Гоо сайхны янз бүрийн аргууд үр дүнтэй байж чаддаг уу?

0

Бид өдөр бүр олон нийтийн сүлжээнээс гоо сайхны хэд хэдэн нууцыг олж хардаг. Зарим нь сонирхолтой ч зарим нь үнэмшмээргүй хачирхалтай харагддаг. Эдгээр нууцууд үнэн хэрэгтээ яаж ажилладаг болох нь бидний сонирхолыг ихээр татдаг.

Дараах төрөл бүрийн 10 гоо сайхны нууцууд хэрхэн ажилладаг болохыг нэгэн бүсгүй өөр дээрээ туршиж үзэхээр шийджээ.

Сормуусан дээрээ тальк цацсаны дараа сормуусаа будвал илүү өтгөн, урт болдог гэх яриа бий

Гоо сайхны янз бүрийн аргууд үр дүнтэй байж чаддаг уу? 2

Сормуус үнэхээр өтгөн, шигүү болчихлоо. Бүр дэндүү гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Үүний хажуугаар бөөгнөрсөн будаг ч ихэссэн байна. Хэрэв сормуусаа будсаны дараа самнавал сормуусаа өтгөрүүлж харагдуулах энэ арга боломжийн санагдлаа.

Уруулын будаг дээр цардуул цацвал уруулын будаг бүрсгэр болно

Гоо сайхны янз бүрийн аргууд үр дүнтэй байж чаддаг уу? 3

Хэдий эхэндээ энэ аргад итгээгүй ч уруулын маань өнгө үнэхээр л бүрсгэр болсон байна шүү. Гэвч урууланд маань нэг л тухгүй мэдрэмж төрүүлээд байна. Нэг л барзгар бас сонин амттай. Би лав үүнийг өөр дээрээ дахиж туршихгүй ээ. Гэхдээ ямар нэг зураг авалт дээр хэрэглэвэл тохиромжтой санагдлаа.

Тень болон контуроо шулуун зурахад скотч ашиглах

Гоо сайхны янз бүрийн аргууд үр дүнтэй байж чаддаг уу? 4

Гэрэл зурагчин маань скотчоо эхлээд гар дээрээ наагаад дараа нь зовхин дээрээ наавал дараа нь хуулахад илүү хялбар байх гэж зөвлөсөн юм. Үнэхээр л мэргэн зөвлөгөө байсан шүү. Скотч наасны дараа тениэр будаж үзсэн. Цэвэрхэн бас цаг хэмнэх арга шиг санагдлаа. Хэд хэд давтсаны дараа илүү гоё болох байх. Ерөнхийдөө бол энэ арга таалагдсан учир үүнийг ашиглаж байхаар шийдлээ.

Сахлаа авсны дараа түрхдэг бальзамыг праймерийн оронд

Гоо сайхны янз бүрийн аргууд үр дүнтэй байж чаддаг уу? 5

Гоо сайхны блог хөтлөгчдийн ихэнх нь праймерийн оронд эрэгтэй хүний сахал авсны дараа түрхдэг бальзамыг хэрэглэх нь тохиромжтой гэж зөвлөдөг. Би нүүрнийхээ нэг тал дээр бальзам, нөгөө тал дээр праймер түрхээд дээр нь крем түрхэв. Эхэндээ бол би ялгааг нь олж хараагүй юм. Бальзамын сул тал нь үнэртэй усны үнэртэй мөн хэмжээг нь тааруулахад бэрх байдагт оршино.

Би нүүрээ будсанаас хойш 5 цагийн дараа гадаа гарч зургаа авахуулсан юм. Нүүрний маань хоёр тал хоёулаа адилхан харагдаж байсан ч бальзам түрхсэн тал нь арай илүү гялалзаж байсан. Энэ хоёр бүтээгдэхүүн нүүрний арьсанд хэрхэн нөлөөлж байгааг мэдэхгүй учир тайлбарлаж чадахгүй нь. Дажгүй харагдаж байгаа юм чинь ер нь ямар ч тосыг кремэн доороо суурь болгож түрхэж болох юм биш үү гэх бодол төрлөө.

Нүдний харандааг халаавал яг шингэн контур шиг гарна

Гоо сайхны янз бүрийн аргууд үр дүнтэй байж чаддаг уу? 6

Харандааг галд ойртуулахад шууд л хайлж гурав дахин мохоо болсон юм. Зурсны дараах шугам бүдгэрсэн ба илүү өргөн болсон юм. Тиймээс энэ арга амжилтгүй боллоо.

Хумсны будгийг цардуултай холивол бүрсгэр лактай болно

Гоо сайхны янз бүрийн аргууд үр дүнтэй байж чаддаг уу? 7

Би дусал лакан дээр бага зэрэг цардуул нэмэхэд эцэст нь маникюр маань бөөгнөрсөн зүйл болчихсон. Лак маань бүрсгэр болоогүй харин ч дотроо бөөн бөөгнөрсөн цардуултай болчихсон. Мэдээж хэрэг энэ зөвлөгөө надад таалагдсангүй.

Хэрэв лаканд тень хийвэл шинэхэн лактай болно

Гоо сайхны янз бүрийн аргууд үр дүнтэй байж чаддаг уу? 8

Би тениэ жижиглээд өнгөгүй лактай хольж үзсэн. Бэрхшээл юунд байсан бэ гэвэл лак хатахаас өмнө энэ бүгдийг сайтар холих байсан юм. Үүнээс болж лак түрхэхэд барзгар болоод байсан. Би хямдхан сувдан өнгөтэй тень авсан байсан учир онцгүй болчихсон. Хэрэв илүү гүн өнгөтэй тень хэрэглэвэл илүү сонирхолтой харагдаж магадгүй л юм. Тениэ лакан дотроо хийж холивол илүү дээр байх гэж бодлоо.

Скотч ашиглаж хумсан дээрээ шулуун шугам гаргаж болно

Гоо сайхны янз бүрийн аргууд үр дүнтэй байж чаддаг уу? 9

Маш хялбархан сонсогдож байна: скотч наагаад хумсаа будаад скотчоо авна – ингээд шулуун шугам бэлэн болно. Гэвч минийх болж өгөхгүй байлаа. Би хэд хэдэн удаа туршиж үзсэн ч муухай болоод байсан юм. Магадгүй миний муруй хуруунуудаас болоод тэр юм болов уу.

Нивденк ашиглаж үсээ дээш боох

Гоо сайхны янз бүрийн аргууд үр дүнтэй байж чаддаг уу? 10

Ёстой үгүй. Нивденкийг хааш нь ч харуулж зүүсэн толгой руу хатгаад аймшигтай өвтгөж байна. Хэн ийм юм бодож олдог байна аа?

Сүлжсэн үсээ үс хатаагчаар хатаавал долгионтой болно

Гоо сайхны янз бүрийн аргууд үр дүнтэй байж чаддаг уу? 11

Үс маань өөрөө төрөлхийн буржгар л даа. Эхлээд би үсээ усаар норгоод зааврын дагуу үсээ сүлжив. Зураг дээр харагдаж байгаа байх, өмнөх нь одоогийнхоосоо хавьгүй дээр байгаа биз? Энэ арга амжилтгүй боллоо.

3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Юн Сэ Жа

    Юн Сэ Жа

    2016/09/06 at 16:27

    сш

  2. Э. Мөнхсайхан

    Э. Мөнхсайхан

    2016/09/07 at 02:45

    Б. Дуламсүрэн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *