Бохь их зажлах нь таныг булцгар, өргөн царайтай болгодог. Учир нь эрүүний булчинг байнга ажилласнаар…

1

Бохь зажлах нь хүн төрөлхтний хувьд ойролцоогоор 10,000 жилийн тэртээ үүсжээ. Өнөөдөр энэ зүйл бидэнд шүдээ арчлах болон зарим талаараа жин хасахад тусалдаг. Хэдий тийм боловч, нэг суудал дээрээ боодол дүүрэн бохь зажлах гэж яарах хэрэггүй.

Хэт ихээр хэрэглэх үед эрүүл хоол хүнс ч гэсэн хор уршигтай болж хувирдаг тул, аливаа зүйлийн хэмжээг тохируулан хэрэглэх нь нэн чухал юм. Тиймээс бохь зажлахынхаа өмнө эхлээд сайтар бодолхийлэхэд гэмгүй. Мэдээллийн төгсгөл хэсгээс та бохийг хэрхэн зүй зохистой зажлах талаарх бонус зөвлөгөөг уншаарай.

Хэт их зажлах нь таны эрүүний булчинг томруулах боломжтой

Мэргэжилтнүүд хэрэв хэтэрхий их бохь зажилбал, энэ зуршил таны нүүрний ерөнхий хэлбэр бүтцэд төсөөлөхийн аргагүйгээр нөлөөлөх боломжтойг сануулж байна. Тухайлбал, зарим нь дөрвөлжин эрүүтэй болохыг ч үгүйсгэхгүй! Дээрээс нь нэмж хэлэхэд зажлах процессоос болж, булчинг хэт их ашиглах нь ачаалал өгч, улмаар толгой өвдөхөд хүргэдэг байна. Энэ нь ихэвчлэн өсвөр насныханд илэрдэг.

© Depositphotos.com, © Pixabay.com

 

Гаатай бохь танд хагас боловсруулсан хоол хүнс идэх хүслийг төрүүлэх боломжтой

Хэрэв та амттан идэхийнхээ өмнө гаатай бохь тогтмол зажилдаг бол, энэ нь таныг дараа нь хагас боловсруулсан хоол хүнс идэхэд хүргэнэ. Үүнийг 2013 онд хийсэн судалгаагаар олж тогтоожээ. Яагаад гэвэл бохинд агуулагдаж буй ментол нь жимсний амтанд гашуун амт нэмдэг бөгөөд үүнээс болж зарим хүмүүс бохь зажилсныхаа дараа амтыг нь дарах зорилгоор эрүүл бус хоол хүнс болох бургер эсвэл чипс зэргийг иддэг байна.

© Shutterstock.com, © Shutterstock.com

 

Сахар агуулаагүй бохь гэдсийг хийгээр дүүргэх боломжтой

Яагаад ийм зүйл тохиолдож байгаад 2 учир шалтгаан байж болно. Эхнийх нь та бохь зажлах үедээ давхар агаар залгидаг бөгөөд энэ нь гэдсийг хийгээр дүүргэдэг. Хоёр дахь шалтгаан бол сахаргүй бохинд агуулагддаг сахарын алкоголиудтай холбоотой. Хэдийгээр сахар орлуулагч шингэцгүй боловч, гэдсэнд үүрд байхгүй. Харин ходоод гэдэсний замд асуудал үүсгэгч бактерийн үр нөлөөгөөр ферментлэгдэж хий болсныхоо дараа бөмбөлөг хэлбэрт шилжих магадлалтай байдаг.

© Shutterstock.com, © Shutterstock.com

 

Сахар орлуулагч гэдэсний флора бактерийг өөрчлөх магадлалтай

Сахарын агууламжгүй бохь эрүүл чийрэг байхыг хүсдэг хүмүүсийн хувьд өргөн хэрэглээ болсон бүтээгдэхүүн. Хэдий тийм боловч, зарим судалгаагаар хэрэв бохь найрлагандаа сахар орлуулагч агуулсан бол, энэ нь дисбиозиз болоход хүргэдэг бөгөөд хэт таргалалт үүсэхэд нөлөөлдөг бактерийг идэвжхүүлдэг болох нь тогтоогджээ. Хэдийгээр судлаачид үүнээс үүдэлтэй үр дагаврыг өөр өөрөөр тодорхойлж байгаа ч, аль ч нөхцөлд эрүүл мэндэд хор уршигтай болох нь батлагдсан байна. Өөрөөр хэлбэл, гэдэс дотор ямар нэгэн байдлаар асуудал үүсгэнэ.

© Shutterstock.com

 

Бонус: Бохийг ухаалгаар зажлаарай!

Эдгээр энгийн зөвлөгөө танд эрүүл мэнддээ хор уршиг учруулалгүй, бохийг тааламжтай байдлаар зажлахад чинь туслах болно!

  • Сахарын агууламжтай бохь бол үндсэндээ чихэр л гэсэн үг – хэт таргалалт болоход нөлөөлдөг. Тиймээс хоолны дуршлаа бууруулахын тулд энэ төрлийн бохийг зажлах хэрэггүй.
  • Хооллоод 20 минут өнгөрсний дараа сахарын агууламжгүй бохийг зажлах хэрэгтэй.
  • Тэнцвэрт байдлын талаар бодоорой – өдөрт сорбитол найрлагандаа агуулаагүй бохийг 14-өөс ихгүй зажлахад болно.
  • Хэрэв та сахар орлуулагчид мэдрэмтгий бол ксилитол агуулсан бохийг сонгож зажлаарай. Энэ нь байгалийн гаралтай сахарын алкоголь бөгөөд ихэнхдээ тав тухгүй мэдрэмжийг бууруулах, сөрөг нөлөөтэй бактерт хаалт болох ач тустай.
© Depositphotos.com

Та ямар төрлийн бохь зажлахыг илүүд үздэг вэ? Танд урьд нь бохь зажилснаас болж ямар нэгэн сөрөг үр дагавар үүсэж байсан уу?

9
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tserenkhand Sandagsuren

    Tserenkhand Sandagsuren

    2020/11/29 at 18:15

    Yg vnen

  2. Xaliuka Ch Ch

    Xaliuka Ch Ch

    2020/12/01 at 20:30

    Minjee Minjuka

  3. Хулан Э.хлн

    Хулан Э.хлн

    2020/12/01 at 23:36

    Ц. Отгонтуяа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *