Гэрийн чинь бүх өрөөг анхилуун сайхан үнэртэй болгож, тухтай мэдрэмж төрүүлэх тасалгааны 6 ургамал

0

Гэртээ анхилуун сайхан үнэр бий болгохын тулд элдэв үнэртүүлэгч хэрэглэж, эрүүл мэндээ xохироосоор л байна уу? Судалгаагаар агаар цэвэршүүлэгч үнэртэнгүүд нь уушгины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байдгийг тогтоосон байдаг ажээ. Иймээс яагаад эрүүл аргаар гэртээ анхилуун сайхан үнэр гаргах аргыг сонгож болохгүй гэж?

Hoya буюу Эмгэн шээргэнэ таны гэрт шоколад, цөцгийн тосны сайхан үнэр оруулна

© theyrehydrangeas / reddit, © camisous / reddit

Эмгэн шээргэнэ нь гэрт тааламжтай сайхан үнэр оруулах онцгой ид шидтэй ургамал юм. Тухайлбал, кентийн эмгэн шээргэнэ цэцэг цөцгийн тосны мэт үнэр ялгаруулдаг бол карнын эмгэн шээргэнэ цэцэг шоколад, ванилын сайхан үнэр ялгаруулдаг ажээ. Цэцгийн хувьд арчилгаа бага шаарддаг, нарны гэрэл шууд тусгалгүй газарт чийглэг орчинд байлгахад л хангалттай.

 

Анхилуун үнэрт дэлбээтэй шимтэглээ цэцэг таны гэрт нимбэгний сэнгэнэсэн үнэр авчирна

© pixabay.com

Энэ ургамал өөрөөсөө маш олон төрлийн үнэр ялгаруулдаг гэдгээрээ онцлогтой. Жишээлбэл, анхилуун үнэрт дэлбээтэй шимтэглээ цэцэгнээс нимбэг, шоколад, сарнай, гаа гэх мэт олон төрлийн үнэр ялгардаг байна. Энэ цэцгийг тарихаар шийдсэн бол та түүнийг нартай газарт байрлуулж, усалгаа сайн хийж байх шаардлагатай.

 

Жасмин буюу Мэлрэг цэцэг

© pixabay.com

Од мэт цэцэгсээрээ гэрт өнгө нэмэхээс гадна тэд шөнийн цагаар өөрөөсөө маш сайхан үнэр ялгаруулдаг ажээ. Мэлрэг цэцэг нарны гэрэлд маш хурдан ургаж томордог бөгөөд хөрсийг тогтмол чийгшилтэй байхыг шаарддаг байна.

 

Куба орегано цэцэг гаа мэт сэнгэнэсэн үнэрийг танд мэдрүүлнэ

© Depositphotos.com

Куба орегано, Мексик гаа гэж олон янзаар нэрлэгддэг энэ цэцэг яг үнэндээ оригано ч биш, гаа ч биш ажээ. Энэхүү цэцгийн навчис нь анхилуун сайхан үнэртэйгээс гадна тэднийг хатааж эсвэл шүүслэг хэвээр нь хоолондоо амтлагч болгон хэрэглэх ч боломжтой. Куба орегано цэцэг нартай цонхны тавцан дээр, 7 хоногт нэг усалгаатай нөхцөлд маш сайн ургадаг.

 

Гардения цэцэг

© pixabay.com

Энэ цэцэг нь бусад цэцэгнүүдээс эрс ялгаатай үнэр ялгаруулдаг, үзэсгэлэнтэй цагаан дэлбээ, тод ногоон навчаараа хүний анхаарлыг маш ихээр татдаг. Гардения цэцгийг чийглэг сэрүүн, нарны шууд тусгал бүхий орчинд тарих нь зохимжтой.

 

Лаванда цэцэг

© pixabay.com

Тэр бүр тасалгааны цэцэг болгон тарьдаггүй хэдий ч лаванда цэцэг таны гэрт өнгө үзэмж, тансаг үнэр мэдрүүлнэ. Түүнчлэн энэ цэцгийг сэтгэл заслын үед ялгарах үнэрээр нь дамжуулан стресс бууруулах зорилгоор хэрэглэх нь ч бий. Арчилгааны хувьд нарны гэрэл ихтэй газарт тохиромжтой хэмжээний усалгаа шаарддаг ажээ.

Таны арчилж тарьдаг цэцэгнүүдээс хамгийн сайхан үнэртэй цэцэг ямар цэцэг байдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

6
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *