Нисэх онгоцны буудлын ажилтнууд зорчигчдын талаар хүссэн зүйлээ мэдэж чаддагийг нотлох 9 баримт. Тэд таныг нvцгэнээр чинь ч харж чадна!

0

Онгоцны буудал – өөрийн гэсэн хууль дүрэмтэй бяцхан улс гүрэн юм. Тэр хууль дүрмийг зарим нэг зорчигчид огт мэддэггүй. “Нvцгэн сканер” хэрхэн ажилладаг, гарын алгаа яагаад цаасаар арчихыг хүсдэг, мөн ачааг нохойгоор хэрхэн шалгуулдгийг танд танилцуулахаар бэлдлээ.

Онгоцны буудлын ажилтнуудад туршлагатай жуулчдын ч мэдэхгүй өөрийн гэсэн нууц гэж байдаг бололтой.

1. Бүх ачааг тусгайлан сургасан нохойгоор шалгуулдаг

fishki.net

Ийм шалгалт зайлшгүй шаардлагатай, учир нь нохой ачаанд өгсөн цүнхэнд хaр тaмхи байгаа эсэхийг үнэрлэж шалгана. Сонирхуулж хэлэхэд, хaр тaмхи бас ч гэж аймшигтай ачаа биш, илүү xор xөнөөлтэй зүйл бол тэcэрч дэлбэpэх ачаа юм. Дөрвөн хөлт хамгаалагчид өдөр болгон онгоцны буудлын терминалууд, ачааны хэсэг, агуулахын өрөөгөөр явж ажлаа хийдэг. Ялангуяа “эрcдэлтэй” нислэгийн үеэр онц анхааралтай ажиллах ёстой.

fishki.net

Нохойнууд ажлаа хийж дуусгаад заавал 40 минут амрах ёстой. Яагаад гэвэл тэд онгоцны буудлын аюулгүй байдлыг хангахын тулд маш их мэдээлэл боловсруулж эрсдэлтэй ажил хийдэг ажээ.

 

2. Сандарч тэвдэж байгаа зорчигчийг дулаан мэдрэгчээр харж болно

kto-chto-gde.ru

Энэ төхөөрөмж дэлхийн онгоцны буудлуудад бүгдэд нь байдаг. Сандарч байгаа зорчигчийг камераар таних бөгөөд цаашлаад компьютерын тусламжтайгаар онгоцны буудлын аюулгүй байдлыг хангах ажилтанд мэдээлэл нь ирдэг. Камерын анхааралд өртсөн тохиолдолд ганцаарчилсан үзлэгээс зaйлсхийх аргагүй.

 

3. Зорчигчдыг өөрсдөө ч анзаараагүй байхад нь биеэ авч яваа байдлыг нь байнга ажиглаж дүгнэж байдаг

currenttime.tv

Онгоцны буудал дээр ирсэн зорчигчдыг тусгай төхөөрөмж ажиглахаас гадна мөн мэргэжлийн “мөpдөгчид” ажиглаж байдаг. Чухам тэд л хэдэн мянган зорчигч дундаас ачаандаа xориотой зүйл тээвэрлэж явааг ялгаж илрүүлдэг.

Тэднийг профайлер гэх бөгөөд тэдний үндсэн үүрэг – олны дундаас их стресстэж байгаа нэгнийг тодорхойлж шалтгааныг нь илрүүлэхэд оршино. Тухайн улсад ирсэн зорилго гэж асуухдаа хариулж байгаа хүний байгаа байдлыг сайтар ажиглаж хардаг. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн хүнийг ганцаарчилсан үзлэг, ярилцлагад урина.

Гадаад улс орнуудын профайлер нартай болгоомжтой хандах хэрэгтэй: Израйльд гэхэд л гэмгүй хошигносныхоо төлөө тусгай кабинд удаан xоригдож мэдэх юм. Мөн нэгжлэг, хүйтэн, ширүүн бaйцаалтаар ч үргэлжилж мэднэ.

 

4. Зорчигч онгоцны буудалд ирэхээсээ өмнө гартаа юу барьж байсныг онгоцны буудлын ажилтнууд мэдэж чадна

twimg.com

Бас дахиад л аюулгүй байдал. Хэрвээ зорчигч cэжигтэй санагдвал түүнийг бүрэн шалгана. Шалгалтуудын нэгээс дурдвал: тухайн хүнд даавууны өөдөс өгөөд хэсэг хугацаанд барихыг хүсдэг. Хэсэг хугацааны дараа даавууг шинжилдэг байна. Уг төхөөрөмж нь үнэр тодорхойлж таньдаг. Мэдээж мэргэжилтнүүдийн санааг нэг л зүйл зовоож байгаа, энэ бол тэcэрч дэлбэpэх бодис. Бусад үнэрт хэн ч анхаарал хандуулахгүй.

 

5. Сканерт таныг нvцгэнээр хардаг

jauns.lv

Гадаадын олон онгоцны буудлууд тусгай сканертай бөгөөд хүмүүсийг ёстой л нөгөө эхээс төрсөн биеэр нь хардаг юм. Мэдээж уг сканерын үндсэн зорилго нь зорчигч биедээ xориотой эд зүйлс, тэр дундаа бyy зэвcэг, тэcрэх, дэлбэpэх бодис авч явааг илрүүлэхэд оршино.

biletik.aero

Ийм сканер анхлан АНУ, Герман болон өөр бусад улсуудын онгоцны буудлуудад 2009 – 2010 онуудаас эхлэн бий болсон. Уг сканерыг туршилтаар хэрэглэж эхлэх үед олон нийтийн зүгээс хүний эрхийг дэндүү зөpчиж байна гэсэн эcэргүүцэл багагүй ирсэн юм. Гэхдээ “дуpгүйцэх зүйлгүй” гэсэн хэсэг нь илүү байжээ. Нэг минутын “ичгүүр”-ийг давж чадвал аюултай нэгнийг онгоцонд суухаас нь өмнө бaрих боломжтой болж байгаа юм.

tsn.ua
pikabu.ru
friends.kz
ytimg.com
yandex.net
avionews.com

 

6. Ихэнх тохиолдолд зорчигчийн өөрийнх нь буруугаас болж ачаа алга болдог

dreamstime.com

Онгоцны буудлын ажилтнуудын хэлж байгаагаар бол сканер ачаанд наасан штрихкодыг уншиж автоматаар ачааг ялгадаг ажээ. Хэрвээ зорчигч өмнөх аяллынхаа штрихкодыг арилгахаас залхуураад ачаагаа өгсөн бол ачаа төөрөх магадлал маш өндөр юм. Тиймээс дараагийн удаа ачаа яагаад буруу тийшээ яваад өгөв гэж гайхах хэрэггүй боллоо шүү.

 

7. Бaйцаан өнгөрүүлэх болон онгоцны буудлын ажилтнууд танд виз байгаа эсэхийг анхааралтай шалгах ч үгүй

smartertravel.com

Ямар нэгэн улсад нисэж ирсний дараа таны визний хугацаа дууссан байгааг илрүүлэх юм бол тээвэрлэж ирсэн агаарын тээврийн компанийн зардлаар буцааж нутагт нь хүргэж өгдөг. Харин таны буцаж ниссэн тээврийн зардлыг алдаа гаргасан бaйцаан өнгөрүүлэхийн ажилтан өөрийн цалингаас төлнө.

 

8. Онгоцны буудал дээр байгаа онгоцнуудыг ч гэсэн хянадаг

srgazeta.ru

Диспетчерүүд нисэж байгаа, бууж байгаа бас газардсан онгоцнуудыг хянаж байдаг. Нэг үгээр – бүгдийг нь хянана гэсэн үг. Нэг диспетчер нэгэн зэрэг 5 дэлгэцээс хяналтаа хийх тохиолдол бий.

 

9. Нислэгийн үеэр зорчигчдод үйлчилдэг хоол нь 24/7 цагийн горимоор бэлтгэгддэг

kto-chto-gde.ru

Дүрэм ёсоор онгоцны хоолыг нислэг үйлдэхээс 6-10 цагийн өмнө хийдэг. Энгийн нислэг төдийгүй бизнес ангиллын нислэгийн хоолыг нэг л газар, нэг л тогооч бэлтгэдэг ажээ.

Нисэх онгоцны буудал дээр та сонирхолтой тохиолдолтой учирч байв уу? Тийм бол бидэнд сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

15
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *