
Дэлхийн гар утасны зах зээлд тэргүүлэгч Apple брэндийн ухаалаг гар утасны хамгийн сүүлийн хувилбар болох iPhone 5 гар утас худалдаанд гараад нэг жилийн хугацааг өнгөрүүлэх гэж байна. 2012 оны 9-р сарын 12-нд танилцуулах үйл явдал нь болж, 14-нд урьдчилсан захиалгаа авч, 21-нд худалдаанд гарсан энэ загварын дараах хувилбарын тухай үй олон таамаг, хэлэлцүүлэг өрнөсөөр байгаа ба энэ жил хэрэглэгчдэд хүрнэ гэгдэж байгаа iPhone 6 ухаалаг гар утасны бас нэгэн концепци хувилбарын тухай мэдээллийг та бүхэнд толилуулъя. Ирмэггүй Ретина 2 дэлгэц нь уг гар утасны үзэмжийг улам нэмсний дээр бат бөх Горилла Гласс /Gorilla Glass/-ын оронд графин /graphene/ хэмээх карбоны хоёр ба түүнээс дээш хэлбэрт химийн элементийг хамгаалагч давхарга болгон ашиглажээ. Түүнчлэн карбон фибер гэр, 20 мегапикселийн камер, нүүрний 8 мегапикселийн Фейстайм /Facetime/ камер, 2,8 гигагерцийн Куад Кор /Quad Core/ А7 хос процессор, 4 гигабайтын түр санах ой /RAM/ гэсэн тоноглолтой байх гэнэ.













uniQu3
2013/08/08 at 14:50
Үзэмжээрээ бол гоё л харагдаж байна л даа гэхдээ бат бөх биш харагдаж байна. Хажуу талаар нь унагаавал дэлгэц нь амархан хагарах юм шиг байна. Гэхдээ энэ зүгээр цуурхал!