүн: Susan Geston (1977 онд гэрлэсэн)

Бриджс бол энгийн нэгэн эмэгтэйг жинхэнэ хайраараа сонгосон өөр нэгэн алдартан билээ. Түүний эхнэр нь “Rancho Deluxe” нэртэй фермерийн аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд Бриджсийн харцыг эрхгүй булаасан гэдэг. Тэд гэрлээд одоо 30 жил болж байгаа бөгөөд 3 охинтой.

 

6. Christian Bale

© TOLGA AKMEN/AFP/East News

Гэр бүлийн хүн: Sibi Blažić (2000 онд гэрлэсэн)

Жүжигчний эхнэр “Bale”-тэй учрахаасаа ч өмнө Холливудад холбоо ихтэй байжээ. Тэрбээр өмнө нь загвар өмсөгчөөр ажиллаж байсан бөгөөд нь дараагаар нь Америкийн жүжигчин “Winona Ryder”-ын туслахаар ажиллаж байсан юм. Кристиан болон Сиби нар 2 хүүхэдтэй бөгөөд гэрлэлт нь гурав дахь арван жил рүүгээ орох дөхөж байна.

 

7. Alec Baldwin

© Invision/Invision/East News

Гэр бүлийн хүн: Hilaria Thomas (2012 онд гэрлэсэн)

Болдуин Нью-Йоркт йогийн багшаар ажиллаж байхдаа Томастай анх уулзжээ. Тэд харилцаагаа эхэлснээс хойш нэг жилийн дараа гэрлэж, хамтдаа 4 хөөрхөн хүүхдүүдийн аав, ээж болжээ. Одоо 5 дахь хүүхэд нь гэдсэндээ байгаа гэхээр хөөрхөн биш гэж үү.

 

8. Gal Gadot

© Gilbert Flores/Broadimage/EAST NEWS

Гэр бүлийн хүн: Yaron Varsano (2008 онд гэрлэсэн)

“Wonder Woman” киноны залуу од Холливудад ирэхээсээ өмнө өөрийн эх орон болох Израиль улсаас амьдралын ханиа сонгосон байжээ. Түүний нөхөр Варсано нь үл хөдлөх хөрөнгийн зууч бөгөөд 2 хүүхдийнх нь аав билээ.

 

 

9. Vince Vaughn

© Invision/Invision/East News

Гэр бүлийн хүн: Kyla Weber (2010 онд гэрлэсэн)

Вон өөрийн амьдралаа Канадын үл хөдлөх хөрөнгийн реалтор Кайла Вебертэй холбосон юм. Тэд одоо ч аз жаргалтайгаар хамт амьдарч байгаа бөгөөд хүү, охин хоёртой.

 

10. Patrick Dempsey

© JENNY BIERLICH / STAR MAX / EAST NEWS

Гэр бүлийн хүн: Jillian Fink (1999 онд гэрлэсэн)

Финк бол үсний стилист төдийгүй нүүр будагч бөгөөд Демпсигийн зүрхийг хулгайлж чадсан бүсгүй юм. “Grey’s Anatomy” киноны од одоо хамгийн аз жаргалтай аав болсон бөгөөд Жилиан тэр хоёр 3 хүүхэдтэй аж.

 

11. Elizabeth Banks

© Joe Sutter, PacificCoastNews/EAST NEWS

Гэр бүлийн хүн: Max Handelman (2003 онд гэрлэсэн)

Банкс болон Хэндлмен нар коллежид байхдаа танилцаж байжээ. Өмнө нь түүний карьер гол төлөв спортын сэдвээр бичих байсан бол коллежоо төгссөнөөсөө хойш Банксын санаачилсан төслүүдийг дэмжин ажиллах болсон байна. Хосууд одоо хүртэл аз жаргалтай байгаа бөгөөд тэд 2 хүүхэдтэй.

 

12. Tobey Maguire

© imago/PicturePerfect/EAST NEWS

Гэр бүлийн хүн: Jennifer Meyer (2007 онд гэрлэж, 2017 онд салсан)

Мейер бол үнэт эдлэлийн дизайнер бөгөөд өөрийн нэрийн компанийг эзэмшдэг. Тэрээр Магуайртай 2003 онд “Seabiscuit” (2003) киног үзэж байхдаа танилцсан бөгөөд тэд хамтдаа хоёр хүүхэдтэй болсон юм. Харамсалтай нь хосууд 2016 оноос тусдаа амьдрах болж, 2017 онд салж байгаагаа зарлажээ.

 

13. Tina Fey

© Invision/Invision/East News

Гэр бүлийн хүн: Jeff Richmond (2001 онд гэрлэсэн)

Фей, Ричмонд нар Чикаго хотод болсон бэлтгэлгүй хошигнол ярилцдаг шоуны үеэр анх танилцаж байжээ. Ингээд тэд хамтдаа “Saturday Night Live” шоун дээр ажиллах болсон бөгөөд Фей сонгон шалгаруулалтын багт ажилладаг байсан бол Жефф хөгжмийн зохиолч хийдэг байв. Тэд 2 хүүхэдтэй.

 

14. Mark Ruffalo

© PacificCoastNews/EAST NEWS

Гэр бүлийн хүн: Sunrise Coigney (2000 онд гэрлэсэн)

Руффало болон Койни хоёрын анхны уулзалт яг л романтик киноны үзэгдэл мэт байсан бөгөөд тэд гудамжинд танилцсан гэдэг. “Sunrise” нь цөөн хэдэн жүжигт тоглосон боловч үнэндээ мэргэжлийн жүжигчин биш юм. Хосууд нэг хүү, 2 охинтой.

 

15. Natalie Portman

© LaurentVu/SIPA/EAST NEWS

Гэр бүлийн хүн: Benjamin Millepied (2012 онд гэрлэсэн)

Портман болон Миллепид нар “Black Swan” (2010) киноны зураг авалтын үеэр анх танилцаж байжээ. Бенжамин Миллепид бүжиг дэглээч байсан бөгөөд уг кинонд мөн балетын үзүүлбэр үзүүлсэн байна. Тэр одоо ч бүжиг дэглээч хэвээрээ бөгөөд хосууд нэг хүү, нэг охинтой.

12
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Сангижав Мөнхсүх

    Сангижав Мөнхсүх

    2020/05/16 at 07:59

    донгио юм бичих юм

  2. Khuslen

    Khuslen

    2020/05/16 at 23:20

    Engiin gdgin yugj oilghwe

  3. LOL

    2020/05/17 at 04:05

    Hamgiin engiin humuustei gerelsen Hollywoodiin oduud gehdee end baihgui baina, jishee n Matt Damon, zugeer neg bar-nd taniltsan zuugch huuhentei gerelsen baidag.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *