Амьдрахад хамгийн таатай, найдвартай давхаруудыг мэргэжилтнүүд зөвлөж байна

1

Зарим нэг нь нэг давхарт амьдрахыг илүүд үздэг бол нөгөө хэсэг нь өндөрт байхыг сайхан гэдэг. Аль нь зөв талаарх маргаан хэзээ ч дуусахгүй биз ээ. Иймээс хаана амьдрах нь илүү зөв бэ гэдэг талаар шинжлэх ухааны үндэстэй хандах гэж үзье. Энд зөвхөн хотын олон давхар байрны талаар ярьж байгаа билээ.

Нэг давхарын сайн ба муу тал

Нэг болон доод давхаруудын маргашгүй нэг давуу тал бол газартай ойрхон байх, орчин тойрноо мэдрэх бодит мэдрэмж, түүнээс улбаалах сэтгэл зүйн таатай орчин юм

Муу тал нь:

  • Агаарын солилцоо муу
  • Эхний 3 давхаруудын цонхыг мод хаах нь элбэг байдгаас харанхуйлах, хэт чийгшлээс шалтгаалан мөөгөнцөр болон элдэв бактери үржих нөхцөл бүрддэг.
  • Хэрвээ таны цонхны ойролцоо байрны чинь авто зогсоол байдаг бол тоос шорооны үүр уурхайн хажууд амьдарч байна.
  • Машины утаа угаар, халсан асфальт зэргээс шалтгаалан зүрх судасны болон уушгины өвчин тусах магадлал нэмэгдэнэ.
  • Дуу чимээ ихтэй.

Эдгээр сул талуудыг өөрчлөх арга:

  • Харанхуйлдаг байр орон сууцаа байнга агааржуулж байх.
  • Шалаа үргэлж угааж байх.
  • Янз бүрийн агаар шүүгч, ионжуулагч хэрэглэх, том навч бүхий гэрийн ургамал тарих.

 

Өндөрт амьдрахын сайн ба муу тал

Өндөрт амьдрах сайн талууд:

  • Агаар цэвэр, машины утаа болон тоос бага
  • Дуу чимээ харьцангуй бага
  • Үзэгдэх орчин

Дутагдалтай талууд:

  • Зарим нэг хүний сэтгэл зүйд нөлөөлж болох ба элдэв айдас буюу фоби-той болох магадлалтай. Өндрийн болон битүү савны айдас… зэрэг. Мөн уур уцаартай болох, депресст ч орж болно.
  • 7 давхараас дээш соронзон орны үйлчлэл суларч эхэлдэг. Хэрвээ хүн сулхан соронзон орны орчинд удаан хугацаагаар байвал дархлаа сулрах, зүрх судасны ажиллагааны хэм алдагдах, мэдрэлийн системд зарим өөрчлөлт ордог.
  • Үйлдвэрлэлээс үүсэх хорт бодисууд 30 болон түүнээс дээш метрийн өндөрт хуралдаж байдаг. Хэрвээ та үйлдвэр, заводтой ойрхон амьдардаг болоод салхины чиглэл үйлдвэрээс тань руу чиглэж байвал та аюултай нөхцөлд амьдарч байна.

30 болон түүнээс дээш давхарын муу талууд:

  • Агаар маш их хуурай, цонх бүтэн онгойлгох боломжгүй зэргээс шалтгаалан заавал агааржуулагч байх шаардлагатай.
  • Гал түймрийн аюул. Галын аврагчид түймрийн үед тийм өндөрт гарах магадлал бага учир нисдэг тэрэг хүлээхээс өөр гарцгүй.
  • Хэт авианы аюул. Газар дээр энэ нь бараг мэдэгдэхгүй бол өндөрсөх тусам хэт авианы хэлбэлзэл ихсэн таны дотор эрхтний хэлбэлзэлтэй таарч, хэвийн ажиллагааг нь алдагдуулж болзошгүй.
  • Өндөр хурдны лифт тогтмол хэрэглэх явцад таны биед их ачаалал ирнэ. Зарим хүмүүс өндрийн огцом өөрчлөлтөд их мэдрэг байдаг ба эмч нарын тооцоолсноор 50 давхар луу лифтээр гарах нь хагас цаг гүйсэнтэй адил ачаалал авдаг гэнэ. Хамгийн гол нь та тэр ачааллыг хэдхэн секундэд авч байгаа гэдгийг бодох ёстой.

 

Эмч нар зөвлөж байна

Цэвэр агаар болон сэтгэл зүйн орчинг тооцвол 5-7 давхар хамгийн боломжийн амьдрах орчин гэнэ. Автомашины утаа 5 давхараас дээш явахгүй, үйлдвэрийн хорт утаа 7 давхараас доош орохгүй учраас тэр. Ердөө л энэ.

Гэхдээ хамаг зүйл таны амьдарч буй байрны орчин нөхцлөөс шалтгаална. Хэрвээ таны 5 давхарын цонх шууд л автомашины гол урсгал руу харж байвал “5-7 давхрын хууль” танд үйлчилнэ гэдэг худал хэрэг. Мөн та амьд байгалийн орчинд баригдсан олон давхар байрны нэг давхарт амьдрах бол бас нэг өөр хэрэг.

Ямар ч байсан та одоо шинээр байр худалдан авах болон түрээслэх гэж байгаа бол яаж сонголтоо хийх тал дээр анхаарах зүйлтэй боллоо. Харин та аль хэзээний өөрийн байртай болоод тэр нь “буруу” давхарт байгаа бол заавал сольж, зарах хэрэгтэй гэсэн үг биш. Аль болох сайн агааржуулж, чийгшүүлж байх хэрэгтэй.
Харин ойлгомжгүй, эдгэдэггүй өвчин таныг ороогоод байвал оршин суудаг давхарынхаа өндрийн талаар эмчтэйгээ зөвлөлдөж үзвэл буруудахгүй болов уу.

34
ГоёГоё
16
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

27 Сэтгэгдэл

  1. Jargal Jagaa

    Jargal Jagaa

    2017/12/13 at 15:29

    Narhan Nami

  2. Jargal Jagaa

    Jargal Jagaa

    2017/12/13 at 15:29

    Narhan Nami

  3. Tungaa Erdenee

    Tungaa Erdenee

    2017/12/13 at 16:35

    Uka Uka Saihnaa Batsaihan

  4. Tungaa Erdenee

    Tungaa Erdenee

    2017/12/13 at 16:35

    Uka Uka Saihnaa Batsaihan

  5. Орхон Туул

    Орхон Туул

    2017/12/13 at 16:48

    би бас ингэж боддог шүү зөв л юм бна

  6. Орхон Туул

    Орхон Туул

    2017/12/13 at 16:48

    би бас ингэж боддог шүү зөв л юм бна

  7. Gegeenzaya Purevdorj

    Gegeenzaya Purevdorj

    2017/12/13 at 17:40

    Zumpe Purevdorj

  8. Gegeenzaya Purevdorj

    Gegeenzaya Purevdorj

    2017/12/13 at 17:40

    Zumpe Purevdorj

  9. ?????

    2017/12/13 at 17:54

    medmeercyum bna

  10. Gankhuyag Natsag

    Gankhuyag Natsag

    2017/12/13 at 17:59

    Манайх шиг өргөн уудам газар нутагтай улс хамгийн дээд тал нь 9 давхар баймаар юм! Өндөр байшингууд хоорондоо 5 метр ч хүрэхгүй нар салхих, цонх хаагаад

  11. Gankhuyag Natsag

    Gankhuyag Natsag

    2017/12/13 at 17:59

    Манайх шиг өргөн уудам газар нутагтай улс хамгийн дээд тал нь 9 давхар баймаар юм! Өндөр байшингууд хоорондоо 5 метр ч хүрэхгүй нар салхих, цонх хаагаад

  12. Jako Jayungoo

    Jako Jayungoo

    2017/12/13 at 20:41

    Gavaanaa Engd manaih yag tohirson goe davhartn amidardag yum bn shde

  13. Jako Jayungoo

    Jako Jayungoo

    2017/12/13 at 20:41

    Gavaanaa Engd manaih yag tohirson goe davhartn amidardag yum bn shde

  14. Erdenesaikhan Dugarnyam

    Erdenesaikhan Dugarnyam

    2017/12/13 at 23:12

    Улаанбаатар хотод 5 аас 9 давхар
    барилга барих хэрэг л байх ёстой. Гэтэл одоо 1 гэрийн оронд авсан газарт нь 12 оос дээш үүгээрээ Монгол улс хөгжих үү.

  15. Erdenesaikhan Dugarnyam

    Erdenesaikhan Dugarnyam

    2017/12/13 at 23:12

    Улаанбаатар хотод 5 аас 9 давхар
    барилга барих хэрэг л байх ёстой. Гэтэл одоо 1 гэрийн оронд авсан газарт нь 12 оос дээш үүгээрээ Монгол улс хөгжих үү.

  16. Tselmeg Tse

    Tselmeg Tse

    2017/12/14 at 00:44

    Odoo ch ene dawhriin bairnuudiin une suga usuh bhdaa kkk

  17. Tselmeg Tse

    Tselmeg Tse

    2017/12/14 at 00:44

    Odoo ch ene dawhriin bairnuudiin une suga usuh bhdaa kkk

  18. Oyu Baatarzorigt

    Oyu Baatarzorigt

    2017/12/14 at 09:00

    Dorjkhand Oidov

  19. Oyu Baatarzorigt

    Oyu Baatarzorigt

    2017/12/14 at 09:00

    Dorjkhand Oidov

  20. Naraa Naraa

    Naraa Naraa

    2017/12/14 at 10:01

    Б. Даваасамбуу хардаа ханиа

  21. Naraa Naraa

    Naraa Naraa

    2017/12/14 at 10:01

    Б. Даваасамбуу хардаа ханиа

  22. Erdenechimeg Jambaldorj

    Erdenechimeg Jambaldorj

    2017/12/14 at 11:56

    Тэгээд найдваргүйд нь хэн амьдрах болж байна!? Тийм л юм бол өндөр барилгыг хориглох хэрэгтэй бус уу!?

  23. Erdenechimeg Jambaldorj

    Erdenechimeg Jambaldorj

    2017/12/14 at 11:56

    Тэгээд найдваргүйд нь хэн амьдрах болж байна!? Тийм л юм бол өндөр барилгыг хориглох хэрэгтэй бус уу!?

  24. Munxtuya Myagmarsuren

    Munxtuya Myagmarsuren

    2017/12/14 at 13:09

    Ene uneen. Manaix bichliin 8 davxart amidardag bxad eejiin maani daralt dandaa ixsdeg bsan.

  25. Munxtuya Myagmarsuren

    Munxtuya Myagmarsuren

    2017/12/14 at 13:09

    Ene uneen. Manaix bichliin 8 davxart amidardag bxad eejiin maani daralt dandaa ixsdeg bsan.

  26. Oldohbayar Davaa

    Oldohbayar Davaa

    2017/12/14 at 14:22

    Зөв л давхраа сонгочихсон юм бна…

  27. Oldohbayar Davaa

    Oldohbayar Davaa

    2017/12/14 at 14:22

    Зөв л давхраа сонгочихсон юм бна…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *