Тасалгааны ургамлаа арчлах хамгийн үр дүнтэй 16 зөвлөмж

1

Гэртээ тарьсан ургамлууддаа санаа тавьж чадахгүй арчилгааг нь дутаах явдал олон тохиолддог. Түүндээ санаа зовж стресстээд байгаа бол яг одоо энэхүү нийтлэлийг уншаад асуудлаа шийдээрэй. Тасалгааны ургамал нь зөвхөн бидний амьсгалж буй агаарыг цэвэршүүлээд зогсохгүй биднийг илүү аз жаргалтай болгож байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс яг одоо гараад цэцэг худалдаж аваад ширээн дээрээ тавихыг зөвлөж байна. Бид энэхүү нийтлэлдээ ургамлыг арчлах, хамгаалах бүх төрлийн зөвлөгөөг багтаалаа.

Уншигчдын маань зүгээс бидэнд илгээсэн зарим зөвлөгөө

  • Би ургамалтайгаа ярилцдаг, бүр дуу дуулж өгдөг. Үнэхээр нөлөөлдөг эсэхийг нь мэдэхгүй ч одоогоор маш гоё ургасаар л байна. Нэмж хэлэхэд би ургамлаа 7 хоногт нэг удаа усалж, 6 сар тутамд нэг удаа борддог.
  • Цэцэгс өдөр бүр дор хаяж 1-2 цаг хангалттай гэрэл, агааржуулалттай байх ёстой. Хэрэв бид шүүслэг ургамлын тухай ярьж байгаа бол нарны гэрэл бүр ч их шаардагдана. Мөг хүйтний улиралд цэцгийг аль болох бага усалж байх хэрэгтэй.
  • Хэрэв ургамлын хөрсөнд нуугдаж буй элдэв өт, хорхойноос салахыг хүсвэл усанд бага зэрэг угаалгын нунтаг (хувцсаа угаадаг вок байж болно) хийж буцалгаад түүнийгээ хөргөнө. Хөрсөн усаа шүршигч саванд хийгээд ургамал руугаа цацна. Угаалгын нунтаг ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй.
  • Ургамлын хөрсөнд самар хийгээд зуны улиралд долоо хоногт нэг удаа, өвлийн улиралд хэдэн долоо хоногт нэг удаа усална. Борооны улиралд цэцгээ аль болох гадаа байлгах хэрэгтэй. Бороон дуслууд цэцгийг маш үзэсгэлэнтэй болгодог. Навчийг цэвэрлэхийн тулд жүржийн хальс ашиглана, шоргоолж эсвэл бусад хорхойноос хамгаалахыг хүсвэл синамоны нунтаг цацаж өгөөрэй. Мэдээж маш их хайрлаж ургуулахаа мартаж болохгүй.

  • Цэцгэнд үүссэн цагаан толбыг арилгахын тулд усанд бага зэрэг цагаан цуу хийгээд навч руу нь цацаж өгнө.
  • Шүүслэг ургамлыг сард хоёроос ихгүй усалдаг байх ёстой. 2 долоо хоногт нэг удаа гэсэн үг. Мөн нарны шууд тусгалаас хол байлгаарай.

 

 

  • Жишээлбэл, потос ургамлыг усанд ургуулах боломжтой. Усыг нь тогтмол нэмж байх хэрэгтэй. Хэрэв ёзоор гарахгүй удвал усыг нь бүхэлд нь сольж бохирдсон хэсгүүдийг нь цэвэрлэх ёстой. Ёзоор олон гарах нь хөрсөнд шилжүүлэхэд давуу тал болохоос гадна нарны тусгалаас өөрийгөө хамгаалах чадвартай болгодог.
  • Будаа угаасан усаа асгалгүй хадгалж цэцгээ усалж байгаарай. Цагаан будаа угаасан ус нь витаминаар баялаг тул тасалгааны ургамал ургахад нэн тустай.

  • Цэцэг усалдаг усандаа 3 долоо хоногт нэг удаа элсэн чихэр хийгээд үз. Цэцэг тань маш их баярлах болно.
  • Ургамлын хөрсийг солиход 3 төрлийн хөрс ашиглаж болно: чийглэг, хагас чийглэг, хуурай. Мөн жижиг чулуу хольж болно.
  • Хөрсөн дээр нь тогтмол өндөгний хальс хийж бай. Хоёр долоо хоногт нэг удаа хийвэл тохиромжтой. Мөн өвлийн цагт бага услаарай. Байнга харж, анхаарч байвал цэцэг сайн ургадаг.
  • Кофены шаар ч мөн үр дүнтэй. Ногоо чанасан усыг хөргөж байгаад хийж болно.
© Myimagine / Depositphotos © Katyjay / Depositphotos © zigzagmtart / Depositphotos
  • Хэрэв цэцэг хэт их хуурайшсан бол хөрсөн дээр нь бөмбөлөг үүсэхээ больтол маш сайн услаад өгөх хэрэгтэй. Тэгж чадвал цэцэг удалгүй хэвийн байдалдаа орох болно.
  • Ургамлын навчийг гялалзсан өнгөтэй болгохын тулд гадил юм уу авокадоны хальсаар арчих хэрэгтэй. Наалдамхай талаар нь арчих ёстой шүү.
  • Мөн агаар сэлгэлт муутай бол анхнаасаа ургамал тарих хэрэггүй.
  • Ургамлын навчин дээр цагаан толбо гарч ирэх нь чийгийн хорхойн хор нөлөө юм. Тэрхүү хөнөөлт хорхойг зайлуулахын тулд навчнуудыг савангаар угаах хэрэгтэй.

Танд энэхүү жагсаалтад нэмэх ургамал арчлах арга, зөвлөмж бий юу. Уншигчдад маань туршлагаасаа хуваалцаж сэтгэгдэл бичээрэй.

46
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Tserendolgor Tumen

    Tserendolgor Tumen

    2020/05/27 at 12:36

  2. Наранцэцэг Ц.

    Наранцэцэг Ц.

    2020/05/27 at 15:34

  3. Наранцэцэг Ц.

    Наранцэцэг Ц.

    2020/05/27 at 16:12

  4. Б. Манлай

    Б. Манлай

    2020/05/27 at 17:17

    Munjuu Dorj

  5. Enkhjn

    Enkhjn

    2020/05/27 at 21:22

    Сарангоо Батбаяр😂😂

  6. Amarjargal Erdene

    Amarjargal Erdene

    2020/05/27 at 23:17

  7. Энхтүвшин Нарангарав

  8. Redkaa Pisdrum

    Redkaa Pisdrum

    2020/05/28 at 00:33

    Очирбат Доржсүрэн

  9. Баяраа Баяа

    Баяраа Баяа

    2020/05/28 at 12:58

    манаи цэцэг ургалт нь зогосчоод баина яах ёстой вэ.

  10. Ynjindulam Ynjaa

    Ynjindulam Ynjaa

    2020/05/28 at 23:37

    үү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *