Японд болсон газар хөдлөлт болон цунами [инфографик]

1

2011 оны 3-р сарын 11-ний баасан гаригт Япон улсын газар нутгийн зүүн хойд хэсгээс холгүй, Номхон далайд 32 км-ын гүнд 9,0 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтөөс үүдэн цунами үүсч Японы эргийг хүчтэй мөргөсөн билээ. Энэхүү аймшигт байгалийн үзэгдлийн улмаас тус улс ихээхэн хэмжээний гарз, хохирол амссан бөгөөд одоо үүссэн хохирлыг арилгах, бүтээн байгуулах ажил ид өрнөж байна.

Дэлхийн түүхэн дэх тав дахь хүчтэй газар хөдлөлт гэгдэж байгаа энэхүү газар хөдлөлт болон түүнээс үүдэлтэй цунамигийн улмаас олон мянган хүн амь насаа алдаж, мөн маш олон хүн гэмтэж бэртэн, ор сураггүй алга болсон билээ. Олон зуун мянган байшин барилга, зам гүүр, барилга байгууламжууд эвдэрч сүйтэн, Япон улс тэр чигтээ гамшгийн байдалд орсон боловч дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс орнуудын нэг учир бүтээн байгуулалтын ажил маш эрчимтэй өрнөж байна. 3-р сарын 21-нд Дэлхийн банк Японы сүйрлийн хэмжээг 122-235 тэрбум америк доллар хэмээн үнэлсэн бол Японы засгийн газар газар хөдлөлт болон цунамигийн улмаас зүүн хойд хэсэгт учирсан хохирлын хэмжээ 309 тэрбум америк доллар хүрсэн хэмээн мэдэгдсэн нь дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр хохирол учруулсан байгалийн гамшигт үзэгдэлд тооцогдож байгаа ажээ. Энд бид Япон улсад болсон байгалийн гамшигт үзэгдлээс улбаатайгаар үүссэн ул мөр, нөхцөл байдал мөн өөрийн зүгээс тус улсад ямар нэгэн байдлаар туслахыг хүсэж байгаа хүмүүст туслах боломжтой арга замууд болон бусад мэдээллүүдийг агуулсан инфографикыг нийтэллээ.

Жишээ нь, Номхон дөлгөөн далайд үүсч, Токиод хүрсэн чичирхийллийн долгион 4 км/сек-ын хурдтай байсан бөгөөд 90 секундын хугацаанд 371 км замыг туулсан байсан, энэ хүчтэй газар хөдлөлт дэлхийн эргэлтийг түргэсгэснээр өдөр 1,8 микросекундээр богиноссон, Японы зүүн хойд хэсэг Умард Америк руу 7,9 футээр ойртсон, Номхон далайд үүссэн цунами 800 км/цагийн хурдтай байсан ба 10-30 минутанд Японы эрэгт хүрч, зарим газарт эх газрын гүн рүү 10 хүртэл км түрж орж ирсэн, цөмийн цахилгаан станц дэлбэрсэн гэх мэт. Мөн Японы ард түмэнд өөрийн гэсэн нэмэр хандив өргөхийг хүсэж байгаа бол Америкийн Улаан загалмайн нийгэмлэг, төрийн бус Save the Children байгууллага, GlobalGiving, хүмүүнлэгийн тусламжийн Relief байгууллага, Google болон бусад нэр дурдсан байгууллага, нийгэмлэгүүдээр дамжуулан хандиваа өргөх боломжтой зэрэг мэдээлэл агуулагдаж байгаа юм.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү

8
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

25 Сэтгэгдэл

  1. btcrew

    2011/04/11 at 10:48

    xopom.com iinhon ymar sonin bolgochwoo zagwaraa … dasahgui sonin bnaaa

  2. bayaka_0407

    2011/04/11 at 11:16

    xooox xopom buur goe bolchij amjilt

  3. turuu_designer

    2011/04/11 at 11:39

    ene estoi haraal idsen zagvar bna. uur bolgo. gehdee huuchin ni bish

  4. Gan_1987

    2011/04/11 at 12:28

    site-iin shine zagvar goy l bna shd udahgui dasah blgui dee amjilt xopom.com

  5. bbbold_b

    2011/04/11 at 12:48

    aihtar ym bolson shuu japan tuldaa l uldej baigaa ym

  6. pilguun

    2011/04/11 at 14:58

    japan ugiin sunu kk

  7. tmra

    2011/04/11 at 15:33

    asdasd

  8. suhee_a

    2011/04/11 at 15:57

    yaa manai xopom udaan oroogui unen nice bolje goe shde zaluusaa amjilt ta hed min ingeed huurhun bwl bid nar ch bas huurhun bnshd kke

  9. ben_jr

    2011/04/11 at 16:21

    [quote]yaa manai xopom udaan oroogui unen nice bolje goe shde zaluusaa amjilt ta hed min ingeed huurhun bwl bid nar ch bas huurhun bnshd kke[/quote] evgui bna shuuu

  10. jerry04

    2011/04/11 at 16:21

    shine zagvar taalagdaj bna

  11. trojan08

    2011/04/11 at 16:59

    shine zagvar goy bna

  12. JoWall

    2011/04/11 at 17:29

    gyo boljee

  13. kabuki

    2011/04/11 at 12:46

    huuchin medeenuudiig chin yah ymb we

  14. HUMAN

    2011/04/11 at 12:48

    Дээд мэнью-д МЭДЭЭ гээд цэс байгаа.

  15. hishnik_2000

    2011/04/12 at 02:10

    goy bolje taalagdav

  16. doroo

    2011/04/12 at 02:54

    Загвар гоё болжээ…

  17. sambu_92

    2011/04/11 at 23:43

    zagwar dajgui boljee bas japan uneheer ih guren yuma bugdiig ingeed boditoor gargad irdeg chadjiishuu

  18. umbaa_bya

    2011/04/12 at 09:41

    ystoi cool bolson bn shuu xopom. I love http://www.XOPOM.com

  19. Зочин

    2011/04/12 at 22:38

  20. MeLhaSan

    2011/04/13 at 00:50

    Ene uyd aimaar baisaan sda Uhlee l gej bodsonshuu

  21. misterbin7

    2011/04/13 at 18:02

    aimar zuil bolson shoo haramdaltai ya

  22. romeo_lilo

    2011/04/13 at 22:22

    kkkkkkkkkkkkkk

  23. shiji_batuka

    2011/04/14 at 19:05

    MINII MONGOLIUIN GAZRAAS BURHAN GUISAN CH BUU UG . . .

  24. Зочин

    2011/04/18 at 12:47

    sedev shuu bas l ain

  25. shiji_batuka

    2011/04/24 at 12:59

    MINII MONGOLIUIN GAZRAAS BURHAN GUISAN CH BUU UG . . .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *