Аялал жуулчлалын компаниуд биднээс юу нуудаг вэ?

0

Хэдий хорвоо ертөнцийн гайхамшигуудыг олон удаа сонсож байсан ч мянга сонсохоор нэг үз гэдэг байх аа. Гэхдээ сэтгэл хөдөлгөм аялалдаа гарахын өмнө таныг юу хүлээж байгааг сайтар шалгаж үзэхэд илүүдэхгүй. Хэдий жуулчдын гарын авлага болон аялал жуулчлал зохион байгуулагчид зарим зүйлийг чимээгүй өнгөрүүлдэг ч тэдгээр нууцыг хэн нэг нь задлахаар шийджээ.

1. Хятадын цагаан хэрэм

Аялал жуулчлалын компаниуд биднээс юу нуудаг вэ? 4

Цагаан хэрмийн өндөр нь ердөө 5 метр байдаг хэдий ч түүний хамгийн нам хэсэгт очихын тулд 4000 шатыг туулах хэрэгтэй болдог. Энэ нь түүний уулын орой дээр байрладагтай холбоотой юм. Гэхдээ цагаан хэрэм дээр гарах илүү дөт зам бий. Хэрэв та өндрөөс айдаггүй бол тусгай өргөгчийн тусламжтай цагаан хэрэм рүү хүрч болно. Цагаан хэрмийн бүрэн сэргээн засварласан хамгийн урт хэсэг Бээжин хотоос 70 км-ийн зайд байрладаг. Тэнд 4-6 хүн тээвэрлэх чадвартай шугамаар холбогдсон агаарын тээвэр байдаг. Хэрэв та эрсдэлд дуртай бол буухдаа даатгалгүй чаргаар асар их хурдтай бууж болно. Мэдээж энэ нь ахиад л аюулыг сөрөх дуртай хүмүүст зориулсан зүйл юм.

2. Египетийн пирамидууд

Аялал жуулчлалын компаниуд биднээс юу нуудаг вэ? 5

Харин дараагийн танд сонирхуулах мэдээлэл тун таатай. Хэрэв та Гизагийн пирамидуудыг маш тохиромжтой хэсгээс харахыг хүсвэл ойрхон байдаг Пицца Хат-аар зочлоход л хангалттай. Энэ талаар хүмүүс мэдээд байдаггүйн шалтгаан гэвэл яг Пицца хатын доор KFC байдаг бөгөөд хүмүүс KFC-ийг өнгөрөөж чаддаггүй байна. Түүнчлэн танд тэмээтэй аялал санал болгож буй хүмүүстэй бага зэрэг болгоомжтой харьцахад илүүдэхгүй. Учир нь тэдний санал болгож буй үнэ нь үнэхээр хямд байдаг ч асуудал таныг буух үед эхлэж мэднэ.

3. Мона Лиза

Аялал жуулчлалын компаниуд биднээс юу нуудаг вэ? 6

Парисийн Лувр дахь Леонардо да Винчийн уран бүтээлийг нарийвчлан олж харж чадна гэж битгий найдаарай. Зургийг хүрээлсэн хамгаалалт танд зургийг холоос харах л боломж олгоно. Нэмээд гартаа утас, зургийн аппарат барьсан хүмүүс зургийг хааж харах боломж бүр ч багасах болно.

4. Помпеи

Аялал жуулчлалын компаниуд биднээс юу нуудаг вэ? 7

Мона Лизагийн талаар уншсаны дараа итгэмээргүй санагдаж магадгүй л дээ. Гэхдээ галт уулын дэлбэрэлтээс болж тэр чигээрээ олон зуун жилийн турш хадгалагдан үлдсэн энэхүү хотын бүх зүйлд та гар хүрч, дээр нь зогсож, хүссэн идэх зүйлтэйгээ зугаалж болно. Яагаад гэвэл археологчид энэхүү гайхалтай түүхэн олдворыг хэрхэн хадгалах тухай одоог хүртэл тохиролцож чадаагүй байгаа юм.

5. Сөнөсөн тэнгис

Аялал жуулчлалын компаниуд биднээс юу нуудаг вэ? 8

Саяханаас энэхүү өвөрмөц амралтын газар орон орны жуулчдыг сая саяар нь татаж эхэлжээ. Дэлхийн хамгийн их давстайд тооцогддог Сөнөсөн тэнгис нүд “түлдэг” учир сэлэхгүй байсан нь дээр. Хэрэв та сэлэхээр шийдсэн бол биеийнхээ үсийг сэлэхээс нилээд хэд хоногийн өмнө авах хэрэгтэй, үгүй бол та өөрийгөө тамлахаар оролдож байгаатай адил хэрэг болно. Энэ нь усанд агуулагдах их хэмжээний давстай холбоотой. Мөн Сөнөсөн тэнгисийн уснаас залгичихвал тоглоомчгүй, аврагчаас тусламж хүсэхээр яараарай.

6. Игуасу хүрхрээ

Аялал жуулчлалын компаниуд биднээс юу нуудаг вэ? 9

Сурталчилгаа болон Google-ийн зургууд дээр цагаан хөөстэй, нарны доор цацрах уснаас үүсэх тод солонготой зургууд сэтгэлийг чинь хөдөлгөж байгааг мэдэж байна. Гэхдээ хэрэв та Аргентин, Бразилийн хил рүү явж үзэсгэлэнт хүрхрээг өөрийн нүдээр харах шийдвэр гаргасан бол юу гээч: танд хүрхрээ “бохир” юм шиг харагдах болно. Хүрхрээний ширүүн ус ойн устгал болон аадар борооны улмаас бор өнгөөр будагдсан байдаг.

7. Эйфелийн цамхаг

Аялал жуулчлалын компаниуд биднээс юу нуудаг вэ? 10

Парисчуудын хэзээ ч нураахгүй төмөр байгууламж нь олон тооны жуулчдын очих дуртай газрын нэг билээ. Жуулчдын улирлаар тус цамхаг руу гарахын тулд хэдэн цаг цахилгаан шат хүлээдэг байна. Гэхдээ ингэж хүлээх шаардлага байхгүй. Хэрэв та ирэхээсээ өмнө яг хэзээ ирэхээ тодорхойлоод интернэтээр захиалга хийвэл ээлжээ хүлээж зогсохоос зайлсхийх юм. Өөр бас нэг арга бий. Цамхагийн 2 дугаар давхар хүртэл шатаар гараад тэндээсээ лифтэнд сууж болно.

8. Пизагийн налуу цамхаг

Аялал жуулчлалын компаниуд биднээс юу нуудаг вэ? 18

Алдарт Налуу цамхагийг “тэгширч буй” цамхаг гэж нэрлэх цаг нь ирсэн байх. 2001-2013 он хүртэл 12 жилийн хугацаанд цамхаг бараг нэг инч (3 см орчим) тэгширсэн аж. Мөн жуулчид Пизад цамхагаас өөр үзэж сонирхох өөр юу ч байхгүй гэж гомдоллож байна. Ихэнх аялалын хөтөлбөрт зааснаар: автобусаар авчраад зургаа авах жаахан хугацаа өгөөд л буцаад аваад явах хуваарьтай байдаг.

9. Эрх чөлөөний хөшөө

Аялал жуулчлалын компаниуд биднээс юу нуудаг вэ? 11

Ердийн тасалбараар Нью-Йоркийн арлын эрэг дээр очиж болохоос гадна суурин дотор байрлах музей дотор орж болно. Гэхдээ хөшөөний хамгийн өндөр цэг буюу цонхтой титэм дээр гарахын тулд эртнээс урьдчилж захиалга өгөх хэрэгтэй. Учир нь нэг захиалгад ихдээ л 4 хуяг оногдох ба нэг хүн 6 сарын хугацаанд нэгээс илүүгүй захиалга өгөх боломжгүй, хязгаартай байдаг гэнэ.

10. Версалийн цэцэрлэг

Аялал жуулчлалын компаниуд биднээс юу нуудаг вэ? 12

Бүхий л өдрийг 800 га гайхамшигт цэцэрлэг, шидэт усан оргилуур, агуй болон хөшөө дурсгал үзэж өнгөрөөхдөө бэлдээрэй. Туршлагатай аялагчид ордонд цагаа дэмий өнгөрүүлснээс сэтгэл хөдөлгөм цэцэрлэгээр алхахыг зөвлөж байна.

11. “Сүүлчийн оройн зоог” да Винчи

Аялал жуулчлалын компаниуд биднээс юу нуудаг вэ? 13

Хэрэв та Милан дахь Санта Мария делле Грацие сүмд байх Леонардо Да Винчигийн уран бүтээлийг гялс хараад л өнгөрнө гэж бодож байгаа бол эндүүрч байна. Тэнд очиж үзэхийн тулд хамгийн ихдээ 2 сарын өмнө цаг авах хэрэгтэй байдаг. Тэгсэн ч гэсэн та тэнд ихдээ 15 мин л байх боломжтой юм.

12. “Old Faithful” халуун оргилуур

Аялал жуулчлалын компаниуд биднээс юу нуудаг вэ? 14

Найдвартай аль эсвэл ойлгомжтой гэсэн утгатай нэр агуулсан энэхүү халуун рашаан нь АНУ-ын Йеллоустоны үндэсний цэцэрлэгт оршдог. “Old Faithful” нь 30 минут тутам халуун рашаан оргилуулдаг байна. Гэхдээ энэ нь үргэлж биш юм. Заримдаа 2 цаг хүлээх ч хэрэг гардаг аж.

13. Сикстиний капелла

Sistine Chapel Vatican Museum Rome Italy

Энэхүү Ватиканы алдартай музейд зураг авах хориотой байдаг. Нууцаар зураг авна гэж найдаад ч хэрэггүй: тэндхийн хамгаалагчдын нүд шонхрынх л гэсэн үг. Тэд таны нууцаар хийх оролдлогыг агшин зуурт л олоод харчихна.

14. Их хавцал буюу Гранд Каньон

Аялал жуулчлалын компаниуд биднээс юу нуудаг вэ? 16

Жуулчдад зориулсан тавцангаас байгалийн содон тогтоц бүхий энэхүү хавцлыг харахад тун ч үзэмжтэй. Гэхдээ зарим нэгэнд нь бууж хармаар санагддаг шүү дээ. Үнэнч аялагчдад зориулсан өдрийн аялал байдаг ба та бууж бүхнийг ойроос харах боломжтой, гэхдээ энэ аялал хүйтэн нөхцөлд, уух ус олдохгүй бөгөөд тун хүнд орчинд үргэлжилдэг юм. Буцаж дээш гарах нь буухаасаа 2 дахин хүнд байдаг гэдгийг санах хэрэгтэй.

15. Тревийн усан оргилуур

Trevi Fountain Fontana di Trevi, architect Nicola Salvi, Rome, Italy

Энэхүү Ромын аварга усан оргилуур үргэлж олон хүмүүсээр хүрээлэгдсэн байдаг. Ширүүхэн тулаан хийхгүй л бол Трейвийн усан оргилуурын урд зургаа авахуулна гэж худлаа. Таны ард дуу шуутай жуулчдаас өөр зүйл гарахгүй л болов уу.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. ганаа

    2016/09/06 at 17:07

    Эх дэлхий хүмүүсийн аж амьдрал бүтээн байгуулалттай холбоотой сайн сайхан зүйл ихийг нийтийн хүртээл болгоорой

  2. Орчуулгын асуудал

    2016/09/07 at 08:24

    Орчуулга, редакторын цагийн ажил хийнэ шүү. Үнэ жигтэйхэн хямдхан. Энэ хэмжээний текстийг эрүүл ухаанаар ойлгох боломжтой хэмжээнд орчуулж, нийтлэхэд ердөө 10.000 төгрөг. :)

  3. Jane

    2016/09/11 at 22:22

    It’s perfect time to make a few plans for the longer term and it’s time to be happy.
    I have read this put up and if I could I desire to counsel you some interesting issues or tips.
    Perhaps you could write next articles relating to this article.
    I want to read more things approximately it! http://yahoo.org

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *