Өглөө боссоныхоо дараа шууд ороо хураах нь яагаад муу байдаг вэ? Нар салхи оруулж түр байлгах нь чухал гэнэ шүү!

0

Өглөө босмогцоо тэр даруйд нь ороо хураах нь шөнийн гүн нойрны дараагаар таны сэтгэл санааг өргөж илүү аз жаргалтай болгодог нь судалгаагаар батлагдсан байдаг. Гэвч гэм хоргүй энэ зуршил цаг ямагт эерэг үр дүн авч ирдэггүй ажээ. Судлаачид өглөө босмогцоо ороо хураахын сөрөг талыг олж нээсэн талаар уншигч тантай хуваалцах гэж байна.

Дэрэн дээр чинь урилгагүй зочид таныг хүлээж байх болно

Судалгаагаар өглөө ороо эмхэлж янзлах нь таны сэтгэл санааг өргөөд зогсохгүй, тоосны хачигнуудын хувьд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж буй хэрэг гэжээ. Магадгүй та өрөөгөө цэвэр байна гэж бодож болох хэдий ч энэ төрлийг хачигнууд нүдэнд үл үзэгдэх өчүүхэн хэмжээтэй байдаг гэдгийг санаарай.

 

Таны цагаан хэрэглэл орны хачигны хувьд амьдрахад таатай орчин болж хувирна

Орны хачиг нь харанхуй, чийглэг орчинд амьдардаг тул дэр болон матрассанд шигдэж, таны гуужсан арьсаар өөрсдийгөө хооллож байдаг. Хэрэв та ороо өглөө босмогц хураадаг бол энэ нь зүгээр л тэдний амьдрах нөхцлийг улам сайжруулж буй нэг хэлбэр ажээ. Үр дүнд нь орой унтах болоход таныг хоёр дахин их орны хачиг хүлээж байх болно гэдгийг санах хэрэгтэй. Үүний улмаас арьс үрэвсэх, батга гарах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

 

Шорооны хачиг таны цагаан хэрэглэл дээр ялгадас үлдээх магадлалтай

Таны гуужсан арьсаар хооллохын зэрэгцээ тэд мөн өөрийн ул мөрийг ч таны цагаан хэрэглэл дээр үлдээгээд амждаг. Тэдний ялгадас хүнд олон төрлийн харшил үүсгэх бөгөөд нүд улайлгах, найтаалгах, астма үүсгэх зэрэг сөрөг үр дагавартай.

 

Хэдийгээр тэд үхсэн байсан ч хүний биед сөрөг нөлөө үзүүлсээр байдаг

Дэлхий дээрх бүхий л амьд амьтдын нэгэн адил орны хачиг ч цаг нь болохоор үхнэ. Гэсэн хэдий ч унтаж байхдаа амьсгалах үед тэдний бие амьсгалын замаар хүний биед орох магадлалтай байдаг бөгөөд энэ нь харшилтай хүний харшлыг улам бүр хөдөлгөх нөхцлийг бүрдүүлдэг гэж судлаачид мэдэгджээ.

 

Орны хачиг нь нарны гэрэлд тэсвэргүй

Хэрэв та ороо эмхэлж янзлалгүй орхих юм бол эдгээр хачигнууд нь агаарын солилцоо болон нарны гэрлийн тусламжтайгаар устаж үгүй болдог байна. Иймээс өглөө босмогцоо ороо хураалгүй нар салхи оруулж тодорхой хугацаагаар байлгах нь чухал байдаг ажээ.

 

Тэдэнтэй тэмцэхийн тулд шавж устгагч цацлага хэрэглэх хэрэггүй

Судлаачдын хэлж байгаагаар та энэ төрлийн шавжтай тэмцэхийн тулд элдэв цацлага бус тоос сорогч ашиглахад л хангалттай ажээ. Мэдээж тэдгээр амьтдыг ор мөргүй устгах арга үгүй боловч тоос сорогчоор ор хөнжлөө цэвэрлэх нь тэдний тоог үлэмж хэмжээгээр багасгадаг гэнэ.

Та өглөө босмогцоо ороо хураадаг уу? Өглөө эрт ороо хураах нь танд сэтгэл ханамж өгдөг үү?

20
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *