Хүний биеийн хамгийн хүчтэй цэг: Стрессээс үүдэлтэй сэтгэл зовнил болон өвчин зовиурыг тэр дор нь эдгээнэ

2

Хүний биеийн хамгийн хүчтэй цэг (Күнзийн цэг): хүний биеийн хүч чадал оршин буй газрыг илтгэнэ. Саяхнаас эхлэн архаг стресс дэлхийн нийт хүн амд тулгамдаж буй асуудал болж хувирсан. 21-р зууны томоохон бэрхшээлүүдийн нэг гэж хэлэхэд ч болно. Сар эсвэл жилээр үргэлжилж, амьдралд нөлөөлж эхэлдэг бөгөөд бие организм өвчлөх гол үндэс болдог.

Архаг стресс зөвхөн ааш зан болон сэтгэл санаанд нөлөөлөөд зогсохгүй, давхар хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа, хэвлийн таргалалт, хараа муудах, анхаарал төвлөрөхгүй байх, өглөөгүүр толгой эргэх болон дотор муухайрахад хүргэнэ.

Харин эд эрхтний хувьд, архаг стресс нь цөсөнд хамгийн сөргөөр нөлөөлдөг байна. Мөн гэдэс дотрыг хямраана.

Үр дүнд нь цөсний үрэвсэл, цөсний өвчин үүсгэж, дараа нь цочмог үрэвсэл болгож, цөсийг хавагнахад нөлөөлнө: улмаар цөсөнд элсэрхэг чулуу бий болно. Ингэснээр цөсөө авахуулах эрсдэлтэй нүүр тулгардаг байна.

Хэрхэн үүнээс сэргийлэх вэ? Хэрхэн эмчлэх вэ?

Хойд зүгт алдаршсан хамгийн үр дүнтэй аргыг одоо Өмнөд зүгийнхэн хүртэл мэддэг болсон, энэ аргын тусламжтай цочмог болон архаг стрессээс тэр дорхноо ангижирч болох бөгөөд үүний тулд биологийн идэвхтэй цэг болох “Фен Чи”-г идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ цэгийг өөрөөр “Сүнслэг биеийн цэг” эсвэл “Күнзийн цэг” гэж нэрлэдэг.

Хятадын алдарт философич, уран сэтгэгч Күнзийн хувьд үргэлж энэ цэгийг мэддэг байсан бөгөөд тэр ч үүднээсээ өөр нэр алдрыг хүртсэн – бахархал. Тэр энэ цэгийн талаар “Оюун бодлыг гайхалтай цэгцлэгч, зүрхийг тайвшруулагч, нүдийг гэрэлтүүлэгч.” хэмээн хэлж байжээ.

Ерөнхийдөө Хятадууд “Хүмүүсийн амьдрал 3 цэгээс бүрддэг гэж үздэг: Хоол боловсруулах эрxтэн бол Чингис хааны цэг, цаг хугацааны цэг бол Жу Сан-ли цэг, харин оюун бодлын цэг бол Күнзийн цэг.”

Түүнчлэн уг цэг дээр дарснаар архаг стрессээс ангижраад зогсохгүй, эрүүл тархитай болно гэдгийг хэлмээр байна.

“Күнзийн цэг” дагзны яснаас доош ойролцоогоор 2.5 см-т оршино, үсээр халхлагдсан байж болно.

Энэ цэг дээр та хуруу эсвэл харандаагаар дарж болно – мохоо, хуванцар харандаа. Зөөлнөөр, цагийн зүүний дагуу хөдөлгөнө – 5 минут.

Толгойн баруун эсвэл зүүн талд байрласан байж ч болно – хоёр талтай.

Хэрэв та баруун гартай бол Фен-Чи цэг баруун тал руу байна, харин эсрэгээрээ хэрэв та солгой гартай бол зүүн тал руу байна. Аль гартайгаас хамаарч, хоёр цэг дээр зэрэг нөлөөлж ч болно.

Дээр дурдсанчлан энэхүү цэг дээр дарснаар ходоод гэдэсний замыг эмгэгээс сэргийлж, цөсний үйл ажиллагааг сайжруулна.

Мөн толгой өвдөх, нүд үрэвсэх, нулимс гоожих, толгой эргэх, сонсгол муудах, даралт ихсэх, мэдрэл муудах болон сэтгэлээр унах үед энэ цэг дээр дарах юм бол эдгээр асуудлуудаас ангижруулна.

23
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Purev Battsetseg

    Purev Battsetseg

    2019/04/25 at 20:15

    Greibel Battuya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *