Өөрийнхөө жинхэнэ насыг хамтрагч, үзэгч нараасаа олон жилийн турш нууцалж явсан 12 алдартан

0

Бусдын өмнө өөрийн насаа хэлнэ гэдэг зарим нэгний хувьд ил зүйл боловч өөр нэгний хувьд нууц байх явдал ч бий. Магадгүй насанд хүрсэн хүмүүсийн хувьд амьдралдаа хамгийн олон удаа худлаа хэлж байсан зүйлсийн нэгт нас орвол гайхах зүйлгүй. Манай сайт уншигч танд өөрийн жинхэнэ насаа хамтрагч, үзэгчдээсээ олон жилийн турш нууж явсан алдартнуудыг танилцуулж байна.

1. Mila Kunis

© East News, © Invision/Invision/East News

“That ’70s Show” цувралд Jackie Burkhart-ын дүрийг авахын тулд тэрээр өөрийгөө 18 настай хэмээн кино багийнханд мэдэгдэх үедээ ердөө 14 настай байсан гэдэг. Тэрээр энэ тухайгаа хожим 2012 онд нийтэд ил болгож байв.

 

2. Sandra Bullock

© MGM/Courtesy Everett Collection/East News, © Hahn Lionel/ABACA/EAST NEWS

1992 онд жүжигчин Sandra Bullock “Love Potion No. 9” кинонд дүр бүтээхийн тулд насаа 29 хэмээн хэлж байсан удаатай. Тухайн үед тэрээр 27 настай байсан бөгөөд кино багийнхан тус Diane Farrow-ын дүрд заавал 29 настай хүнийг тоглуулна гэсэн шаардлага тулгаж байсан тул тэрээр ийнхүү худлаа ярьж байсан аж.

 

3. Eminem

© DIGITAL/EROTEME.CO.UK/East News, © Darla Khazei, PacificCoastNews/EAST NEWS

1999 онд нэрт реппер Eminem өөрийн насыг гурваар дарж, 24 настай хэмээн ярьж байсан удаатай. Үүнээс зөвхөн бүсгүйчүүд ч биш, эрчүүд ч насаа дарах хүсэлтэй байдгийг харж болох биз ээ.

 

4. Jessica Chastain

© jessicachastain/instagram, © jessicachastain/instagram

Жүжигчин Jessica Chastain өөрийн насыг олон нийтэд зарлах тийм ч дуртай биш нэгэн ажээ. Тэрээр энэ тухай “Би өөрийн насны тухай ярих дургүй. Учир нь би жүжигчин хүн. Ямар ч насны дүрд тоглож магадгүй учраас би өөрийн жинхэнэ насыг дэлгэх дургүй” хэмээж байв.

 

5. Laurence Fishburne

© Columbia Pictures/Courtesy Everett Collection/Everett Collection, © Invision/Invision/East News

“Apocalypse Now” кинонд 17 настай Tyrone “Clean” Miller-ийн дүрийг авахын тулд 14 настай байсан жүжигчин Laurence Fishburne өөрийгөө 16 настай хэмээн кино багийнханд итгүүлж байжээ. Үнэхээр ч түүний оронд өөр хэн нэг жүжигчин тус дүрд тохирно гэж таамаглахад ч өдгөө бэрх билээ.

 

6. Nicki Minaj

© Hahn Lionel/ABACA/Abaca/East News, © nickiminaj/instagram

Өөрийгөө 1984 онд төрсөн хэмээн ярьдаг байсан Nicki Minaj 2011 онд осолд орсон билээ. Тухайн үед л түүний жинхэнэ төрсөн он олон нийтэд ил болсон юм. Тэрээр 1982 онд төржээ.

 

7. Gabrielle Carteris

© Beverly Hills 90210/Spelling Entertainment Inc., © DFree/shutterstock.com

“Beverly Hills 90210” цувралаараа алдартай жүжигчин Gabrielle Carteris нэгэнтээ өөрийн хуульчаас “Насаа худал хэлж гэрээ байгуулах боломж бий юу?” хэмээн асууж байсан удаатай гэдэг. Харин түүний хуульч хариуд нь “21-ээс дээш настай гэж хэлсэн л бол болно” хэмээн хариулж байсан ажээ.

 

8. Whoopi Goldberg

© Mary Evans Picture Library/East News, © whoopigoldberg/instagram

Жүжигчин Whoopi Goldberg насаа дарах биш ахиулж хэлж байсан удаатай. Иймээс ч 1980-аад онд 30 дөнгөж гарч явсан түүнийг хүмүүс 35 гарсан хэмээн боддог байсан гэдэг.

 

9. Nicolas Cage

© East News, © imago stock&people/EAST NEWS

1982 онд 17 настай залуу жүжигчин Nicolas Cage “Fast Times at Ridgemont High” инээдмийн киноны сонгон шалгаруулалтад орохдоо насаа 18 хэмээн бүртгүүлж байжээ.

 

10. Laverne Cox

© lev radin/shutterstock.com, © lavernecox/instagram

50 нас хүрэх гэж буй жүжигчин Laverne Cox болзож байсан залуудаа хэтэрхий хөгшин гэдэг шалтгаанаар хаягдаж байсан бөгөөд иймээс ч 28 насандаа 22 настай мэт жүжиглэдэг байсан ажээ.

 

11. Rebel Wilson

© Kathy Hutchins/shutterstock.com, © rebelwilson/instagram

2017 онд Австрали жүжигчин Rebel Wilson-ыг тус улсын нэгэн сэтгүүлд “худалч” хэмээн өргөмжилж, 36 настай боловч өөрийгөө 29 настай хэмээн ярьж явдаг хэмээн цуурч байв. Түүнчлэн тэд Rebel Wilson-ыг өөрийн жинхэнэ нэрээ ч нууцалдаг хэмээн бичиж байжээ. Гэхдээ тэрээр “Бүсгүй хүн насаа хэлдэггүй” хэмээгээд насаа худал хэлж байгаагүй талаараа дурдаж байв.

 

12. Hilary Duff

© Walt Disney Co./Courtesy Everett Collection/Everett Collection/E, © lev radin/shutterstock.com

Америкийн жүжигчин, дуучин, продюсер Hilary Duff шөнийн цэнгээний газарт орохын тулд эгчийнхээ үнэмлэхийг ашигладаг байсан талаараа дурссан байдаг ажээ. Тэрээр “Тэд намайг бараг л таньдаг болчихсон байсан учраас үнэмлэх ч шалгах нь цөөн байдаг байсан” хэмээн ярьж байв.

Та хэн нэгэнд насаа худлаа хэлж байсан уу?

12
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Chinee Ba

    Chinee Ba

    2022/04/04 at 18:21

    Odoo shaardlaggu bolje

  2. Batzaya Dambasuren

    Batzaya Dambasuren

    2022/04/04 at 22:25

    Овор ихтэй харагддаг шүү !