Би үүнээс гэрийнхээ өнцөг булан бүрд тавьсан ба маргааш өглөө гэхэд жоомноос бүрмөсөн салж чадсан

4

Хэрвээ танай гэр хэзээ нэгэн цагт жоомтой байсан бол энэ ёстой хэцүү бэрхшээл гэдгийг сайн мэдэж байж таарна.

Маш муухай сэтгэгдэл төрүүлэх энэ амьтнаас салах их хэцүү. Гэрийн хаа сайгүй гарч ирнэ, харанхуй шөнөөр хаа нэгтээ нуугдана. Жоом нь харахад муухай төдийгүй бас олон төрлийн өвчний үүр уурхай болдог байна.

Жоомноос салахад тус болох янз бүрийн хор, хэрэгсэл зарагддаг боловч тэдгээр нь үнэтэй, хортой химийн бодис их учир хүний биед давхар сөрөг нөлөөтэй, бэрхшээлийг нэгмөсөн шийдэж чаддаггүй байна.

Ингээд танд жоомноос бүрмөсөн салах энгийн аргыг зааж өгье.

Боракс давс болон сахар

Жоом зэрэг гэрт үүрлэх шавьжийг устгах тухайд бол Боракс заавал байх хэрэгтэй.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Боракс нь шавьжны шингэнийг үгүй болгож, хоол боловсруулах системийг нь гэмтээдэг байна. Үр дүнд нь шавьж алга болж гэр орон цэвэр сайхан болно.

Жор:

Боракс болон сахар хоёроо 3:1 харьцаагаар холино. Энэ холимогоо гэрийнхээ бүх л буланд цацах ба үүнтэй ажиллахдаа гартаа бээлийтэй байхаа мартав аа. Маргааш өглөө нь шавьж хаа сайгүй үхсэн байх ба танд түүнийг цэвэрлэж хаях л үлдэнэ. Хэдэн өдрийн дараа дахин нэг давтаарай.

Зарим хүн хүнсний сод, борын хүчлийг бораксын оронд ашигладаг байна.

Анхаар: Хэрвээ гэрт нялх хүүхэд, гэрийн тэжээмэл амьтан байдаг бол энэ холимгийг ашиглахгүй байхыг анхааруулж байна.

29
ХөөрхөнХөөрхөн
25
ГайхмаарГайхмаар
24
ТэнэглэлТэнэглэл
23
ГоёГоё
17
БурууБуруу
8
Ха ХаХа Ха
7
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zandangerel Migjin

    2019/12/18 at 17:50

    Борокс давс хаанаас авах вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *