“Тэд яаж үүнийг барьсан юм бол оо?” хэмээн өөрийн эрхгүй дуу алдахад хүргэх 14 барилга байгууламж

2

Манай дэлхий дээр төрөл бүрийн үзүүлэлтээрээ биднийг алмайруулах олон сайхан барилга байгууламж бий: хэмжээ, гоо үзэсгэлэн, гоёл чимэглэл, хэлбэр дүрс бас архитектурын этгээд шийдэл. Гэхдээ бас өөр зүйл ч бас байх ажээ.

Өнөөдөр та бүхний анхаарлыг нийтэд дасал болсон тийм барилга байгууламжаар татахгүй (энд ямар ч Египетийн пирамидын төрлийн зүйл орохгүй). Ер нь ийм зүйл барьж болдог юм уу гэсэн ойлголтыг төрүүлэх барилга байгууламжийг л сонирхуулна. Хамгийн сонирхолтой эдгээр дуу алдам барилга байгууламжийн ихэнхийг нь өнгөрсөн зуунд барьсан. Гайхалтай гэхгүй өөр юу гэх билээ?

1. Veluwemeer усан гүүр, Нидерланд

HadderzTV

2002 онд нээгдсэн.

 

2. Мадонна делла Корона сүм, Итали

iamstephen

Бальдо уулыг ухаж барьсан сүм юм. Сүмийн анхны барилга нь өдгөө 400 жилийн настай болоод байна.

 

3. “Хабитат 67”, Монреаль, Канад

Tropical_Jesus

Тус комплекс 1967 онд баригджээ.

 

4. Cliff House зочид буудал, Сан-Франциско, АНУ

amusingplanet

1858 онд баригдсан. Нурах аюултай хадны өнцөг дээр барьсан, гэхдээ түүнийг буулгах шалтгаан нь 1907 оны гал түймэр байлаа. Яг энэ газар нь арай даруухан хувилбарыг нь дахин барьжээ.

 

5. Grotta Palazzese зочид буудал, Итали

GandalfTheWhey

Зочид буудлын ресторан яг хадан цохион дотор байрладаг.

 

6. InterContinental Wonderland амралтын зочид буудал, Шанхай, Хятад

brotherbabbo
Merrick_919

Хаягдсан карьер ашиглан барьсан бөгөөд 2018 онд нээгджээ.

 

7. Сетениль-де-лас-Бодегас хот, Испани

9w_lf9

Эгц хадны доор байрлах хот. Хотын байшингуудын ихэнх нь хадан чулууг тааз, хана болгон ашигладаг.

 

8. Modscape компанийн хадан цохион дээрх байшин, Виктория, Австрали

TX908

Энд ганц хоёр өдөр хономоор байна уу?

 

9. Жули дэх модон гүүр, Дагестан

UpstairsNorth

Ганц ч хадаас ашиглаагүй гэдгээрээ гайхагдана. 200 жилийн тэртээ баригдсан гүүр.

 

10. Кайласанатха хийд, Энэтхэг

RIPJ4WZ

МЭ 760 онд баригдсан. Хадыг дээрээс доош нь нүхэлж барьснаараа гайхагддаг.

 

11. Ашиглаж байсан давсны Салин Турд уурхай дахь цэнгэлдэх хүрээлэн, Румын

schlorpsblorps

Үзэж харах л ёстой газруудын нэг, энд үнэхээр хөгжилтэй. Уурхайд завины зогсоол, алсыг харагч бас мини гольф бий.

 

12. Мадаин-Салих ордон, Саудын Араб

innuendoPL

Ойролцоогоор МЭ 1 дүгээр зууны үед аварга том бул чулуугаар бүтээжээ.

 

13. “Үл үзэгдэгч байшин”, Шинэ Өмнөд Уэльс, Австрали

I_Am_Err00r

Дов дотор шууд барьсан байшин.

 

14. Магдебургийн усан гүүр, Герман

Waadi

Гүүрний урт 918 метр. Эльба-Хафель болон Дундад Германы сувгийг холбодог. Дэлхий дээрх хамгийн урт усан гүүр юм.

293
ГайхмаарГайхмаар
42
ГоёГоё
27
БахархмаарБахархмаар
25
Ха ХаХа Ха
20
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
13
ХарамсалтайХарамсалтай
11
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Amarbayr Turtvwshin

    Amarbayr Turtvwshin

    2020/09/23 at 00:17

    oo my god

  2. Гайхалтай юмаа

  3. Munkhjargal Gantumur

    Munkhjargal Gantumur

    2020/09/23 at 18:55

    Гайхалтай сайхан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *