Үсийг гэмтээхгүйгээр шулуун болгох 13 төгс арга

1

Шулуун үстэй бүсгүйчүүд үсээ яаж буржийлгах вэ гэж шаналж суухад буржгар үстэй бүсгүйчүүд үсээ яаж шулуун болгох вэ гэж шаналж сууна. Үсний сэнс, индүү үсний бүтцийг гэмтээдэг, бүсгүй болгон хими хийлгэхээс зайлсхийнэ. Тийм ч учраас байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр үсээ арчлах арга хайх ажээ.

Үсийг гэмтээхгүйгээр шулуун болгох аргуудыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

Шүршүүрт орохоос л үсний арчилгаа эхэлнэ

  • Тоглоом шоглоом биш ээ. Үснийхээ төрөлд тохирох шампунь, ангижруулагч сонгохоос л эхэлнэ. Энэ тохиолдолд кератинийн агууламжтай шампунь илүү тохиромжтой – үсийг шулуун болгох үйлчилгээтэй юм.
  • Угаасны дараа ус сайн шингээдэг алчуур ашиглана. Жишээ нь, хулсны даавуугаар хийсэн алчуур эсвэл нянгийн эсрэг алчуур.
  • Үсээ хүчтэй арчихгүй, яагаад гэвэл гэмтээх эрсдэлтэй. Дуслаад байгаа усыг зөөлөн дарж л авна.

 

Самаа сонгохдоо ч ухаан зарна

  • Бөөрөнхий самнаас зайлсхий: үсийг тань шулуун болгохгүй харин ч бүр ороож орхино.
  • Самнахдаа том шүдтэй хавтгай сам ашиглана – ширэлдсэн үсийг гэмтээж угаас нь татахгүй.

 

Үсийг зүгээр самнаад л шулуун болгож болно

  • Угаасан үсийг өөрөөр нь хатаана, энэ үеэр таван минут тутамд үсээ самнана. Үсээ хэдэн хэсэг болгож хуваагаад самнахдаа зөөлөн хэдэн секундын турш самнана. Шулуун хэвээ хадгалахын тулд самтайгаа хэсэг байлгана. Үсний сэнс ашиглаж болно, гэхдээ зөвхөн хүйтнээр үлээлгэх ёстойг анхаараарай.

 

Ааштай үсийг морины сүүл болгож дуулгавартай болгоно

  • Үсээ зөв угаасны дараа чийгтэйдүү болтол нь хэсэг хүлээнэ дараа нь ардаа боогоорой. Хэрвээ боолтонд орохгүй богино үс байгаа бол невдинкээр (невидимка) дарна. Үсний сүүлийг зөөлөн самнаж ширэлдээсийг гаргана.
  • Резин бэлдээд 5-7 см тутамд үсээ дуустал нь бооно. Үсээ хаттал нь торгон алчуураар толгойгоо бооно. Хатсаны дараа резинийг аваад самнаарай.

 

Латин америкчуудын аргыг ашиглаж болно

  • Латин америк бүсгүйчүүд үсээ шулуун болгох өөрсдийн нууцтай – “тога” гэх техник ашигладаг. Халуун орны бүсгүйчүүд үсээ угаагаад хүйтэн агаараар үсээ хатаана. Арай хатаагүй байхдаа нь үсээ хавчаараар дарж хавчдаг. Өглөө шув шулуун торгомсог үстэй босох ажээ

 

Үс бэхжүүлэхэд гоо сайхын бүтээгдэхүүн багахан ашиглая

  • Шулуун болгоход тос түрхэх

Цэвэрхэн бас чийгтэй үсэнд түрхэнэ, үсний нийт уртад түрхээд хатаана. Үсийг нарны туяанаас хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Ганц дутагдалтай тал бий – химийн будагтай зохицдоггүй. Химийн будгийн улмаас тос үсэнд гүйцэд шингэж үйлчилгээгээ үзүүлж чаддаггүй ажээ.

  • Үс шулуун болгох шүршдэг бодис ба бэхжүүлэх тос

Нойтон болон хуурай үсэндээ түрхэж болно. Спрейг ашиглахад амар байдаг хэдий ч гаж нөлөөтэй – ихэнх спрей силикон зэрэг нэмэлт химийн бодисын агууламжтай тул үс гэмтээх аюултай. Тосны хувьд ямар ч талаасаа сайн гэж үздэг.

Үсэндээ тогтмол хугацаанд тос эсвэл маск тавьж байх хэрэгтэй. Тос нь үсийг хүндрүүлж шулуун болгоод зогсохгүй гэмтсэн үсийг сэргээх үйлчилгээ үзүүлдэг байна.

  • Тосон маск

Адил хэмжээгээр олив, кастровын болон репейн тос холино. Тосны хэмжээ нь үсний урт, өтгөнөөс шалтгаалах юм. Тосоо сайтар холиод халуун усны ууранд барьж бүлээсгээд үсний уг болон нийт уртад түрхэнэ. Бүлээн алчуураар боогоод 40 минут байлгана.

  • Оливын тос

Хэрвээ гар дор дээрх гурван тос бэлэн байхгүй бол нэгээр нь ч маск тавьж болно. Ойролцоогоор гурван хоолны халбага оливийн тос бүлээсгэнэ. Үсэндээ түрхээд бүлээн алчуураар бигнэж бооно. Унтахдаа түрхээд хонуулбал илүү үр дүнтэй.

Энэ маскыг угааж цэвэрлэхэд амаргүй. Магадгүй шампуниар хэд хэдэн удаа угааж таарах болов уу. Нимбэгийн шүүс хольсон 1 литр орчим бүлээвтэр усаар угаавал илүү үр дүнд хүрнэ.

 

Бас нэгэн үнэнч туслах – өнгөгүй хна

  • Буржгар үстэй олон бүсгүйчүүд ашигладаг бас нэгэн шалгарсан арга. Хна нь үсийг бүдүүрүүлж хүндрүүлдэг учраас илүү шулуун болгоход нөлөөлдөг. Мөн хаг болон салаалсан үсийг эмчилнэ.

Та үс шулуун болгох өөр бусад аргуудыг ашигладаг байх, тэдгээр аргуудаасаа сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

15
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Diishaakhuu Erdene Tuya

    Diishaakhuu Erdene Tuya

    2017/12/12 at 09:16

    Нандин Эрдэнэ Нандиа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *