Зөгий эсвэл хэдгэнэ хатгасан тохиолдолд нэн даруй хийх хэрэгтэй 5 зүйл

0

Зун бүр л бид элдэв хорхой шавьжинд бариулдаг. Тэдгээрийн хазалт, хатгалт нь ч хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах аюултай байдаг.

Манай сайтын зүгээс энэ тохиолдолд зайлшгүй хийх ёстой 5 чухал зүйлсийг нэрлэж байна.

1. Түргэн тусламж яаралтай дуудах

Хэрэв та харшлын нөлөөтэй эсвэл хатгуулсны дараа доорх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд, та эсвэл тухайн үед хажууд буй хүн түргэн тусламж нэн даруй дуудах хэрэгтэй. Үүнд:

  • Толгой эргэх,
  • Хэл хавдах,
  • Арьсан дээр тууралт гарах,
  • Амьсгал хүндрэх г.м.

 

2. Хатгуурыг авах

Зөгий хатгасан хэсэгтээ хатгуураа үлдээдэг. Хатгуурыг чимхлүүр эсвэл хумсаараа авч болох төдийгүй зээлийн карт г.м. нимгэн зүйлсийг ашиглан авахдаа шархыг сайтар угаана. Гэвч хорыг биед нэвчихээс сэргийлэхийн тулд маш болгоомжтой, хатгуурын ил хэсгийг хэт чимхэлгүйгээр авах ёстойг анхаарна уу.

 

3. Хүйтэн жин тавина

Шавьжинд хатгуулсны дараа үрэвсэх, хавдах нь тодорхой боловч өвчтэй хэсэг дээрээ хүйтэн жин тавих замаар бууруулах болон сэргийлэх боломжтой. Үүнд алчууранд ороосон мөс тохиромжтой бөгөөд хэрэв байхгүй бол ямар нэгэн метал хэрэгсэл ашиглаж болно.

 

4. Хатгасан хэсгийг ариутгана

Шархыг савандаж угаасны дараагаар үрэвслийн эсрэг тосыг зузаангүй түрхэж өгнө. Үрэвслийн тосны оронд хүнсний сод ашиглаж болно. Түүнчлэн шарханд зөгийн бал эсвэл шүдний оо тохиромжтой бөгөөд аль нэгийг нь түрхэхдээ алчуураар эсвэл марлиар дарж угаасны дараагаар түрхэх бөгөөд зөгийн балыг цагийн дараа, харин шүдний оог 20-30 минутын дараа түрхэнэ.

 

5. Эм уух

Өвдөлт намдаах болон харшлын эсрэг эмийг шаардлагатай тохиолдолд таагүй өвдөлт болон харшлын нөлөөллийг бууруулах зорилгоор ууж болно. Гэсэн хэдий ч эм уухдаа зааварчилгааг баримтлах ёстой бөгөөд харин өвчин намдаах эмийг нярай болон бага насны хүүхдүүдэд өгч болохгүй.

48
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Золоо Золоо

    Золоо Золоо

    2017/07/31 at 19:41

    T

  2. Cello Tselmeg

    Cello Tselmeg

    2017/07/31 at 19:56

    Ss

  3. Uranzaya Dorjgochoo

    Uranzaya Dorjgochoo

    2017/08/01 at 18:27

    ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *