Таны биеийг бүхэлд нь өөрчлөх йогийн 15 байрлал. Эрүүл байж өөрийгөө хайрлаарай

0

Йог нь олон зуун жилийн өмнөөс үүссэн бөгөөд бие бялдар, оюун санаа, эрүүл мэнд, уян хатан байдал, тэнцвэр, булчингийн хүч, нугасны хөдөлгөөнийг сайжруулдаг гэх мэт биеийг эрүүлжүүлдэг цогц дасгал юм. Ингээд бид танд хамгийн үр дүнтэй 15 байрлалыг хүргэхээр бэлтгэлээ. Өөрийгөө эрүүл байлгаж өөрийгөө хайрлаарай.

1. Доошоо харсан нохой

© Depositphotos.com

Энэ байрлал нь йогийн хамгийн гол байрлалуудын нэг бөгөөд биеийг бүхэлд нь сунгаж өгдөг.

Дөрөв хөллөөд тохойгоо мөрөн доороо, өвдгөө ташаан доороо байрлуулна. Хөлийнхөө хурууг чангалж, хөлөө тэгшлэн зураг дээрх байрлалыг аваарай. Хэрэв чадахгүй бол өвдгөө бага зэрэг нугалж болно. Энэ байрлалаа аваад 5 удаа амьсгалаа авна.

 

2. Планк

© Depositphotos.com

Бүх биеийн булчинг жигд чангалах байрлал. Гол анхаарах ёстой зүйл бол амьсгалаа зөв авах юм.

Планк байрлал авах олон төрөл байдаг бөгөөд өөрийн түвшинд тохирсныг олох нь хамгийн чухал. Үндсэн байрлал бол тохойгоо нугалаад, нуруугаа тэгшлээд, чадвал хөлөө газраас хөндий байлгах юм. Хэрвээ чадахгүй бол өвдгөө нугалж болно. Аль ч тохиолдолд толгой, нуруунаасаа эхлээд хөлөө шулуун байлгах нь хамгийн чухал.

 

3. Урвуу планк

© Depositphotos.com

Энэ бол таны биеийн дээд хэсгийг сунгах, гар, хөл, цөмийн хүчийг нэмэгдүүлэх, тэнцвэрийг сайжруулах хамгийн сайн байрлал.

Гараа хойноо аваад хөл болон бүтэн биеэ дээшээ харуулна. Ингээд таазаа өргөөд хөлөөрөө дэмжлэг үзүүлж барилт хийнэ.

 

4. Хажуугийн өнцөгт байрлал

© Depositphotos.com

Энэ байрлал нь хэвлийн хажуу булчин дээр гол ачааллыг өгч хөл, хонго, шөрмөс, мөр, цээж, нурууг давхар сунгах зориулалттай. Мөн уушгийг нээж, хоол боловсруулалтыг сайжруулж, стрессээс ангижрахад тусалдаг.

Хөлөө бүрэн сунгаад сунгасан талынхаа гарыг алдлан дээш өргөнө. Баруун хөлөө 90 градусын өнцөгтэй болгоод ташаагаа урагш эргүүлж баруун гараа урдаа гарган шалан дээр тулна. Баруун гар шалан дээр байх үед зүүн гар шулуун дээшээ буюу тэнгэр лүү сунгасан байдалтай байх ёстой. Эсрэг талд нь нэг удаа давтан хийгээрэй.

 

5. Мод

© Depositphotos.com

Хэрэв та анхлан суралцагч бол энэ байрлалаас эхлэх нь хамгийн тохиромжтой. Учир нь энэ байрлал нь танд хэрхэн тэнцвэрээ хадгалах болон зөв амьсгалахыг заах болно. Мөн хөлийн булчин, шагай, гуяны булчинг бэхжүүлж, зөөлрүүлдэг.

Хөлөө зэрэгцүүлсэн байрлалаас эхлээд дараа нь зүүн өвдгөө аажим аажмаар дээш татаж, баруун гуяны харалдаа аваачина. Өвдөгнөөс дээш байвал сайн. Гараа тэнгэр рүү чиглэлтэй нийлүүлэн сунгаарай. 8-10 амьсгаагаар барьж, нөгөө талдаа солбиж хийнэ.

 

6. Дайчин 1

© Depositphotos.com

Энэ бол йогийн үндсэн байрлалуудын нэг. Бүхэл биеийн хүчийг сайжруулахад чухал ач холбогдолтой бөгөөд хонго болон гуяны булчинд түлхүү нөлөөлдөг.

Баруун хөлөөрөө арагшаа маш том алхам аваад хөлийн улаа хавтгай байрлалтай байлгана. Мөрөө эргүүлээд цээжээ өргө. Хоёр гараа хавсраад дээш нь сунгана. 8-10 амьсгаагаар барьж, нөгөө талдаа солбиж хийнэ.

 

7. Дайчин 2

© Depositphotos.com

Биеийн тэнцвэр сайжруулж, ташаа болон гуяны дотор булчин чангалах өөр нэгэн өндөр үр дүнтэй байрлал. Хоол боловсруулалтыг сайжруулж, нурууны өвчнийг намдаана.

Нэг хөлийн зай авах буюу хөлөө хажуу тийш нь чадах хамгийн томоор нь сунгана. Зүүн хөлөө 90 °, баруун хөлөө 45 ° байхаар тооцоолж байрлалыг авна. Урд талд байгаа хөлөө бага зэрэг нугалаад гараа сунгаж баруун гар луу харц шулуун байдалтай байна. 8-10 амьсгаагаар барьж, нөгөө талдаа солбиж хийнэ.

 

8. Суугаа байрлалаас өвдөг рүү бөхийх

© Depositphotos.com

Энэ байрлал нь  доод болон дээд нуруу, шөрмөсний суналтыг сайжруулж толгой өвдөх, ядрах, уурлах зэрэг сэтгэл хөдлөлөө багасгахад тусалдаг.

Шалан дээр суугаад хоёр хөлөө жийгээрэй. Урагш бөхийгөөд духаараа өвдгөндөө хүрэхийг хичээнэ. Энэ байрлалдаа 8-10 удаа амьсгал авна.

 

 

9. Гүүр байрлал

© Depositphotos.com

Эхлэн суралцагчдын хувьд чухал байрлал. Биеийн урд хэсгүүдийг сунгаж, хойд хэсгүүдийг чангална. Мөн цусны эргэлт, хоол боловсруулалтыг сайжруулж, стрессийг тайлж, уушги, бамбай булчирхайг нээдэг.

Нуруугаараа хэвтээд өвдгөө нугалаад ташаагаа өргөнө. Ташаагаа өргөсөн чигтээ 8-10 удаа амьсгал авна.

 

10. Хүүхэд байрлал

© Depositphotos.com

Стресс бууруулах хамгийн үр дүнтэй байрлал төдийгүй хоол боловсруулалтыг дэмжинэ. Өвдгөө нугалж суугаад гараа урагш сунган толгойгоо шалан дээр тавина. Гар хажуу талд байсан ч болно. Ингээд зүгээр тайвшралыг мэдэр.

 

11. Кобра байрлал

© Depositphotos.com

Цээжийг нээж нурууг сунгаж өгөх чухал байрлал. Мөн доод нурууны хөшүүн байдлыг багасгадаг.

Доошоо харсан нохой байрлал аваад планк барилтын байрлал руу шилжих буюу аажмаар биеэ бүхэлд нь доошлуулна. Дараа нь мөрөө чангалан арагш хотойно. 8-10 удаа амьсгал авна.

 

12. Нуман байрлал

© Depositphotos.com

Биеийн урд хэсгийг бүхэлд нь сунгаж, нурууг бэхжүүлж, нугасны уян хатан байдлыг сайжруулдаг.

Доош харж хэвтээд гуяа шалнаас хөндийрүүлж, хөлийн өсгийг дээш өргөн, шагайнаасаа гараараа барина. 8-10 удаа амьсгал авна.

 

13. Завь байрлал

© Depositphotos.com

Стресс тайлж, хоол боловсруулалтыг сайжруулж, бөөр, бамбай булчирхай, гэдэс дотрыг идэвхжүүлж, гуя болон доод нурууг бэхжүүлдэг.

Дээшээ харж сууж байгаад хоёр хөлөө салгалгүйгээр дээш өргөнө. Хэрэв та энэ байрлалд эвтэй санагдвал гараа урагш сунгана. Хөлөө шулуун болгоод биеэ “V” хэлбэртэй болгоно. 8-10 амьсгаагаар барь.

 

14. Загасан байрлал

© Depositphotos.com

Энэхүү поз нь шөрмөс, доод нурууг бэхжүүлдэг хамгийн үр дүнтэй байрлал.

Нуруун дээрээ хэвтээд гараа өгзөгнийхөө доор байрлуулж биеийн дээд хэсгийг арагш хотойлгоно. Шуу болон тохойгоо биеийн хажуу хэсэгт зэрэгцүүлж хөдөлгөөнгүй барих хэрэгтэй.

 

15. Салхитай харьцах байрлал

© Depositphotos.com

Эрхтэн системээс хортой хийг гадагшлуулах дасгал.

Нуруун дээрээ хэвтээд хоёр өвдөгийг цээжиндээ ойртуул. Өвдөгнүүдээ гараараа барьж хэвлийн доод хэсгийн дарна. Толгой, хүзүү, цээжээ өргөж өвдөг рүүгээ аль болох ойрхон байлга. 8-10 амьсгаа аваад дараа нь анхны байрлал руугаа буцна.

18
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Imae Eder

    Imae Eder

    2020/05/15 at 12:47

    Энхжин Б.

  2. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/05/16 at 23:42

    Мундаг шүү❤

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *