Хэрэв та уурлаж бухимдсан чигээрээ унтвал танд тохиолдож болох 5 таагүй зүйл

0

Уур бухимдалтайгаар орондоо орох нь таны хувьд мэдэрч болох хамгийн таагүй зүйлсийн нэг гэдэг нь мэдээжийн хэрэг болов уу. Сэрүүн байх үедээ бид сэтгэлзүйгээ хянаж, тайвшрах зэрэг хариу үйлдлийг үзүүлэх боломжтой байдаг. Харин бухимдал тээж унтах нь бага зэргийн асуудлыг ч дэвэргэж, уран зохиолын ээдрээ мэт явдлыг эхлүүлэх нь бий.

1. Бухимдал таны тухтай унтах боломжийг үгүй хийнэ

Стресс болон хүнд мэдрэмжүүд нь таныг бие физиологийн хувьд тэмцэх эсвэл тулалдах хариу үйлдэл үзүүлэхэд хүргэж байдаг аж. Ийм нөхцөл байдалд унтах маш хүндрэлтэй болох нь мэдээж. Мөн түүнчлэн дутуу нойр авах нь бухимдал төрүүлж байдаг нь нотлогдсон баримт билээ. Иймээс бухимдалтай унтах нь таны нойронд сөргөөр нөлөөлж улам бүр стресс нэмдэг ажээ.

 

2. Уур бухимдал таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

Эрдэмтдийн үзэж байгаагаар хүний нойрны чанар эрүүл мэндэд шууд нөлөөтэй байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл нойр бол нэгэн төрлийн эмчилгээ бөгөөд бидний сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг тогтворжуулж байдаг ажээ. Гэвч уур бухимдал болон стресс нь биеийн энэхүү үйл ажиллагааг үгүй хийж байдаг бөгөөд таныг илүү уцаартай, бухимдангуй нэгэн болгож өөрчлөх болно. Энэ байдал даамжирсан тохиолдолд нойргүйдэл үүсэх, хар дарах зэрэг сөрөг нөлөө ажиглагдах бөгөөд сэтгэлийн дарамт ч бий болгох эрсдэлтэй.

 

3. Унтсаны дараагаар таагүй мэдрэмжүүдээ мартах тун хүндрэлтэй болсон байдаг

Судлаачдын хэлж байгаагаар унтах нь өмнө мэдэрсэн сөрөг мэдрэмжүүдээ мартах үйл явцыг илүү хүндрэлтэй болгож байдаг гэжээ. Унтах үед хүн өөрийн бүхий л сэрэл мэдрэмж болон бодлуудаа богино болон урт хугацааны ой санамж руу хадгалж байдаг гэнэ. Харин уур бухимдалтай холбоотой бүхэн биднийг унтах үед урт хугацааны ой санамж руу очих бөгөөд энэ нь таныг илүү хүнд нөхцөл байдалд хүргэх эрсдэлтэй.

 

4. Уур бухимдал нинжин сэтгэлийг үгүй хийдэг

Оройн цагаар хүмүүс хамгаас найрсаг бөгөөд зөөлөн болсон байдаг нь нууц биш. Харин ууртайгаар орондоо орох нь таагүй уур амьсгалыг ойр дотнынхондоо үүсгэх нөхцөл болдог. Өөрөөр хэлбэл ханьтайгаа муудалцах, үл ойлголцол үүсэх магадлал бий болдог ажээ. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилсэн тохиолдолд таны харилцаанд ан цав суухыг ч үгүйсгэхгүй.

 

5. Таны хайртай хүнд таагүй мэдрэмжийг төрүүлж эхэлнэ

Хэрэв маргаан дунд та хөнжлөө нөмрөөд хамтрагчаа тоохгүй орхихоор шийдвэл энэ нь түүнд таны хувьд ялалт л чухал болохоос эрүүл харилцаа төдийлөн чухал биш гэсэн сэтгэгдлийг төрүүлэх нь дамжиггүй. Харамсалтай нь бидний гол санаа ийм биш байдаг ч бид энэ үйлдлийг хийчихсэн байдаг. Тиймээс санал зөрөлдсөн бол асуудлаа хэрхэн шийдэх нь таны харилцааг бэхжүүлэх эсвэл үгүй хийхийг шийдэх учир болгоомжтой хандах нь чухал.

Уур бухимдалтай шөнийн дараагаар өглөө нь таны сэтгэлзүй ямар байдаг вэ?

14
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *