Бусдаасаа арай аюул багатай 7 төрлийн түргэн хоол

2

Түргэн хоол гэхээр л калори өндөртэй, аюултай гэсэн бодол орж ирдэг хэдий ч өөрсдийгөө хааяа ч болов гамбургер, шаурмагаар эрхлүүлж орхино. Түргэн хоолны газар илүү аюул багатай хоол идэж болох уу? Хэрвээ хичээвэл болно оо.

Ямар төрлийн түргэн хоол идэж болох вэ? Та бүхэндээ түргэн хоол идэх боломжийг нээж байна.

1. Тахианы эсвэл загасны махтай бургер

Бургер сонгохдоо махыг нь тосонд биш грилдэж шарсныг нь сонгохыг хичээгээрэй. Гэхдээ үхрийн эсвэл тахиа, загасны махтай бургерийн сонголт хийхээр байгаа бол сүүлчийн хоёр хувилбарыг сонгоно. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бага.

Бургерийг бяслаг, гахайн утсан махаар амтлахын оронд ногоо тавихыг хүс. Майонез зэрэг өөр бусад төрлийн соусаар амтлуулах хэрэггүй. Гич, кетчуп зэрэг нь хортой орцын агууламж ихтэй байдаг.

 

2. Салат

Өнөөдөр бүх л ресторанууд шинэ ногооны салатаар үйлчилж байна. Улаан лооль, навчит ногоо зарим нэг нь бүр далайн гаралтай бүтээгдэхүүнтэй. Тахианы махтай салат зооглож болж байна, ямартай ч бусад төрлийн түргэн хоолноос хор бага.

 

3. Тахианы наггетс

Тахианы цээж мах – эрүүл мэндэд тустай. Гэхдээ тахианы наггетсийн хувьд бол маш их тосонд чанаж шаржигнуур болгодог. Буцалж байгаа тосонд болгосон хоол хүнс хүний эрүүл мэндэд хортой. Тийм учраас хорыг нь багасгахын тулд шаржигнуур хэсгийг нь салгаж хаяарай.

 

4. Сам хорхой

Сам хорхойн мах эрүүл мэндэд тустай. Кали, кальци, фосфор, натри, магни, С, Е болон Д амин дэм агуулдаг. Сам хорхойг болгох технологи нь яг л тахианы наггетстай адил.

 

5. Шаурма

Шинэхэн ногоо, исгээгүй шарвинд ороож цэвэр таргаар амталсан гэрийн шаурма л эрүүл болно. Гудамжны шаурма – хордох үндсэн шалтгаан. Хэрвээ гаднаас шаурма худалдаж авахаар шийдсэн бол шинэхэн үнэр, харагдах байдал, хийсэн хугацааг нь сайтар шалгаарай.

 

6. Йогурт

Түргэн хоолны ресторанд санал болгодог. Хортой хоолны оронд эрүүл хоолоор өлсгөлөнгөө дарахаар шийдсэн бол йогурт сонго. Өлсөх мэдрэмжийг бүрэн дарж чадахгүй ч гэлээ хэсэгтээ өлсөхгүй.

Цэвэр тарагны хадгалах хугацаа богино байдаг. Хэрвээ савлагаан дээр хадгалах хугацаа нь сараар байвал нэмэлт орцтой гэж ойлгоно.

 

7. Ногоо, жимс

Түргэн хоолны олон ресторанууд үйлчлүүлэгч татахын тулд цагаан хоолтнуудад зориулсан хоолны цэс санал болгоно. Тийм учраас жимс, ногооны зүсмэл бэлддэг болжээ. Ямар нэгэн соустай лууван идвэл илүүдэл жинтэй болохгүй. Хэрвээ шарсан төмсийг өөр бусад шинэхэн ногоо, жимстэй цуг идвэл нөлөөлөх хор нь багасаад ирнэ.

Та ямар түргэн хоол идэх дуртай вэ? Сэтгэгдэл хэсгээр саналаа хуваалцаарай.

19
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *