Өдгөө 56 настай хэдий ч гаднаасаа цэл залуухан харагдах энэ эр хөгшрөхгүй байх өөрт нь ямар мэдрэмж төрүүлдэг талаараа хуваалцжээ

1

Мөнхийн залуу нас бол хүн төрөлхтний мөнхийн хүсэл болсон зүйл билээ. Тэгвэл өдгөө 56 настай Сингапурын иргэн Чуандо Тан огтхон ч хөгширдөггүй залуу төрхтэй гэдгээрээ алдартай. Түүнийг харсан хэн бүхэн 26 орчим насны гэж таамагладаг аж.

Чуандогийн залуу төрхийн нууц

© chuando_chuandoandfrey / Instagram

56 настай загвар өмсөгч, гэрэл зурагчин Чуандо Тан нь 20 дөнгөж гарсан залуус ч атаархмаар гайхалтай бие, залуухан төрхтэй нэгэн ажээ. Тэрээр ямар нэгэн гоо сайхны хагалгаа хийлгэж байгаагүй бөгөөд байгалийн гаралтай арьс арчилгаа, нарийн хоолны дэглэм баримталж ийм үр дүнд хүрчээ.

 

Мөнхийн залуу төрхтэй олон талын авъяастан

© chuando_chuandoandfrey / Instagram

Тэрээр ажил мэргэжлийн замналаа загвар өмсөгчөөр эхлүүлж өдгөө өөрөө гэрэл зурагчин хийх болжээ. Түүнчлэн тэрээр чамгүй авъяаслаг дуучин аж. Өдгөө тэрээр өөрийн загварын агентлаг ажиллуулж байна.

 

Алдартай байна гэдэг зарим үед дарамт авч ирдэг

© chuando_chuandoandfrey / Instagram

2017 онд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр гудамжаар алхах үед охид гарын үсгээ өгөөч хэмээн цуглаж, гар утас руу нь танихгүй хүмүүс үргэлж залгаж байдаг нь сэтгэлийг нь зовоодог талаар дурьдаж байв. Иймээс тэрээр гадуур гарахдаа аль болох хүмүүсийн нүднээс далд явахыг илүүд үздэг аж.

 

Тэрээр тун эерэг нэгэн

© chuando_chuandoandfrey / Instagram

Гэхдээ тэрээр олны анхаарлын төвд байгаагаа сөргөөр бус илүү эерэг байдлаар хүлээж авах дуртай. Маш олон хүмүүс түүнтэй уулзахыг хүсч байна гэдэг нь шоовдорлогдож, гадуурхагдсан хэн нэгнээс хавьгүй дээр хэмээн тэрээр үздэг.

 

Шүтэн бишрэгчдийнхээ хувьд үлгэр жишээ нэгэн байх тэр дуртай

© chuando_chuandoandfrey / Instagram

Тэрээр залуу сайхан төрхөө хадгалахын зэрэгцээ сэтгэлгээгээ ч залуу хэвээр нь байлгахыг зорьдог. Мөн тэрээр өөрийн гадаад төрхийг нь шүтэн биширдэг хүмүүст хэрхэн эрүүл, зөв амьдралын хэв маягтай болох талаар үлгэр жишээ нь байхыг хичээдэг ажээ.

10
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *