Утга зохиолын ноён оргил Фёдор Достоевскийн сургамжит 10 ишлэл: танд ухаарал, итгэл үнэмшил хайрлана

5

Федор Достоевскийн хэлсэн гайхамшигтай ишлэлүүд хүний сэтгэлд хүрч, оюун ухаанд эерэгээр нөлөөлнө. Ухаан сийрэг тэрээр амьдралынхаа туршид хүмүүст өөрийнхөө бүтээлээр ухаарал, итгэл үнэмшил хайрлахыг эрхэмлэдэг байсан юм. Түүний бүтээлүүд философийн гүн ухаан болон амьдралын мөн чанарыг тусгасан байдаг нь үнэхээр биширмээр.

Түүний эцэг эх нь хүүхдээ утга зохиолч болгохыг хүсдэггүй байсан гэдэг. Достоевский инженер болсон бөгөөд цөөнгүй жилийг энэ салбарт суралцаж өнгөрүүлжээ. Гэвч тэр хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, утга уран зохиолын салбарт коллежоо төгссөнийхөө дараа эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан юм.

* * *

  • Хэрэв чи зорилгодоо хүрэхээр урагшилж байх үедээ зогсож, чам руу хуцсан ноход болгон руу чулуу шидвэл чи хэзээ ч зорьсон зорилгодоо хүрэхгүй.

 

  • Чи бусад хүмүүст зааж зөвлөхөөсөө өмнө: “ямар байж болох вэ?” гэдгийг эхлээд өөрийн биеэр харуул. Ингэсний дараа хүссэн хүсээгүй хүмүүс чамайг дагах болно.

 

  • Заримдаа хүнд хэцүү үед нас биед хүрсэн хүн хүртэл чамд зөвлөж чадахгүй зүйлийг хүүхэд зөвлөж, хэлж чадна гэдгийг бүү март.

 

  • Хэн нэгэн тэнэг байж болно. Гэхдээ тэр үүрд тэнэг хэвээрээ байна гэсэн үг биш.

 

  • Эмэгтэй хүнд өвөрмөц зан чанар бий, тухайлбал, эмэгтэй хүнийг юунд ч буруутгаж болно, тэр буруугаа ойлгож хүлээн зөвшөөрнө. Гэвч ямар ч эмэгтэй хүний зан чанар эр хүнээс шууд хамаардаг бөгөөд түүний буруутай үйлдэл чамаас болсон байж мэднэ. Иймд чи эмэгтэй хүнийг буруутгасан ч, эцэст нь чи л түүнээс уучлалт гуйж, дахин боломж олгохыг хүсэх болно.

* * *

  • Хүний хамгийн том давуу тал бол муухай сонсогдож мэдэх ч хэтэрхий хувиа хичээх явдал юм.

 

  • Ямар ч эмэгтэй хүн шархалсан сэтгэлээ анагааж чаддаг – зовлон, уйтгар гуниг түүнийг өөрчилдөг.

 

  • Гоо сайхан ертөнцийг аварна.

 

  • Тэнэг хүн ч гэсэн зүрх сэтгэлтэй байдаг бас доройтол бол зовлон юм гэж хүмүүс хэлдэг ч энэ нь тэдний тэнэг бол тэнэгээрээ дуусна, доройтол бол сэхэл авах үндэс биш гэх өчүүхэн бодолтой холбоотой юм.

 

  • Хэрвээ болдог бол хүн бүр өөр хүний дотор ороод өөрөө өөртэйгөө ярьж үзэх хэрэгтэй. Ингэсэн нөхцөлд л өөрийгөө хэн бэ гэдгийг таньж чадах байх.
26
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *