Байнга эмчилгээ хийлгэж, эм тариа хэрэглэхээс залхаж, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө амьдралынхаа хэв маягийг эрс өөрчилж чадсан 73 настай эмэгтэй

0
  • 73 настай Joan MacDonald эрүүл мэндийн хяналтанд байж, хэнд ч хэрэггүй болсон мэт мэдрэмжээс салахыг хүсчээ.
  • Улмаар тэрээр хоолны дэглэм барьж, хүндийг өргөлтөөр хичээллэж, йог хийх болжээ.
  • Тэрээр 7 хоногийн дор хаяж 5 өдөр бэлтгэл хийхийг зорьдог.

Олон хүний хувьд нас ахина гэдэг дасгал хөдөлгөөн хийх нь багасч, идэвхгүй болохын нэр байдаг. Харин Joan MacDonald энэхүү нийтлэг ойлголтыг эвдэж, өөрийн бие галбираа залуужуулахаар эрс шийдэмгий шийдсэн нэгэн. Ердөө 3 жилийн өмнө тэрээр эмчээс бие нь маш хурдан доройтон муудаж байна гэсэн хариу сонсож, холестерин, цусын даралтаа хэвийн байлгах үүднээс тогтмол эм бэлдмэл хэрэглэдэг байжээ.

Joan MacDonald эрүүл мэндийнхээ төлөө тогтмол дасгал хөдөлгөөн хийж байхаар шийдсэн бөгөөд тэр цагаас хойш амьдралын хэв маягаа өөрчилж эхэлжээ

trainwithjoan / instagram

Эмч түүнд амьдралын хэв маягаа эрс өөрчлөхгүй л бол эмийн хамааралтай нэгэн болно гэдгийг нь сануулж байжээ. Байнга эмчилгээ хийлгэж, эм тариа хэрэглэхээс залхаж, өөрөө өөрийнхөө эрүүл мэндийн төлөө юу ч хийж чадахгүй байна гэсэн бодлоосоо салахын тулд тэрээр амьдралын хэв маягаа өөрчлөхөөр шийдсэн ажээ. Joan MacDonald-ын ээж ч түүний нэгэн адил эрүүл мэндийн шалтгаанаар шаналж байсан хэдий ч амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсч байгаагүй гэдгийг тэрээр мөн дурсжээ.

 

Өөрийг нь үргэлж хурцалж, дэмждэг охин Michelle-ийн хамтаар илүү эрүүл амьдралын хэв маягтай болохоор тэмүүлсэн байна

trainwithjoan / instagram

Түүний охин Michelle хүндийг өргөлтийн тамирчин, йогоор хичээллэдэг, мөн нэгэн фитнесс клубын эзэн бөгөөд ээждээ зориулан тусгай бэлтгэлийн хөтөлбөр гаргажээ.

 

Ийнхүү Joan MacDonald кардио дасгал хийж, йогоор хичээллэж, хүндийг өргөлт ч хийх болжээ

trainwithjoan / instagram

Түүний бэлтгэлийн эхний зорилт нь биед ерөнхий тамир болон тэсвэр суулгах явдал байв. Энэ зорилтын хүрээнд тэрээр боломжит хэмжээнд тултал бэлтгэл сургуулилтаа хөтөлбөрийн дагуу гүйцэтгэж, долоо хоногийн 5 өдөрт 2 цагийн хугацаатай бэлтгэл хийж байжээ.

 

Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд Joan MacDonald 10 насаар залуу мэт бие галбирыг олж чаджээ

 

View this post on Instagram

 

A post shared by Joan MacDonald (@trainwithjoan)

Тэрээр бэлтгэлийнхээ тухайд, “Өглөө босмогц л бэлтгэлдээ явахаар яардаг байлаа. Өглөөний 7 цагт бэлтгэлдээ орчихоод гарч ирэхэд өдөрт амжуулах ёстой бусад ажлаа хийх хангалттай их цаг гардаг юм” хэмээжээ. Тэрээр одоо ч долоо хоногийн 5 өдөрт бэлтгэлээ хийж байгаа бөгөөд харин хийдэг дасгалуудад л өөрчлөлт орсон гэжээ. Тухайлбал, тэрээр бэлтгэлийн 5 өдрийнхөө хоёр өдөрт дугуй, цамхаг зэрэг төхөөрөмжүүд ашиглан кардио дасгал хийх болсон аж.

 

Өмнө ба одоо…

trainwithjoan / instagram

MacDonald зөвхөн дасгал хөдөлгөөн хийхэд анхаарал хандуулаад зогсохгүй хоолны дэглэмээ өөрчилж, эрүүл мэндээ анхаарах болжээ. Энэ тухайд тэрээр хэлэхдээ “Одоогийнхтой харьцуулахад өмнө нь бага иддэг байсан ч хэрэглэж байсан хүнс маань төдийлөн эрүүл гэж тооцогдох хүнс байгаагүй юм” хэмээжээ.

 

Одоо тэрээр өмнөхөөсөө илүү их хоол хүнс хэрэглэдэг болсон ч жингээ хасч, эрүүл мэнд нь ч сайжирсаар байгаа аж

trainwithjoan / instagram

Өдгөө түүний зорилго нь жингээ хасах бус илүү их тамир тэнхээтэй болох болсон гэжээ. Тэрээр нэмж хэлэхдээ, “Бусдын тусламжгүйгээр таталт хийдэг болоод нилээдгүй хугацаа өнгөрсөн байна. Хэдийгээр тийм ч олон тоогоор хийж чадахгүй байгаа боловч яг л залуучууд шиг хийж сурахыг эрмэлзэж байна. Одоогоор энэ л миний гол зорилго” хэмээн ярьжээ.

19
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Saran Jadambaa

    Saran Jadambaa

    2020/12/29 at 18:11

    Woow

  2. Ажаа Мама

    Ажаа Мама

    2020/12/29 at 18:16

    Үнэн гайхалтай

  3. Magi Cegi

    Magi Cegi

    2020/12/30 at 18:08

    Гайхамшиг эр зориг тэсвэр тэвчээр

  4. М. Уянга

    М. Уянга

    2020/12/31 at 04:44

    Mindag emegtei yma

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *