Оросын онгоцны нисгэгч залуу гэнэт л мэргэжлээ сольж хоол хүргэлтийн ажил хийж эхэлсэн нь олны анхаарлыг маш ихээр татжээ. Түүний яагаад ийм зүйл хийх болсон нь ч учиртай…

1

Хүн төрөлхтний түүхийн явцад ажил бол хүний нийгмийн гол хөшүүрэг, амьдралын салшгүй нэгэн хэсэг болсоор ирсэн билээ. Иймээс ч цар тахлын энэ цаг үеийн хөл хорионд албан байгууллагууд хаалгаа барьж, олон хүмүүс ажлаа сольж, орлого олж болох бүхнийг хийж буй билээ. Роман Савин бол 23 настай Литва улсад амьдардаг залуухан орос нисгэгч. Харамсалтай нь улс орнууд хилээ хааж, авиа компаниуд сул зогсолт хийх болсноор тэрээр шинэ ажил хайж олох шаардлагатай болжээ.

Роман өөрийн сошиал хуудастаа цар тахлын өмнө ба дараа эрхэлж буй ажлаа харуулсан зургийг нийтэлснээр олны анхаарлын төвд оржээ.

rmnsvn

Эхний зураг нь 2019 онд нисгэгч хийж байхдаа дарсан зураг байсан бол удаах зурагт хоолны хүргэлт хийдэг энгийн нэгэн залуу харагдах ажээ.

 

Эхний зурагт Роман нисгэгчийн хувцсаараа гангарч, цахилгаан шатны толинд селфи хийсэн нь харагдах аж

rmnsvn

 

Харин хоёр дахь зурагт түүний ажил мэргэжил тэс өөр болсон байх нь тэр

rmnsvn

Мэдээж цар тахлын үед агаарын тээврийн хөдөлгөөн зогсож, нисгэгчид бүтэн цагийн ажилгүй болсон тул тэрээр түр хугацаанд хийх өөр ажлын эрэлд гарчээ.

 

“Би 23 настай залуу нисгэгч. Гэвч харамсалтай нь цар тахлын улмаас агаарын тээврийн хөдөлгөөн түүхэнд байгаагүй доод цэгтээ хүрээд байна.”

rmnsvn

“Өнгөрсөн жил би сард 90-100 цагийг нисч өнгөрүүлж байсан. Гэтэл энэ жилийн туршид ердөө 140 цагийг л нисч өнгөрүүлээд байна. Чартер нислэг үйлдэх үед буюу сард нэг удаа л нислэгт гарч байна. Тэгэхээр үлдсэн 30 хоногт нь юу хийх вэ?”

Зарим нэгний хувьд ердөө 20 насандаа нисгэгч болсон маань их сонирхолтой санагддаг байх. Гэхдээ хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй.

“Би нисгэгч болохын тулд 2-3 жилийг суралцаж өнгөрүүлсэн. Өөрөөр хэлбэл 17 насандаа нисгэгч болохоор бэлтгэгдэж эхэлсэн гэсэн үг. Улмаар 19 насандаа нисгэгчийн дамжаагаа дүүргэж, 20 насандаа ажилд орсон юм.”

 

Цар тахлын үед Роман цагийн ажил олж хийх шаардлагатай болжээ

rmnsvn

“Би одоо агаарын тээврийн компанийн хэрэгсэл худалдаалдаг газарт гэрээсээ хийж болох худалдааны төлөөлөгч хийж байгаа. Харин амралтын өдрүүдэд хоол хүргэлтийн ажил хийж байгаа. Надад энэ ажил таалагдаж байгаа шүү. Ажлын өдрүүдийг дэлгэц ширтэж өнгөрүүлсний дараа хотоор явж, хүмүүсийн ямар хоолонд дуртай талаар ярилцах үнэхээр таатай байдаг.”

“Хүргэлтийн ажил хийх нөхцөл тун сайтай. Ямар нэгэн гэрээ хийхгүй, цагийн хуваарь гэж байхгүй. Хэрэв цаг завтай бол ажил бэлэн. Ядарсан үед ажиллахгүй байж ч болно гэдэг гайхалтай шүү. Хэзээ ч нислэгтэй болж магадгүй энэ цаг үед энэ ажил надад тун зохицож байгаа.”

rmnsvn

“Мэдээж хэрэг би ажлаа санаж байна. Ялангуяа олон орноор аялж, буудлуудаар буудаллаж, хамтрагчидтайгаа хөгжилддөг үеэ санаж байна. Миний ажилдаа дурласан шалтгаан нь нисгэгчийн хийдэг бүх зүйлс билээ. Би нисэх дуртай.”

32
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

29 Сэтгэгдэл

  1. Chuluunaa Chuluunaa

    Chuluunaa Chuluunaa

    2020/11/29 at 12:57

    Мундаг ухаантай залуу бна даа

  2. Марияш Татан

    Марияш Татан

    2020/11/29 at 16:34

    Ухаантай, бас хөөрхөн юм бэ, эрүүл байг

  3. Munkh Togoo

    Munkh Togoo

    2020/11/29 at 17:35

    Сонин л мэдээлэл бна…
    Нисгэгчийг дамжаа төгсөөд хийхгүй ш дээ!!!

  4. Nyamka Uvurchuluun

    Nyamka Uvurchuluun

    2020/11/29 at 18:29

    Odoo tsar tahaliin uyer buh nesleguud tsutslagdsan bolhoor orlogogui bolson bolhoor tsar tahaliig duustal yamar negen tur zuuriin ajil hiih yostoi tiim bolhoor hurgeltiin ajil golohgui hiij bgaa. Delhiin buh orond neslegiin company -uud hund baidald baigaa.

  5. Ogi Altynay

    Ogi Altynay

    2020/11/30 at 05:18

    Tengerees gazar luu 🛫🛬meregjliin ajil ni songoltgui bolson bna

  6. Oyunchimeg Chimegee

    Oyunchimeg Chimegee

    2020/11/30 at 07:29

    Зөв

  7. Enhtuya Jamiyansharav

    Enhtuya Jamiyansharav

    2020/11/30 at 07:30

    Saihanch huu uhaataich ym. daam garchihjee huurhun.

  8. Zaya Zaya

    Zaya Zaya

    2020/11/30 at 08:19

    Virus 🦠 tei holbootoi baih neseh gazargvi udaad ajil heregtei 😅😊🌍

  9. Батнасан Сэлэнгэ

    Батнасан Сэлэнгэ

    2020/11/30 at 08:19

    Монгол залуучууд минь жишээ авмаар юм баин хүн юуч хийж болдогийг дээгүүр нисэж доогуур яваж болдог энэ залуу харуулж байна

  10. Enkh Enkh

    Enkh Enkh

    2020/11/30 at 08:32

    Батнасан Сэлэнгэ tm shuu

  11. Gankhuyag Enkhbat

    Gankhuyag Enkhbat

    2020/11/30 at 11:22

    Хайран сайхан Мэргэжил

  12. Б. Сайнбаяр

    Б. Сайнбаяр

    2020/11/30 at 11:59

    С. Өлзий Бадрал

  13. Мөрөн Мөрөн

    Мөрөн Мөрөн

    2020/11/30 at 12:08

    Амьдрахын тулд юу ч л хийнэшдээ

  14. Enhtsetseg Tsedee

    Enhtsetseg Tsedee

    2020/11/30 at 12:38

    мундаг бодлоготой залуу юмаа

  15. Batgerel Batgerel

    Batgerel Batgerel

    2020/11/30 at 12:39

    Chinii hajuud bol uhaantai bga biz kkk

  16. Batgerel Batgerel

    Batgerel Batgerel

    2020/11/30 at 12:39

    Kkk tvr gej bga biz

  17. Gankhuyag Enkhbat

    Gankhuyag Enkhbat

    2020/11/30 at 12:45

    Batgerel Batgerel Хүүхэд насны минь Мөрөөдөл байлаа даа Нисэгч болох

  18. Erdenee Erdenee

    Erdenee Erdenee

    2020/11/30 at 13:35

    Энэ брл мэргэн ухаантай залуу байна Энэ залуугаар бахархаж байна

  19. Bella Lkhagvasuren

    Bella Lkhagvasuren

    2020/11/30 at 16:09

    Covid -s bolood end ch bas delguuriin ezed humuusiin online-r zahialsan hunsiig tsugluuldag ajil hiigeed l yavj bnada. Udahgui tsag saihan bolhoor bugd uursdiin ajilaa hiih bhaa

  20. ODgerel Odko

    ODgerel Odko

    2020/11/30 at 18:01

    Цаг үеийн байдлыг зөв ашиглаж бна .
    Туршлага болно
    Мундаг бна .

  21. Д. Мөнх-жаргал

    Д. Мөнх-жаргал

    2020/11/30 at 18:24

    Манаы залуус үлгэр аваасай

  22. Lanzad Tsedenbal

    Lanzad Tsedenbal

    2020/11/30 at 18:42

    Hul tulguur ugui tengert iavsnaas Huluuruu gishgesen gazar deeree iavah zuv shiidver gargajee.

  23. Jambaldorj Namjil

    Jambaldorj Namjil

    2020/11/30 at 20:49

    Ёстой мундаг залуу.

  24. Манай лангуучдаас илүү юм байна. Хүний байранд хүний юм зарж ашиг олдгийгоо ажил гээд бодчихсон хаалаа боолоо гэж уйлагнана.

  25. Tsetsgee Batmonx

    Tsetsgee Batmonx

    2020/11/30 at 22:08

    2mergejilti mundg zaluu bn az jargal xusei

  26. Alisha LS

    Alisha LS

    2020/12/01 at 10:38

    Ajil golj tom tom peediigeed, eej aaviigaa zulgaadag zaluus suraltsmaar yumda

  27. Narantsetseg Tsermaa

    Narantsetseg Tsermaa

    2020/12/01 at 21:34

    Мундаг ухаантай хүү байна шүү эр хүн тугч барина тугалч хариулна гэж энэ дээ удахгүй нисэнэ шүү дээ

  28. Gegee Gerelee

    Gegee Gerelee

    2020/12/01 at 21:39

    Dudahgui mungun tsagaan hulegeeree zawgui nuseh eruul dewshuuliya.

  29. Baagii Baagii

    Baagii Baagii

    2020/12/01 at 21:40

    tsag uye ymar bn tuuntei l zohitsoj amidarnashude

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *